antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2014 11 comments

Х.Баттулга М.Энхсайхан нар нэгдэж, нам байгуулна

нийтлэсэн Admin

2Х.Баттулга хоёр ч Засгийн газарт “давхар дээл”-тэй халууцаж, сүүлдээ улстөрийн тоглолт хийх шалтгаанаар “давхар дээл”-ээ тайлах хүсэлт гаргаадхав. Түүний туйлын хүслэн бол Ерөнхий сайдын суудал. Үүнээс дамжаад Ерөнхийлөгч гэсэн хэтийн төлөвлөгөө байгааг ойр дотныхон нь хэлдэг. Тиймээс энэ л хүсэл зорилгодоо хүрэх гэж улайрах нь хэрээс хэтэрсэн явдал боллоо. Энэ ч яахав, хүний хүсэл мөрөөдөлд хязгаар гэж байх биш. Шинэ мэдээллээ хүргье. Юутай ч тэр АН дотор хагарал үүсгэж чадсан. Тохироо ёсоор Н.Алтанхуяг суудлаа өгөхгүй бол тэр юу ч хийхээс буцахгүй бухимдаж сууна.     Орон орны үндэсний их хувьсгал, бослого тэмцлийг ард олонд түгээж, энэ зүгт битүүхэн уриалаад ч байх шиг. Өөрийн мэдэлд байх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд л бослого тэмцлээр ард түмний тархийг угаах болсон нь ч санамсаргүй хэрэг биш. АН дотроо хүчирхэг фракцийг тэргүүлдэг Х.Баттулга фракцаа аваад нам байгуулах тухай эх сурвалжийн мэдээлэл ч бий.      Яахав, энэ бол байж болох зүйл. Хэрвээ Х.Баттулга нам байгууллаа гэхэд Н.Энхбаярын МАХН шиг юм босгочихож л таарна. Магадгүй үүнээс арай дөмгүүр нам босгохыг ч үгүйсгэхгүй. Өнөөдрийн эрх баригч намын арчаагүй байдал, ажлын үзүүлэлт, авлига хээл хахууль, алдаа завхрал гээд олон зүйлийг өөрсдийнх эсрэг ашиглахаар Х.Баттулга ард түмнээс боломжийн үнэлгээ авч таарна. Нөгөө талаар МоАХ-ны үндэс суурин дээр байгуулсан Х.Баттулгын намд дагаар орох нөхөд АН дотор олон бий. Н.Алтанхуягтаа гомдсон нөхдүүд үй олноороо байгаа. Хэдийгээр яам нэмж байгуулаад ч тэднийг багтаах орон зай Монголын төрд үгүй болохоор гомдогсодын бүлэглэл тэр чигтээ Х.Баттулгад дагаар орж таарна.      Бидэнд бэлэн жишээ бий шүү дээ. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын гологдогсодыг дагаад баахан гомдогсод нэгдсэн нь өнөөдрийн “Шударга ёс” эвсэл шүү дээ. Яах аргагүй л төрөөс мөнгө зулгааж, татвар төлөгчдийг холгоод мануухай болон сууж л байна. Энэ мэтээс харвал Х.Баттулгад боломж харагдаж л таарна. Х.Баттулгаас өмнө гомдож одсон М.Энхсайхан ч түүнтэй хүчээ хавсарч таарна. Н.Энхбаяртай санал зөрөх болоод удсан М.Энхсайхан ахиад шаансгүй болсон МАХН-тай цаашид нэгдээд хол явахгүйгээ мэдэж байгаа. Х.Баттулгад хүчээ өгч таарна. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Х.Баттулга, М.Энхсайхан нарыг ойр ойрхон уулзах болсон гэх. Энэ бол тэдэнд хамгийн боломжит хувилбар. 2016 оны сонгууль угтаад энэ мэт тоглолтууд явах болов уу.      Шуудхан хэлэхэд энэ байдлаа эртхэн засч Х.Баттулгыгаа аргадахгүй бол АН хоёр хуваагдаж мэдэх юм. Гэхдээ тэр хэний ч арганд орохооргүй шийдсэн болов уу. Өдгөө хүчтэй байгаа Х.Баттулга Н.Энхбаяртай харьцуулашгүй. Ядахад л Н.Энхбаяр шиг түүнийг шалгаж, барьж хориод тамлаад байхгүй. Хийх гэсэн улстөрөө зоргоороо амжуулна. Нэгэн цагт засаг тэргүүлж явсан шаггүй улстөрч гэгдэг М.Энхсайхан дээр нь нэмэгдэхээр АН-аас хүчирхэг бүлэглэл бий болгохыг хэн байг гэх юм бэ. Н.Алтанхуягийн суудалтайгаа зууралдсан арчаагүй байдал, хувийнх нь улстөр АН-ын хүчийг тарамдуулж хэн ч биш болгож мэдэхээр байна. Магадгүй, АН гэж нам устах эхлэл ч тавигдаж байж болох юм.

Эх сурвалж: Unen.mn А.Гал

– See more at: http://www.unen.mn/content/40174.shtml?alias=politics#sthash.UYmttcse.dpuf


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Зочин (September 26, 2014 12:42:22 pm )

    Баттулга энхсайхантай нийлбэл харин ч ард түмнээс санал авахгүй. Учир нь саяхан л чухал яриа нэвтрүүлгээр энхсайханаа үмхий хужаагаар нь дуудаад байсан биз дээ. Тэгчихээд одоо түүнтэй нийлбэл харин ч Баттулга эрх мэдлийн төлөө шижинь пинтэй ч нэгдэх юм байна гэдгийг ард түмэн ойлгоно шүү.

  • зочин (September 26, 2014 12:43:55 pm )

    хачин л юм болох нь дээ

  • Anonymous (September 26, 2014 4:12:52 pm )

    Gorid.an iig avah bailgui dee

  • Балдан (September 26, 2014 4:47:17 pm )

    Алтанхуяг, Гончигоо,Эрдэнэбат нарын даалгаврыг онцгой сайн биелүүлж, АН-ыг АРДЧИЛТАЙ нь устгаваа хөөрхий.

  • ёст (September 26, 2014 6:38:45 pm )

    Х.БАТТУЛГА МОНГОЛД АРДЧИЛЛЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХ БАЙХАА
    ХАРИН М.ЭНХСАЙХАНТАЙ НИЙЛВЭЛ АЖИЛ НЬ БҮТЭХГҮЙ Л БОЛОВ УУ.ХАРИН АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ОЙР БАЙВАЛ МОНГОЛЫН ХОЁРДАХ ЧИНГЭС ГЭЖ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ҮЕИЙН ҮЕД ДУРСАГДАХ БОЛОВ УУ.МОНГОЛЫН ШУДАРГА АРД ТҮМЭН БАТТУЛГА ЧАМААС Л ШУДАРГА ХАРИУЦЛАГАТАЙ ЖИНХЭНЭ АРДЧИЛЛЫГ ХАРЖ БАЙНА……..

  • zogii. (September 26, 2014 10:48:21 pm )

    ene hudlaa

  • зочин (September 27, 2014 11:20:53 am )

    БАТТУЛГАА уул нь санаа чинь зөв байж болох ч ЭНХСАЙХАН бол тусгүй дээ. Хол ханилахгүй нөхөр байх шүү..

  • зочин (September 27, 2014 11:23:17 am )

    Баттулга гишүүнээ харин ШДХ буюу МҮДН фракцаас гайгүй нэгийг нь авах хэрэгтэй дээ.. ЭНХСАЙХАН ч юу л бол….

  • zochin (September 27, 2014 7:53:02 pm )

    orchin tsagiin shiliin hulgaich iim archaagui bolson yum baina daa ochij ochij enkhsaihan shuu. naadah chin an namaas urvaad enkbayartai baahan sujirsen odoo an namaas ajiltai bolood avsan. iim yumtai tunshilj baigaa bol battulga ch bas ard tumnii ner barij alban tushaal erkh medeld shunasan archaagui neg muu luivarchin hulgaich baina .er ni bol hulgaich hulgaichaaraa l buusna doo

  • zochin (September 27, 2014 11:06:32 pm )

    zowj oldson ardchilalaa bitgii tegj satmraarai battulgaa gui zugeerl sain shuumjil chi mongold mash heregtei huuhed shuu sainch beznesmen sainch uls tosch chamaig zow shuujilwel ard tumen chini harj baih bolno altanhuyagtai hamtarch ajilla dawhar deelee tailsan chin mash zow

  • uul-baatar (September 28, 2014 12:15:33 am )

    Enkhsaikhan tom tuluvlugch uchir Battulgad dem bono, tedniig zuuzai kholbokhod mongoliin uls turd tom khuchin garch irj bna gesen ug. Nemeed Amarjaraliig tatval ta nart zasag mash oirkhon bna daa. amjilt

antalya rent a car