antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2014 2 comments

Beatbox Ray “СТА” цол тэмдгээр шагнууллаа

нийтлэсэн Admin

rayМонголын Битбокс хөгжлийн эцэг гэж хэлж болох Бямбаагийн НАРАНДЭЛГЭР буюу Beatbox Ray  Есдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан хүндэт тэмдгээр шагнууллаа.

Тэрбээр битбоксийн урлагт Монголын язгуур урлагийн хэв шинжийг тусгасан үзүүлбэрээр анх олонд танигдсан билээ.

Энэ чиглэлээр олон улсын урлагийн хэд хэдэн томоохон наадмаас “Гранпри” шагнал хүртсэнийг нь тэр бүр хүмүүс мэддэггүй. Харин тэрбээр 2014 оноос эхлэх өөрийн хичээллэж буй битбокс, язгуур урлаг хослосон үзүүлбэрээ ХӨӨМИЙБИТ гэж нэрлэж, “ХӨӨМИЙБИТ МОНГОЛЫНХ” гиннесийн төлөө хамтдаа төслийг санаачлан хэрэгжлүүлж байна.

Beatbox Ray энэ ондоо багтаж, дэлхийн рекорт чанар чансааг тодорхойлдог Гиннесийн номонд бүртгүүлэх зорилт тавин амжилттай ажиллаж байгаа аж.  Тухайлбал, гиннест усан дотор хамгийн удаан ХӨӨМИЙБИТ хийсэн дэлхийн анхны хүн гэж бичүүлэхийг эрмэлзэж байгаа гэнэ.

Ингэснээр үндэсний язгуур урлагаа шинэ төвшинд хөгжүүлж, дэлхий нийтэд сурталчилах өндөр ач холбогдолтой болохыг Б.Нарандэлгэр энэ үеэрээ онцлов. Түүний ярианаас Монгол эх орноо гэх залуу хүний гал халуун оргилсон сэтгэл мэдрэгдэж байсныг нуугаад яахав. Ингээд олон арван залуучууддаа үлгэр дуурайлал болж, гиннесийн номонд бичигдэж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаарай гэж уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (September 30, 2014 7:20:29 am )

    Гавъяат цол авж өгнө.Үнэ тохирно. Утсаа үлдээнэ үү. Төлбөрийг юанаар авна.

  • Зочин (September 30, 2014 11:14:47 am )

    за арай бишээ монгол өшөө илүү хүмүүс зөндөө байгаа шдээ

antalya rent a car