antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2014 3 comments

Т.Санчирыг “хамгийн үнэ цэнэтэй” тоглогчийн шагналд нэр дэвшүүлжээ

нийтлэсэн Admin

sanchir“Инчён 2014” Азийн зуны спортын XVII наадамд манай улсын баг тамирчид амжилттай оролцож эрэгтэй сагсан бөмбөгийн баг шилдэг наймд шалгарсан билээ. Олон улсын анхаарлын төвд байгаа манай эрэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид дундаас  Т.Санчир, Б.Билгүүн нарыг Азийн томоохон багийн мэргэжилтнүүд сонирхож эхэлсэн тухай цахим ертөнцөөр шуугиад байгаа. Харин гадны багт тоглох асуудлыг Т.Санчир үгүйсгэсэн бөгөөд эх орныхоо нэрийн өмнөөс цаашид улам хичээж, амжилт гаргахын төлөө тоглоно гэдгээ мэдэгдсэн юм. Тэгвэл гайхалтай тоглолтуудыг үзүүлж улс орныхоо нэрийг гаргаж яваа залуу тамирчин Т.Санчирийг тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналд нэр дэвшүүлжээ. Тэрбээр нэг тоглолтонд дунджаар 21.4 оноо авч шилдэг гурван довтлогчийн нэгд бичигдсэн. Мөн 34 таслалт хийж энэ үзүүлэлтээр тэргүүлж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • О.Энхтөр (September 29, 2014 3:31:26 pm )

    Гайхамшигт тоглолтоороо Азийн наадмыг тэргүүлэж яваа Т.Санчиртаа баяр хүргэж ахин ахин амжилтыг хүсье. Монгол хүний юуг ч хийж чаддаг төрлөхийн авъяас, хийморилог цог жавхаа бүхний бахархал “ОД” болон гялалзаж яваарай

  • 99999 (September 30, 2014 11:45:39 am )

    vnxeep goe togolttoi zalyy blaa ylam ixiig xiigeepei iim xvmvvcee top zacag cain demjix xepegtei shvvv

  • зочин (September 30, 2014 1:47:08 pm )

    Санчиртаа болон багийнханд нь баяр хүргэе, та бүхэнд боломж байна шүү, улам урам зоригтой байгаарай, нутагтаа байсан дээр шүү, гадныханд одоохондоо боломж бүү олгоорой.

antalya rent a car