antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2014 13 comments

Төрсөн хоёр хүүхдээ санаатайгаар шатааж алсан эцэгт 25 жилийн хорих ял оноожээ

нийтлэсэн Admin

shatsanmashinСүүлийн үед нийгэмд хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой гэмт хэргүүд бүртгэгдсээр байгаа билээ. Хүний амь гэдэг өчүүхэн болж, харгис хэрцгий хэн нэгний гарт цөөхөн хэдэн Монголчууд минь үрэгдсээр байна. Тэр ч бүү хэл төрсөн үр хүүхдээ онц хэрцгийгээр, тарчлаан алсан аймшигт гэмт хэрэг нийгмийг цочролд оруулаад авсан билээ.  Хэргийг эргэн сануулахад: 2014 оны тавдугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон суманд З.Ёндон гэгч өөрийн бага насны төрсөн хоёр хүүхэд болох таван настай С, нэг настай С нарыг “Бонго” маркийн ачааны машины бүхээгт хийж бензин цацаж зориуд шатаан амь насыг нь хохироосон онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн юм.

Уг хэрэгт Булган аймгийн Прокурорын газраас  хяналт тавьж, мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Булган аймгийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эрүүгийн шүүх хуралдаанаар уг хэргийг шүүн хэлэлцсэн бөгөөд шүүхээс З.Ёндонг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн,  бусдыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан, бусдыг байнга зодож, тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ялуудыг оногдуулсан бөгөөд ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 25 жилээр тогтоосон байна.
Түүнчлэн шүүгдэгч согтуугаар, хүнд хор уршиг учруулан  гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялын зарим буюу хоёр  жилийг гянданд, үлдэх 23 гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Э.БАТ-ҮҮЛ (September 24, 2014 12:37:02 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Зочин (September 24, 2014 12:40:25 pm )

    25 жил улсын төсвөөс хоол цуслах нь дээ.

  • áàÿðìàà (September 24, 2014 1:24:15 pm )

    ÿìàð õýðöãèé õ¿í ãýõýýðýý ººðèéí òºðñºí õ¿¿õäýý øàòààäàã áàéíà àà ¿íýõýýð ãàìøèã

  • наранцэцэг (September 24, 2014 2:23:22 pm )

    2-ын 2 хүн,үр хүүхдээ алсан яргачинд ял нь хөнгөдсөн байна.

  • Anonymous (September 24, 2014 5:45:10 pm )

    Алаач новшийг

  • negen emegtei (September 25, 2014 9:09:14 am )

    Yamar orshoongui handaa we buhel buten 2hun bur balchir huuhed shuudee nasaar n eswel staazaar yallahgui

  • negen emegtei (September 25, 2014 9:11:30 am )

    Amidrah bolomj buu ogooch herwee changa deglemtei yum bol horigdluud n tamlaj yarglaasai oort medruuleh heregtei shuudee

  • synnar (September 25, 2014 9:50:25 am )

    Hi eronhilogcho huulia ergej harah tsag bolson yum bishy hefen hyn zolgyi bdlar nas barj bna ta alurchdig orshogod trjeged yvj bdag dor dor ni tsevrelchechde.hyn alchad hedhen jil sugad garad irnr ged naadul chini toohgyi bna byr hyhde hyn ami hg hsen bhad za yadag yum mini hyy 35 tai garad irne dundur ni orshol ih tihioldvol ydsh yumgyi garchihna setgelin thtei bai gej helj bsan hyn bdag shy arai l bna shy bolieo.ene alj shudsan kino minog shud zogsoo odo l tsrgtslehgyi bol odo yein durara osch bga hyhdyd durgyi hyrgesen negne tsash harulaf bhada sihgyi bolj hymyjle eronhilogcho 78 minee sereche

  • В.ВИТЯ (September 25, 2014 10:26:22 am )

    НААД МУУ ЁРЫН БУЗАРЫН АЛУУРЧИНГ ДААНЧ ЦААЗЫН ХУУЛЬГҮЙ БОЛЧИХСОН БОЛОХООР ЯАХЧ АРГАГҮЙ 25 ЖИЛ ӨГСӨН БАЙНАЛДАА,МАНАЙХ ЦААЗЫН ЯЛЫГ ДАХИН ШИЭЧЛЭН НАЙРУУЛАЖ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ,ЦААЗЫН ЯЛГҮЙ ЮМ ЧИНЬ ГЭЭД ХҮНИЙ АМЬ НАСААР ТОГЛООД ДУСЛАА ,САЙНДАА Л 10-25 жил суугаад тансаг шоронд амьдрах юм чинь гээд л бодоод сэтгэдэг учираас нийгэмд янз бүрийн гэмт үйлдэл,халдлага янз бүрийн аргаар нарийсч гарч ирээд байна.ИЙМД Цаазын ялтай болох хэрэгтэй,хүн ам өсөх тутам танхайралт улам нэмэгдэнэ,нийгэмийн аястай холбогдуулж гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсч байгаа нь иргэд,хувь хүмүүсийн ухамсар,архидалт,хар тамхитай холбоотой,архиар манай улс яах гэж хүмүүсээ угжаад олон арван архи пивоны үйлдвэртэй олоод байгаа юм бэ? бүгдийг нь хаах хэрэгтэй,хувь хүнд ямарч ашиг өгөхгүй хор хохирол өнчрл зовлон уй гашуудал _үхэл хагцал л авчирч өгч байна шүүдээ,АРХИНЫ ҮЙЛДВЭРИЙГ ТАС ХААЧИЖ ЧАДАХ ААВЫН ХҮҮ,ОХИДУУД БАЙДГҮЙ ЮМ БОЛВУУ?МАНАЙ МОНГОЛД ТИЙМ ИРГЭД БАЙВАЛ МОНГОЛ МӨНЧ ГОЁ БОЛНОО,АРХИГҮЙ МОНГОЛ,ШОРОНГҮЙ,ҮХЭЛ ХАГЦАЛГҮЙ МОНГОЛ БОЛЖ ХӨГЖНӨӨ

  • 25 (September 25, 2014 12:07:19 pm )

    Элбэгээ чи цаазын ялыг сэргээ дээ ийм нийгмийн шаарыг 25 жил тэжээж яах гэсэн юм

  • Hoobon (September 25, 2014 8:48:03 pm )

    Elbegdorj tsaaziin vlaa hebeer n vldeebel zhino,,,

  • Hoobon (September 25, 2014 8:53:57 pm )

    Hulgaruud naad muu lalariig damjind n chad bolgono doo ,ah duu nar n Bitgii haramsaarai

  • Элбэгээд (September 25, 2014 9:58:26 pm )

    Ийм амьтаныг уурыг нь зоосны нухээр тамлаж шатаа!!! Шоронд чамайг тамлаж хороох болно!! Элбэгээ чи битгий голог царайлдаа ийм хун амьд монголын хоол хороох эрхгуй

antalya rent a car