www.24tsag.mn-ий Facelook буланд дуучин Д.Болд хувийн гэрэл зургуудаараа “зочилж” байна. Тэрээр төрийн ордонд зөвхөн элитүүдийн өмнө тоглосон “Монгол Поп” тоглолтоо нийтэд зориулан энэ сарын 24, 25, 26-нд UB Palace-ын их танхимд хийх гэж байна. Ингээд Монгол залуусын үлгэр дууриалал, бахархал болсон дуучны хувийн гэрэл зургийн цомгийг эргүүлцгээе. Аа нээрээ нэг зүйлийг хэлэхээ мартчихаж. Түүний төрсөн өдөр энэ 11 сарын 16-нд болно. Төрсөн өдрийн мэнд хүргэхээ мартав аа. 33 насны босгыг алхаж байгаа. Хэн байсан залуу, хэн болсонтой танилцана уу?
Сурагч: Бусдын л адил дүрэмт хувцастай, бусдаас ялгарахгүй хүүхэд. Гэвч хожим бусдаасаа цойлж гарсан юм.
7 анги: Самбар дээрх бичээсийг харж байна уу. Самбарын дээр Дамдины Сүхбаатар залраастай. Ангийнхнаасаа бага байж. Түүнтэй хамтлагийнх нь Мээдээ нэг анги.
Мөрөөдөл: Угаасаа л урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан. Тиймээс Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсчээ.
Моод: 1990 оны эхэн үед ийм цоохор захтай хятад цамц моод байсан даа. Жинсэн өмдөн дээр костьюм өмсчээ… Мэдээж одоогийнх шигээ хувцаслалтын мэдрэмж, боломжгүй байсан нь ойлгомжтой.
“Хэн ч уйдаагүй хайр”: Энэ бол түүний анхны уран бүтээл. “18 нас” цомогт байдгийг фенүүд нь андахгүй.
Удам: Өвөө нь алдарт хуурч байсан бол ээж нь урлагт зүтгэж явжээ. Харин хүү нь Монголын орчин үеийн урлагийн од.
Ээж: Түүний хамгийн хүндэтгэж, үлгэр дууриал болгодог хүн нь.
Гэргий: Д.Болдын амжилтын нэг хэсэг нь энэ хатагтайтай холбогдоно. Гэргийг нь Б.Бямбасүрэн гэдэг. Уран нугараач.
Анхны хүүхэд: Аав болох үеийн сайхан мэдрэмж.
Гэр бүл: Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Охин Б.Эгшиглэн. Хүү Б.Энэрлэн.
Хувцасны өрөө: Түүний бүх хэрэглээ нь “Louis Vuitton” брэндийх. Хувцасны өрөө нь “Louis Vuitton”-ны дэлгүүр л гэсэн үг. Магадгүй энэ брэндийг сурталчилах гэрээтэй байж мэднэ.
Цомог: Тэрээр 4000 гаруй цомгийн цуглуулгатай. Харин өөрөө Хайрын хүч (2005), 440 герц (2006), Амьдралын гол дүр (2008), Only one (2008), Би чамд хайртай (2009), Bold in central stadium (2009), Монгол Поп (2011) гэсэн цомогуудтай.
Хаус: Хөдөлмөр, хөлс хүчнийхээ үр дүнд ийм байшинд амьдардаг.
Өвөөгийн өв: Өвөө нь нас барахаасаа өмнө морин хуураа бэлэглэж байжээ. Тэр цагаас хойш морин хуурын цуглуулгатай болохыг хичээж ирсэн юм. Одоо түүнд Монголын хамгийн алдартай, хуучны морин хуурууд бий. Тэрээр нэгэнтээ “брэндийн хувцас, бүтээгдэхүүнээс илүү монголын үнэт соёл, өвийг илүүд үзнэ” гэж хэлсэн юм.
Морин хуур: Рок попынхноос ганцаараа морин хуур тоглож, эрхэмлэдэг. Учир нь түүний өвөө Жамъян нь монголын алдарт морин хуурч байсан. Тэрээр өвөөдөө зориулж хуурийн тухай “Хээрийн салхитай аялгуу” дуун хөшөө босгосон.
Камертон: 1995 оны 6 сарын 24-нд байгуулагдсан. Анх Америкийн Boyz II Men хамтлаг шиг Soul R&B болон Поп хөгжмийн төрлөөр гарч ирсэн дээ. Олон хүн одоо үүнийг мартсан байх даа… Камертоны анхны видео клип нь Маамуу нааш ир гэдэг Монголын хүүхэд бүрийн мэддэг дууг ямар ч хөгжимгүйгээр дуулсныг цөөн хүн мэдэх байх шүү.
амтлагийн дуучин Л.Тайванбат амжилтанд хүрнэ гэдгийг олж хараад Камертон хэмээх нэр хайрлажээ. Л.Тайванбат нь Ганаагийн төрсөн ах гэдгийг урлагийнхан байтугай нь андахгүй. Л.Тайванбатын алсын хараа гайхалтай…
18 нас: Энэ дуу залуусыг ёстой “галзууруулсан” даа. Ингэж тэд од болж хамгийн олон фентэй болсон юм. Гэвч удалгүй тарах болсон тухай зар тарааж “Сүүлийн тоглолт” хэмээх тоглолтоо ч хийгээд амжсан. Гэвч тэд ийм хурдан тараагүй. Харин ч “Монгол газар”-ын Ц.Мянганбаярын ивээлд багтаж монголын хамтлагуудаас анх удаа гадаадад буюу Сингапурт өөрсдийн цомгоо бичүүлж дахин шинээр “мэндэлсэн”.
Тоглолт: 18 нас, Сүүлийн тоглолт, Хүсэл Хясал, Хувьсал, June 24, June 2004, 10 жилийн ойн тоглолт, 15 жилийн ойн тоглолтуудаа хийж байлаа. Бас 18 нас (1995), Уйлахдаа ухаар,(1999), Амин нутаг (1999), Камертон Retro 2 Remix (2000), June 24 (2000), Төгсөшгүй (2001), Өнөөдөр (2003), Хайрын хот (2003), June 2004 (2004), Селебрэйшн (2004) гэсэн цомгуудтай.
Шагнал: Камертон бол Монголын хамгийн алдартай хамтлаг. 1995 онд Пентатоник наадмын Шилдэг дебют хамтлаг, 1996 онд Пентатоник наадмын шилдэг хамтлаг, 1997 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл, 2000 онд шилдэг поп хамтлаг, шилдэг бүтээл, 2003 онд Алтан микрофон наадмын шилдэг хамтлаг, шилдэг цомогоор шалгарч байсан. Төр ч тэднийг үнэлж нэг өдөр “Алтангадас” одонгоор шагнасан юм.
Танилцуулга: Дотоод засал чимэглэл, машины модель цуглуулах, гэрэл зураг авах, CD, DVD цуглуулах. Бодбилдингээр хичээллэдэг. 75 кг жинтэй. 42 размерийн гутал өмсдөг гэдгийг охидууд андахгүй мэднэ. Би үүнийг нэг охины тэмдэглэлийн дэвтэр дээрээс уншсан юм.
Клип: Цэрэгт явж үзээгүй ч цэргийн дүрд тоглож үзсэн. Бас клипэндээ Хятад охины дүрийг бүтээлгэлээ гэсэн шүүмжлэлд өртөж байсан.
Брэнд: Тэрээр LV-г илүүд үздэг. Харин Be Bold хэмээх шинэ брэндийг гаргаж ирж байгаа. Монголын урлагийнхнаас анх удаа өөрийнхөө нэрийг бүтээгдэхүүнд өгч сурталчилж ирсэн. 2006 онд “B Shop” хувцасны дэлгүүрээ нээж, залуусын имиджийг тодорхойлох болсон. 2010 онд “Гоёо”-той хамтран “be Bold” ноолууран хувцасны шинэ брэндийг худалдаанд гаргасан.
Хөдөлмөрч: Монголын хамгийн хөдөлмөрч залуу гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
Рекламны мангас: Монголын дуучдаас хамгийн олон рекламанд тоглосон дуучин. “Kit Kat” шоколад, “Боргио”, “Yahuu” пиво гээд рекламууд нь хөвөрч өгнө.
“В продакшн”: Ийм нэртэй дуу бичлэгийн студи байгуулсан. Уг продакшн Маралжингоо, Агиймаа, DZ man, Энхзол, Гурван охин зэрэг хамтлаг дуучдыг гаргаж ирэх менежментийг хийсэн.
Өөрийнх нь үг: Хүн хөдөлмөрийнхөө үр шимийг өөрийнхөө биед мэдрүүлж байх хэрэгтэй гэж боддог.
Монгол поп: Ийм нэртэй шинэ урсгалыг монголд дэлгэрүүлэхийн төлөө хичээж явна.
4044: Тэрээр Hummer, Benz, Lexus-470, Range Rover зэрэг автомашинууд унадаг. Эдгээр машин нь бүгд “4044” гэсэн улсын дугаартай. Бас 440 герц гэсэн цомог гаргаж байсан. 4-ийн тоог шүтдэг.
Хоч: Сурагч байхдаа “Алтай гургалдай” нэртэй байлаа. Хөгжим бүжгийн ангийнхных нь өгсөн “зүүлт”. Энэ хоч оносон эсэхэд та дүгнэлт хийнэ үү?
Бодол: Миний зургийн цомогтой танилцсанд баярлалаа. Би ч гэсэн таны цомогтой танилцах юмсан гэж бодож байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 30, 2011 12:22:35 am )
turiin soyorholt bolsond bayar hurgye
1 Comment