ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангиас есдүгээр сарын 4 хоёр хоригдол оргосон. Сэжигтэн Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар өглөөний 07.00 цагийн үед оргосон байдаг. Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар 22-23 настай бөгөөд хулгайн болон залилангийн хэргээр цагдан хоригдож байсан сэжигтнүүд юм. Тэднийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тэдний талаар баттай мэдээлэл болон барьж өгсөнхүнд нэг сая төгрөгийн шагнал өгнө хэмээн ШШГЕГ-аас мэдэгдсэн.
Тэгвэл хоёр оргодлын нэгийг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан баривчилсан байна. Тэднийг эрэн хайх ажиллагаа орон даяар явагдаж байсан бөгөөд өчигдөр орой 18.00 цагийн үед Б.Амарбаясгаланг “Бөмбөгөр” худалдааны төв орчимд явж байхад нь баривчилжээ. Тэрбээр хулгайн хэргээр шалгуулж байсан бөгөөд хэрэг нь хүндрүүлэх нөхцөлтэй учраас Эрүүгийн хуулийн 145.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байсан юм. Харин одоо мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан гэх хэргийн зүйл анги нэмэгдэх юм байна. Хамт оргосон Э.Вантөмөрийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 30, 2014 6:20:52 pm )
oo sda minii say tugrugiig barichij bi barih yostoi baisan yum
1 Comment