antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2011 Comments are off

Долдугаар хорооллыг барих гэж долоо хэмжиж байна уу

нийтлэсэн Admin

Гэр хорооллыг барилгажуулах томоохон төсөл бол 10000 айлын орон сууц барих VII хороолол. 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн нэг хэсэг нь. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус хорооллын талаар амтай бүхэн л шагшин магтаж, том бүтээн байгуулалт биднийг хүлээж байна даа хэмээж байсан. Харин өнөөдөр VII хорооллыг хэзээ барих нь мэдэгдэхгүй, айл өрхүүд нь найдлага тавин хүлээсээр байна. Угтаа бол VII хорооллын бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө нь шийдэгдчихсэн гэж байгаа. Гэвч ажлыг эхлүүлэхгүй, газар чөлөөлж байна гэж аргалсаар сонгуультай золгуулах нь тодорхой болж байна.

Өнөөдрийн байдлаар VII хорооллын 210 га талбайд түр суурьшуулах 300 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Харин зарим дарга дүүрэг болгонд барих учиртай түр суурьшуулах орон сууцыг тус хорооллын нэг хэсэг гэж хэнэг ч үгүй яриад сууж байх юм. 300 айлын орон сууцны барилга нь нийт 14.2 мянган м2 талбай бүхий зоорьтой 15 давхар хос барилга бөгөөд 27 м2-35.5 м2 талбай бүхий нэг өрөө сууцнууд байх аж. Энэхүү орон сууц ашиглалтад орсноор гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөлт хийхэд газраа чөлөөлсөн айл өрх, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжуудыг шинэчлэн барилгажуулах асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Цаашид дүүрэг бүрт түр суурьшуулах орон сууц баригдана гэж төлөвлөөд байгаа. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 300 айлын, Баянгол  дүүрэгт 450 айлын, Сонгинохайрхан дүүрэгт 150 айлын түр амьдрах орон сууцны барилга тус тус баригдах юм. Гэвч ажил яагаад удаашраад байна вэ. Газар чөлөөлөлт гэж хариулах хүн байгаа ч ажлыг санаатайгаар удаашруулж байна уу гэх хардлага ч бий. VII хорооллын нутаг дэвсгэрт нийт 2800 орчим айл өрх аж төрж байгаа юм. Үүнээс одоогийн байдпаар дөнгөж 80 өрх л газраа чөлөөлчихөөд байгаа гэнэ.

Засгийн газраас тус хорооллын газрыг үнэлэхдээ нэг ам метрийг нь 100 мянган төгрөгөөр бодож тооцон нэг мөр шийдэхгүй бол иргэн бүрийн аманд нь орсон тоогоор нөхөн олговрыг өгнө гэвэл улсын хөрөнгө хүчрэхгүй гэж мэдэгдэж байсан. Бодит байдал дээр тус хорооллын айл өрхүүд газраа чөлөөлж нүүдэл суудал хийж байгаа бол хашаандаа том объекттой зарим өрхүүд 210-аас багагүй сая төгрөгийг нэхэмжлэн газар  чөлөөлөхгүй байгаа юм. Иймээс ч энэ хорооллын бүтээн байгуулалтын ажил хэзээ жигдэрч, ажил ундрахыг тааварлах аргагүй байна. Шинэ хороолол нь Улаанбаатар хотын өнгө  төрхийг тодорхойлох нэг загвар бүс болно гэж олон хүн итгэж найдаж хүлээж сууна.
Нийт таван үндсэн хэсэгт хуваагдаж байгаа тус хорооллын бүтцийг танилцуулъя.
1-р үе 50 га -471 аж ахуй нэгж талбар чөлөөлөх /Орон сууцны хороолол дийлэнхэд нь барих/
2-р үе шат 64 га     -503 нэгж талбар чөлөөлөх /Нам давхрын орон сууц баригдах/
3-р  үе шат 20 га    -274 нэгж талбар чөлөөлөх /Олон нийтийн өндөр барилга байгууламж баригдах/
4-р үе шат 20 га     -406 нэгж талбар чөлөөлөх /Ногоон нуур орчмын ногоон байгууламж хийх/
5-р үе шат 46 га     -372 нэгж талбар чөлөөлнө /Дээрх дөрвөн ажил  хэрэгжсэний дараа одоо байгаа хуучин барилгуудыг шинэчлэх ажил хийгдэх юм/

Энэ бүхнээс харахад эхний ээлжийн тавин га газраа ч чөлөөлөөгүй, инженерийн шугам сүлжээ барих газраа ч бүрэн цэгцлээгүй байна. Харин гэр хорооллын айлууд шинэ хорооллоо хүлээсээр л, түүхий нүүрсээ түлсээр байна. Мөн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хороодын айл өрхүүдийг орон сууцжуулах учир энэ жилдээ утаагүй зуух төсөлд хамруулахгүй байх шийдвэр гарсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт “Мянганы сорилтын сан”, “Цэвэр агаар” төслөөс энэ газруудад утаагүй зуух нийлүүлэхээр боллоо гэж мэдэгдсэн нь уг хорооллын бүтээн байгуулалтын ажил нэг зуухны эдэлгээний хугацаа дуусах хүртэл үргэлжлэх юм биш байгаа гэсэн ойлголтыг оршин суугчдад өгч байна.

Б.Ариунаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car