Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн эдийн засгийн хүндрэлийг давахын тулд ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчүүдийг зарахаар шийдвэрлэсэн. Олон сарын турш нууц байдалд байсан эдгээр өмч хөрөнгөнүүдийн жагсаалт саяхнаас л ил гарч эхэллээ. Төрийн өмчийг хувьд шилжүүлэхээр зэхэж байгаа энэхүү хувьчлалыг хоёр хэлбэрээр явуулахаар тусгасан байна. Үүнд “Төрийн эзэмшлийн хувийг бүрэн хувьчлах”, “Төрийн эзэмшлийн хувийг бууруулах” гэсэн хоёр хэлбэр тусчээ. Төрд ад үзэгдэж тэрбумтануудын анхаарлыг татаж байгаа энэхүү барилга байгууламж, аж ахуй нэгжүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Бүрэн хувьчлагдах хуулийн этгээдүүд:
Энэ жагсаалтанд орсон аж ахуй нэгжүүд нь томоохон барилга байгууламжтай, бас ашиг олж болох бүрэн боломжтой, өөрийн өртөг үнэ цэнэ өндөртэй газрууд. Энэ том байгууллагуудыг дурын хүн хувьчилж авч чадахгүй гэдэг нь тодорхой. Тиймээс төрийн өмчийг хувьдаа авах шинэ эзэд аль хэдийнээ тодорсон гэдэг мэдээлэл чих дэлсэж байна.
Эрдэнэтийн их бүтээн байгуулалттай цуг 1973 оны 5 дугаар сард Эрдэнэт-Дарханы 220кВ-ын шугамын тулгуур анх боссоноор гараагаа эхлэн Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 12-р сарын 05-ны өдрийн 377 тоот тогтоолоор төвийн бүсийн баруун, баруун хойд чиглэлийн цахилгаан дамжуулах шугамын ашиглалт, засварыг хариуцуулахаар Төвийн эрчим хүчний систем /хуучин нэрээр/ -ийн харъяанд Эрдэнэт-Булганы цахилгаан шугам сүлжээний газар байгуулагдсан түүхтэй. Эрчим хүчний салбарыг арилжааны хэлбэрт шилжүүлэх, хувьчлах хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн Газрын 2001 оны 7-р сарын 9-ний өдрийн 164 дүгээр тогтоолын дагуу 2001 оны 8-р сарын 1-ний өдөр “ЭРДЭНЭТ-БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК нэртэйгээр өөрчлөн байгуулагдсан. Тус компани нь Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Завхан, Өмнөговь, Баянхонгор зэрэг 11 аймгийн 4 аймгийн төв, тэдгээрийн 94 сум суурин газрын 3900 гаруй аж ахуйн нэгж, 51000 айл өрхөд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг 0.4-35кв-ын 6029,4 км шугам сүлжээ, 529 дэд станц болон хуваарилах байгууламжийг ашиглан гүйцэтгэж байна. Компанийн эзэмшил үйлчилгээний заагийн хойд тал нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, урд тал нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо, зүүн тал нь Төв аймгийн Бүрэн, баруун тал нь Завхан аймгийн Их-Уул сум хүртлэх 370 км кв газар нутагт цахилгаан эрчим хүчийг түгээж байна. Жилд дунджаар 960,0 сая кВтц цахилгаан эрчим хүчийг түгээн, 70,0 гаруй тэрбум төгрөгний борлуулалтын орлоготой ажилладаг. Бүтэц зохион байгуулалтын хувьд Булган, Архангай, Өвөрхангай, Хархорины гэсэн орон нутгийн 4 салбартай, Захиргаа удирдлагын, Техникийн, Борлуулалт маркетингийн, Санхүү-эдийн засгийн гэсэн 4 хэлтэст харьяалагдах нийт 560 гаруй ажилтан ажилладгаас удирдлага 15, инженер техникийн ажилтан 124, албан хаагч 52, ажилчин 369 байна.
Тус компани анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны 11-р сарын 26-ны өдрийн 328 тоот тогтоолоор “БАГАНУУР ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ГАЗАР” нэртэйгээр байгуулагдаж, улмаар 2001 оны 08-р сард бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийн “БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” Төрийн Өмчит Хувьцаат Компани хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд эзэмшил үйлчилгээний заагаар хойд тал нь Хэнтий аймгийн Дадал сумаас, урд тал нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл, зүүн тал нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас, баруун тал нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сум хүртэл нийт 520 гаруй мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт орших, Улаанбаатар хотын 1 дүүрэг, 4 аймгийн төв, 6 аймгийн 59 сумын нутаг дэвсгэрт байрлах 34 мянга гаруй хэрэглэгчийг 4 салбар 466 ажилтантайгаар, 27,9 тэрбум үндсэн, 2,6 тэрбум эргэлтийн хөрөнгөтөйгөөр цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах, түгээх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.
Цагдаагийн ерөнхий газар алба хаагч, ахмадуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, алжаал тайлах, нөхөн сэргээх, тойрон аяллын нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нөхөн сэргээх “Сүүж-Уул” амралт, сувиллын “Цагаан шонхор” нэртэй шинэ салбараа 2012 онд нээжээ. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дахь Жанхайн аманд Хөвсгөл далайн хөвөөнд нээгдсэн тус сувиллын газрын талаарх мэдээлэл тун бага байна. Гэвч төрийн мөнгөөр байгуулсан, басхүү байгалийн үзэсгэлэнт газар байрлах нэ амралтын газарт шунах хүмүүсийн тоо олон байгаа сурагтай.
“Оргил” рашаан сувилал нь Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын Боловсролын Академийн хажууд байрладаг. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. Оргил рашаан сувилал байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг. Хотын төвд ойр, 4 га газартай том байшин барилгатай энэ байгууллага байнгын ачаалалтай, бас үргэлж ашигтай ажилладаг газар гэнэ. Гэвч рашаан сувилалын ашгийг цаасан дээр байнга дарж мэдээлдэг гэсэн яриа байдаг юм билээ.
Д. Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд Сургууль. Хотын төвд байртай, магадлан итгэмжлэгдсэн, 300 гаруй оюутантай энэ сургуулийн хувьчлал бас л том баячуудын анхаарлыг татаж байгаа гэнэ.
Авто импекс” ХК нь нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 20- р хорооны нутаг дэвсгэрт
байрладаг, нийт 41 972 м2 талбайг эзэмшдэг. Тус компани нь автомашин болон сэлбэгийн гадаад, дотоод худалдаа, засвар үйлчилгээ зэрэг үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд 9012001014 тоот улсын бүртгэлийн, 2022524 регистрийн дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй. 1 934 онд “Тээхийн захиран байгуулах газар“ нэртэйгээр Монгол Улсад машин техник,түүний сэлбэг хэрэгсэл, тос, шатахуун импортлон дотоодын хэрэгцээнд нийлүүлэх анхны байгууллага байгуулагдаж байсан нь ”Авто импэкс“ ХК-ийн анхны суурь юм. Тус компанийн барилга байгууламж нь 1981 онд хуучин ЗХУ-ын хүч хөрөнгөөр барьж байгуулсан, жилдээ 1500 ачааны авто машинд засвар үйлчилгээ хийх хүчин чадалтай иж бүрэн барилга байгууламж юм. Тус байгууламж нь нийт 8750 ам. метр талбай бүхий үйлдвэрийн хоѐр байр, 5 давхар конторын барилга болон бусад туслах барилгуудаас бүрддэг аж.
7.Жилд сая тонн цемент үйлдвэрлэдэг “Хөтөлийн цемент шохой” үйлдвэр
Хөтөлийн “Алтан гадас” одонт “Цемент-Шохой” ХК-ийн түүхийн хуудас 1980-аад оноос эхэлдэг. Хуучнаар ЗХУ-ын зураг төслийн дагуу, тус улсын техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нойтон аргын үйлдвэр жилд 500 мянган тонн цемент, 65 мянган тонн шохой, 70 мянган Г/калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан. Одоо 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын зуух ашиглалтанд орж байна. Одоо тус үйлдвэр нийт 916 ажиллагсадтайгаар үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулж байна. Олон жилийн турш цемент, шохой үйлдвэрлэх үйл ажиллагааг тасралтгүй мэргэжлийн өндөр түвшинд явуулж ирсэн туршлагатай хамт олон юм. 2008 онд үйлдвэрийнхээ инженер техникийн ажилтан, ажилчдын мэдлэг, ажлын туршлага дээр түшиглэн эргэх зуухны нэг шугаманд орчин үеийн техникийн шинэчлэлт хийж, хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Дэлхийн шилдэг технологи – хуурай аргаар жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэрийг 2012 оноос эхлэн бүтээн босгож 2014 онд ашиглалтанд оруулжээ.
“Монсам” нь 1995 онд БНСУ-ын “Шина”корпорацийн 20 хувийн,Монгол улсын төрийн өмчийн 80 хувийн хөрөнгө оруулалт,БНСУ-ын Экспорт импорт банкны 4123,0 сая воны урт хугацаат зээлээр байгуулагджээ. “Монсам” ХК нь жилд 22-24 сая тариур үйлдвэрлэдэг аж.
Мөн л асар их өрөтгтэй барилга байгууламж бүхий энэ том аж ахуй нэгж 1970 он. БНМАУ-ын СнЗ-ийн 120-р тогтоолоор Арьс шир, Савхин эдлэлийн үйлдвэрийн туршлага, шинжилгээний Төв нэртэйгэр байгуулагджээ. 1976 онд НҮБ-ын ҮХ-ийн “ЮНИДО ДП МОН 70-506” төслөөр одоогийн барилга баригдаж 3 дугаар сарын 18-нд АШЭШТТөв байгуулагдсан. Одоогоос арваад жилийн тэртээ МУ-ын ЗГ-ын 31-р тогтоолоор Шинжлэх ухааны дөрвөн байгууллагыг нэгтгэж “АРМОНО” корпорацийг байгуулсан. Одоо АШЭШТТөв нь дангаараа Арьс ширний шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори, Арьс ширний туршилтын цех, Захиргаа засвар үйлчилгээний хэсэгт нийт 18 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж.
ТӨҮГазар нь анх 1959 онд үндэс сууриа тавьж байсан. 1959 он- Аж үйлдвэрийн яамны сайдын 532 тоот тушаалаар уг яамны хөрөнгө оруулалт их барилгын хэлтсийн дэргэд “Их хайрханы уурхайн болон түүнийг цахилгаанаар хангах дизель станцын зураг төсөл, төсөв зохиох групп”-ийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан нь Эрчим хүчний зураг төсөл зохиох анхны бие даасан байгууллагын үндэс суурь болж байсан түүхтэй. Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дүгээр тогтоолооор Судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн “Эрчим цогцолбор” корпораци” болж байсан.
Тус корпораци нь Эрдэм шинжилгээний төв, Клиник эмнэлэг, Уламжлалт эмийн үйлдвэр гэсэн үндсэн нэгжтэй санхүү, маркетингийн алба, хангамж үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, эмийн ургамал тарималжуулах плантаци, хүдрийн эрдэм шинжилгээний станци, ”Ургамал” сувилал, амбулаторийн салбар тасаг, жижиг амьтны вивари зэрэг туслах нэгжүүдтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.Нийт 130 ажиллагсадтай. Хүдрийн заарын эмчилгээний үйлдлийн механизмыг тогтоох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг Гацуурт хорооны Бугатын даваанд орших “Хүдрийн эрдэм шинжилгээний станци” байгуулж хийж байгаа. Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт 5 га орчим талбайд эх орны ховордсон болон 30-аад зүйл ургамал тариалдаг. 100 ортой эмчилгээний тасаг, амбулаторийн тасаг, сувилахуйн алба, үйлчилгээний алба, хоол үйлдвэрлэлийн тасгуудаас бүрддэг Уламжлалт анагаах ухааны клиникийн эмнэлэгтэй. Мөн Уламжлалт эмийн үйлдвэртэй бөгөөд судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болсон эмийг үйлдвэрлэх технологийн зааврыг боловсруулан 20 гаруй нэрийн шинэ эм, бэлдмэлийг үйлдвэрлэж, эмчилгээний практикт нэвтрүүлж байгаа томоохон аж ахуй нэгжүүдийн нэг.
Хувьцаа гаргаж худалдалдах төрийн өмчүүд
Төрийн өмчит хувьцаат энэ компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжихаар бэлтгэж байна.
Мөн л 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг үе шаттайгаар хувьчлах гэнэ.
Саяхан байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай энэ компанийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, хувьцааг нь зарахаар болжээ.
Мөн л нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих гэнэ.
Монголчуудын чөдрийн ганц унаа болж, хөл залгуулж байсан МИАТ-ийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчлах шийдвэр гарч, ажлын хэсэг хүртэл байгуулагдаад байна.
Нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулагчдыг татахаар шийдсэн гэнэ. Гэхдээ Монголын цахилгаан холбооны хувьцааг Солонгосчууд гартаа бүрэн оруулж, энэ компани гадаадынхны мэдэлд очино гэсэн хардлага хаа сайгүй газар авч байна.
Уг нь аль ч улс харилцаа холбоогоо бусдын хараат байдалд орхиод байдаггүй. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар харин эсрэг бодлого баримталж, шуудан холбоо, мэдээллийнхээ сүлжээг хөрөнгөлөг баячуудад өгөх шийдвэр гаргасны нэг нь энэ. Энэхүү төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар хувьчлахаар болжээ.
Энэ хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 20 хүртэл хувьд ногдох хувьцааг дотоодын болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр арилжихаар болжээ.
Хоёр жилийн өмнөөс Багануурын нүүрсний уурхайн нүүрсийг Улаанбаатарын иргэдэд Н.Алтанхуяг сайдын ах дүү, хүргэн бэрүүд борлуулж, их хэмжээний ашиг олсон хэргээр зарим нь хорих ангийн хаалга татаад байгаа. Тэгвэл энэ удаа тус уурхайн нийт хувьцааны 41 хувийг зарахаар шийдвэрлэжээ.
Шударга.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.