antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2014 8 comments

Гэр хорооллын цахилгааны шугамыг шинэчилнэ

нийтлэсэн Admin

ghoroololНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/782 дугаар захирамж гаргалаа.

Захирамжийн дагуу Цэвэр агаар сангийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бүсийн айл, өрхийг цахилгаан халаагуур хэрэглэх нөхцөлийг нэмэгдүүлэх, хэт ачаалагдсан дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын ачааллыг хөнгөвчлөх, шинэчлэх нэг тэрбум ерэн сая /1,090,0/ төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Үнэлгээний хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажилллана.

Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • наран (September 24, 2014 2:04:09 pm )

    бзд 11-р хороо чулуутын гүүрний айлууд тэр чигээрээ шахуу тоггүй энд ганц л айл 380 тай тэр айлаас тог авбал 220 нь 500000 380 авбал 1 сая төгрөгөөр авна даа,Энд манайх 5 жил болж байна тог байхгүй энэ нэг хэсэг айлуудыг хээарж үзэх эрхэм гишүүн хотын дарга байна уу

  • Зочин (September 24, 2014 3:06:03 pm )

    зөв шийдвэр гаргаж эээ

  • зочин (September 24, 2014 8:37:04 pm )

    хүйтэн орохоор гэнт ухаа орсон юм шиг цоорох юм даа

  • k (September 24, 2014 9:10:04 pm )

    Bitgii xudlaa uls tur xiixee bolioch Ta nart ymar ch mungu baixgui sh dee

  • Зочин (September 24, 2014 10:42:43 pm )

    болж байнаа хө, зарим хүмүүст хэлэхэд битгий хэрүүл хийж бай л даа хө

  • Бат-үүл юмуу Экологи ногоон хөгжлийн дарга танаа (September 25, 2014 12:46:26 pm )

    Экологи ногоон хөгжлийн асуудал гэсэн газар бас байдаг юмуу нээрээ л байдаг юм бол Их наран УЛаан чулуутын хогын цэгээ яах ёстой вэ хэлээд өгөөч тэнд амьдардаг хүмүүс Утаагаар тэр тусмаа хогноос гарч байгаа муу утаагаар хордож байгааг анзаарч байгаа хүн байна уу Хогны утаа хүний биед сайн бол ҮҮЛ ах очоод амьдараад жилийн дараа уушигаа үзүүлээрэй

  • иргэн (September 25, 2014 3:15:56 pm )

    бзд 9-р хороо шархадны эцсийн буудалд цахилгааны хүчдэл 140-160 байдаг энд анхаарал тавьж шийдээсэй хорооны засаг ноён юу ч хийхгүй байна

  • цээгий (September 25, 2014 4:40:02 pm )

    ёстой зөв санаа байна 1 сая төгрөгөөр шалны халаалт тавьсан тогны хүч хүрэхгүй учираас залгахаар автомат буучихдаг манайх Баянхошуунд байдаг

antalya rent a car