Монголын хамтлагууд дотор “Харанга” шиг эцэг бөгөөд магнат нь үгүй. 22 жилийн урьд байгуулагдсан тус хамтлагаас Гавьяат жүжигчин Ц.Энхманлай, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Чулуунбат гэдэг хоёр гавьяат төрсөн. “Амьдрал” гэдэг анхны тоглолтоо хийсний дараа Ц.Энхманлай гавьяат хамтлагийн ахлагчийн хувьд “Бид өвгөн болтлоо энэ бүрэлдэхүүнээрээ байх ёстой юу?” гэж сануулаад “Хэрэв салах нь бүү хэл бүгдээсээ түрүүлэн нас барах юм бол тэр хүнийг хувиа бодсонд тооцно шүү” хэмээн хатуурхсан гэнэ.
Тэгэхэд тус хамтлагт ороод хоёрхон сар болоод байсан Х.Лхагвасүрэн сүрхий тэвдэж “Үхэх ч эрхгүй болох нь шив” гэхэд Ц.Энхманлай “Чи хамгийн залуу нь учраас бүгдээс урьтаж үхэх эрх ч байхгүй” гэж сүрдүүлжээ. Ямартаа л Лхагваа шоронгийн хаалга ч татаж, эмнэлгийн үүд онгойлгож явахдаа “Манлай ахын зарлигийг зөрчих эрхгүй төрдөг би яасан азтай вэ?” гэсэн гэдэг юм.
С.Заяа
Холбоотой мэдээ
Comments are closed.