antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2014 27 comments

Сайд Л.Гантөмөр хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамж руу “нулимжээ”

нийтлэсэн Admin

Untitled-3Өнгөрсөн оны 11 дүгээр сард sonin.mn сайтад нийслэлийн 25 дугаар сургуулийн захирал асан, одоо 44 дүгээр сургуулийн захирлаар томилогдоод удаагүй байгаа Ж.Чимэдзаяагийн авлига, албан тушаалын хэргийн талаар бичсэн байлаа. Сэтгүүлч уг мэдээллээ санаанаасаа зохиогоогүй нь мэдээж. Эрхэм захирал Ж.Чимэдзаяа 25 дугаар сургуульд хэтэрхий дураараа дургиж дунд чөмгөөр жиргэж байжээ. Иймээс нийслэлийн удирдлага, Боловсролын газрын дарга нар нь түүнийг 2014 оны 2 дугаар сард захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Энэ тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн Б/14 тоот захирамж гарчээ. Уг захирамжид “Боловсролын тухай хуулиар хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлж, дотоод хяналт шалгалт сул, цалин урамшууллыг үндэслэл муутай хавтгайруулан олгож төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, ажлын хариуцлага алдсан тул Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн захирал Жамъянжавын Чимэдзаяаг 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн захирлын үүрэгт чөлөөлсүгэй” гэсэн байв. Хариуцлага л бол хариуцлага. Даргын шийдвэр хариуцлагын хэмжүүр.

Тийнхүү ажлаас хусагдсан Ж.Чимэдзаяа дээгүүр доогуур чавхдаж харайсаар 44 дүгээр сургуулийн захирал болсон нь эгэл жирийн багш, эцэг эхчүүдийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж орхив. Хариуцлага алдаж нэг сургуулийг тараахаа шахсан түүнийг Боловсрол шинжлэх ухааны яам нь ивээлдээ авчээ. Эрхэм сайд Л.Гантөмөр хаширт “хайр” зарласан юм байлгүй. Улсын хэмжээн дэх 40 гаруй лаборатори сургуулийн нэг болох 44 дүгээр сургуульд Ж.Чимэдзаяа мэтийн гологдлоос өөр олигтой хүн “олдоогүй” бололтой. Уг нь хүний нөөцийн судалгаа тооцоонд нь Ж.Чимэдзаяагаас өөр захирал хийчих арай дөнгүүр, хариуцлагатай хүн байж л байсан юм билээ. Хотын удирдлага нэгэнт ажилдаа тэнцэхгүй гэж халж хаяад хэдхэн сар болж байхад буцаагаад захирлын ажилд томилохыг бодоход Л.Гантөмөр сайд, түүний албатууд нэлээд том ашиг сонирхол дээр нэгдсэн болов уу. Лаборатори сургуулийн захирлыг томилохдоо яам нь голлон тоглогч болдог болохоор ингэж ойлгохоос өөр аргагүй юм. Сайдтайгаа ийм найраа хийсэн Ж.Чимэдзаяа 44 дүгээр сургуулийн багшлах бүрэлдэхүүний өмнө хүрч очоод ядаж тухайн сургуулийн талаарх өөрийн стратеги төлөвлөгөөг танилцуулаагүй гэж байгаа. Мөн 44 дүгээр сургуульд захирлын ажлын байрын шалгаруулалт зарлагдаагүй байж. Гэхдээ 44 дүгээр сургуулийн өмнөх захирал Л.Сувдаа гэгч нь бас л бөөн будлианы эзэн бөгөөд түүний идэж уудаг, шударга сайн багш нараа ад үздэг, хавчин гадуурхдаг, тагнаж туршдаг, дээд газрууд, дарга нартаа дандаа худал мэдээлэл өгдөг гээд есөн шид нь бүрдсэн амьтан байж байгаад хусагдсан нэгэн. Л.Сувдааг зарим нь “Сонгууль Сувдаа” хэмээн “өргөмжилдөг” байв. Учир нь тэрбээр сонгууль болгоноор МАН-даа болон АН-д ч юухан хээхнээр үйлчилдэг байсан юмсанж. Ж.Чимэдзаяа нь ч түүнээс дутахааргүй “улс төрч”эмэгтэй. Боловсролын байгууллага улс төрөөс ангид байх учиртай ч цагаа тулахаар хууль, зарчим марчин ёстой лөөлөө болдог юм байна. Нэг гологдолыг нөгөөгөөр нь солиод л болоо. Хотын захирагч Э.Бат-Үүлийн захирамж үнэндээ хог новш болж байна. Яам, хотын захиргаа, Боловсролын хэлтэсийн ажлын уялдаа гэж юм алга. Нэг үгээр хэлэхэд, Л.Гантөмөр сайд болон түүний албатуудтай хуйвалдаж чадсан нь хотын захирагчийн захирамж руу шууд нулимдаг болсны нэг тод жишээ энэ ажээ.

Иймэрхүү бүдүүлэг, зарчимгүй байдалд 44 дүгээр сургуулийн багш нар дургүйцэж байна. Тиймээс тус сургуулийн багш нар “Бид 25 дугаар сургуулиас хөөдсөн хүнийг сонгон шалгаруулалт хийхгүйгээр шууд томилсонд харамсаж байна. Ёс зүй, хууль, журмаа зөрчдөг захиралтай хамтарч ажиллахгүй” хэмээн сайд Л.Гантөмөрт хандан гомдолоо илэрхийлээд байгаа ажээ.

Untitled-4

 Б.Отгонбаяр

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (October 02, 2014 10:19:39 am )

    Bat-uul surguuliin zahiraliig ajlaas halah erkhtei baidag yumuu

  • Anonymous (October 02, 2014 10:28:03 am )

    наад отгонбагана буяндалай нарыг зайлуулаач хануулыг балаж гай болж байсанаа нийслэлд алтангадас фракцын бууний нохои сургууль цэцэрлэг эмнэлэгт хөгийн тэнэг авилга нэхсэн баруун аймгын балай юмаар дүүрэглээ

    • зочин (October 02, 2014 5:25:46 pm )

      сургуулийн захирал ч байсан үүл дарга мэддэг болсон юм уу, дээр үеийн нэг хүнийг тахин шүтэх үйл ажиллагаа дэлгэрч байгаа юм бишүү. захирлаа томилж халж мэдэхгүй юм бол шат шатны боловсролын энэ олон байгууллагын хэрэг байна уу даа, татан буулгавал таарах нээ дээ

    • sainaa (October 03, 2014 8:12:13 am )

      Алдаагүй бичиж байж хүн доромжилмоор юм даа хүмүүсээ. Нэг өгүүлбэр бичихэд тал нь алдаатай бичиж байж өөрөө Хан-Уулыг хөгжүүлэх үү.

  • irgen (October 02, 2014 10:56:41 am )

    45 surguulyn zahiral bas adilhan gantumuryn shahaany baagii baigaa

  • Ц.ОЮУНГЭРЭЛ (October 02, 2014 11:00:31 am )

    ЗӨВ ШҮҮ

  • зочин (October 02, 2014 11:01:08 am )

    ҮНЭХЭЭР НЭГ СУРГУУЛИЙГ АВЧ ЯВЖ ЧАДААГҮЙ ХАЛАГДСАН ХҮНИЙГ НӨГӨӨ СУРГУУЛИЙН ЗАХИРЛААР ТОМИИЛЖ БАЙГАА НЬ БОЛОВСРОЛ УНАЖ БАЙГААГИЙН ТОМ ЖИШЭЭ ШҮҮ ДЭЭ МУУ ХАМТ ОЛОН ГЭЖ БАЙХГҮЙ МУУ УДИРДАГЧ ГЭЖ Ь БАЙДАГ ШҮҮ ДЭЭ гАНТӨМӨР САЙДАА чИМИДЗАЯАГАА ТҮРГЭН ТАТАЖ АВААРАЙ ЭЁС ТЭГВЭЭС БИД ДАРААГИЙН ТЭМЦЛЭЭ ХИЙНЭҮНЭХЭЭР ХӨГИЙН ГЭМЭЭР ЗАХИРАЛ ТАВИГДСАНД ОЙ ГУТАЖ БАЙНАА БОЛОВСРОЛ ҮНЭХЭЭР САЙХАН ЧАДАЛТАЙ ЗАХИРЛУУДТАЙ БАЙСАН ДАА ТЭР ЦАГ АЭРДЧИЛАГДЖЭЭ ХӨӨРХИЙ СОНГУУЛИЙН ЗАХИРЛАА ГЭЖ ДАНДАА 25- ЫН чИМИДЗАЯА ШҮҮ ДЭЭ

  • зочин (October 02, 2014 12:23:35 pm )

    лаборатори сургуулийг яам ялгаж авлаа гээд дээрдсэн нь хаана байна. хэдэн худлаа толгой хаялж мэдэмхийрхсэн үнэндээ бол юу ч мэдэхгүй хувийн амбицтай баруун аймгийнханаар л дүүргэчихсэн. Гантөмөртөө л ашигтай байх түүнээс ардын хүүхдүүдэд өгөөжгүй л сургуулиуд болоод байгааш дээ. захирлын сонгон шалгаруулалт гэдэг чинь шал худлаа. урьдчилаад мөнгөөр шийдчихээд дараа нь шоуддаг. худлаа гэвэл сонгогдсон захирлуудыг нь хараарай. тэд нь хүүхдүүдээс ч ичихийг байсан алиагаа алдагсад байгаа. зайлуул

  • sem (October 02, 2014 12:50:16 pm )

    Gantemer Mongol xel bolowsroliig ustgaxaar MOON ees tawigdsan xvn shvv dee

  • ҮНЭН ШҮҮ (October 02, 2014 12:53:34 pm )

    НАМАЙГ БАГА СУРГУУЛЬД БАЙХАД НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙРЫГ СОЛИХОД НИЙЛБЭРИЙН ЧАНАР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ГЭЖ ЗААЖ БАЙСАН САНАГДАХ ЮМ, ТЭР ШИГ ЮМ БОЛСОН БАЙНА

    • Зочин (October 02, 2014 9:15:39 pm )

      ГАЙХАЛХАЛТАЙ ҮНЭН ХЭЛЛЭЭ БАЯРХҮРГЬЕ ДААНЧ БИДНИЙГ УНШДАГ БОЛОВ УУ?

  • Anonymous (October 02, 2014 2:38:18 pm )

    Чимэдзаяа захирал сайн захирал шүү дээ.багш нарт цалин урамшууллыг нь хангалттай олгосон учраас л 25р сургуулийн захирлаас халагдсан нь батүүлийн тушаал дээрээс харагдаж байна шүүдээ.ийм захиралтай болсондоо баярлах хэрэгтэй шүүдээ 44-ийн багш нараа

  • zochin (October 02, 2014 4:33:32 pm )

    ene yu l bolood bna daa heel hahuul ni arilaad bgaa sursgtai bsan neg surguulid idej uusan mongooroo nogoo surguulid hahuuldaad orchih shudraga bus ym!!! ta nar vr hvvhdvvdiig mini bodoochee iim hvn surgaltiig togtworjuulj nylh vrsed mini yu surgah wee! mongo bodsoor btal chn ireedvi hoich mini yu boloh wee! idej uuj hanahgvi bgaa nohdvvd ym uu! ta nariin vr hvvhed surguulitaigaa zaragdaad bwal ymar sanagdah uu etseg eh bid chn hvvhdee l bodoj bna ene arai dendej bna ajil amidarlaa ylgaj surmaar ym nasand hvrsen toriin tergvvn hvmvvs bas negen etseg ehchvvd bizdee!

  • dashbat (October 02, 2014 9:07:29 pm )

    Laboratori surguuliin zahiraliig yam.busad EBS-iin zahiraliig niisleliin zasag darga tomilj choloolohoor huulchilagdsan baidag. Bagsh zurchil gargaad halagdval dor hayaj1 jil bucaj bagshlah erhgui baihad zurchil gargaad havar halagdsan zahiral namar bur deeshleed laboratori surguuli udirdah ni dhudarga yos mun uu.

  • zochin (October 03, 2014 10:13:52 am )

    olni ug ortoi 45in Naraa 7-buudalin 35 d bagsh baisan Gantumrin songuuld ajilladag hovoor hool hideg jh hetsuu daasan anginhaa mantaajni mungig iddeg ue damjin nehegddeg geel ineedtei bash uhaantai n vamai daa denduu chadvargui vanaa 45inhan

  • Anonymous (October 03, 2014 10:42:53 am )

    Чимидзаяа нь яамны Отгонсүрэн, зөвлөх Батсүх нарын найз гэдгийг мэддэггүй юм уу, Хувьсгалт намынхан яамаар дүүрэн язганаж байхад Бат-үүл даргын захирамжийг юу ч биш болгох нь аргагүй ээ хө

  • Anonymous (October 03, 2014 10:43:11 am )

    Чимидзаяа нь яамны Отгонсүрэн, зөвлөх Батсүх нарын найз гэдгийг мэддэггүй юм уу, Хувьсгалт намынхан яамаар дүүрэн язганаж байхад Бат-үүл даргын захирамжийг юу ч биш болгох нь аргагүй ээ хө

  • Anonymous (October 03, 2014 10:44:45 am )

    ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ НЭРИЙН ДОР ТАНИЛ ТАЛ, МӨНГӨ ТӨГРӨГНИЙ ШОУ ЯВААД БАЙНА ЦААНА ЧИНЬ

  • Anonymous (October 03, 2014 10:50:57 am )

    Отгонсүрэн гэж сургуулиудын цайны газраар хөлжсөн, гэмгүй дүр эсгэсэн 2 нүүртэн балайг зайлуулаач, боловсролгүй авгайдаа нийгмийн ажилтны үнэмлэх сургууль төгсгөлгүй авч өгчихнө, нөгөөдөх нь хүүхдийн эрхийг хөсөрдүүлээд, өөрөө залуу хүүхэнтэй явалдаад, ер хачин хүмүүс боловсролыг гутааж ирснийг болиулах цаг болсон баймаар

  • Баттөмөр (October 03, 2014 10:54:46 am )

    ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ НЭРИЙН ДОР ТАНИЛ ТАЛ, МӨНГӨ ТӨГРӨГНИЙ ШОУ ЯВААД БАЙНА ЦААНА ЧИНЬ

  • зочин (October 03, 2014 12:04:20 pm )

    хэн ч томилогдсон идэж уух нь үнэн юм чинь бухимдаад яах вэ хувь заяатайгаа эвлэр дэ лаборатори сургуулийн захирал чадвартай чадалтай хүн байвал зүгээр л юм зарим нэг томилгоо арай л биш ээ

  • зочин (October 03, 2014 12:05:53 pm )

    44 сургуулийнхан үнэхээр дургүйцэж байгаа юу Л.Сувдаагаас салсандаа баярлаж байгаа байлгүй дэ

  • zochin (October 03, 2014 12:14:25 pm )

    end tend ochij baigaa man namiinhan zahiral hiij tosoviig idej baigag shuu

  • bagsh (October 03, 2014 1:50:35 pm )

    niislelees zahiramj tanil talaa ashiglaj baij garguuldag tegeed odoo bolohoor hamt olnii neriig ashiglahaa bolioochee 44- surguuliiin bagsh nariin ner barihaa boliochee niisleld ajilladag hun guai

  • zochin (October 03, 2014 2:31:13 pm )

    Өөрийн бодолтой оюунлаг багш нартай 44р сургуулийн багш нартай баярлаж байна. Аргагүй л лабортоор сургуулийн багш нар байна.хуулийг дээдлэх талдаа 25,44р сургуулийн багш нарын адил шударга байцгаая. багш нараа бид боловсролыг шинэчилнэ бид үнэний дуу хоолой,бид ирээдүйг ариун ертөнцийг бүтээгчид… баярын мэнд хүргэе

  • bagsh (October 03, 2014 8:52:40 pm )

    44- SURGUULIIN BAGSH NARIIN NER BARIJ IIM UM BICHEHEE BOLIOO

  • bagsh (October 03, 2014 8:56:56 pm )

    bagsh nariin ner bariaad l um bichuuleed bh um ooroo zahiral boloh sonirholtoi hun l bichuuleed ba shuu de

antalya rent a car