antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2014 7 comments

Хамгийн залуу Дэлхийн аварга С.Цэрэнчимэд эх орондоо ирлээ

нийтлэсэн Admin

19 насандаа ДАШТ-ээс 60 кг-ийн жинд Дэлхийн аварга болсон  хамгийн залуу тамирчин С.Цэрэнчимэд болон бусад эмэгтэй тамирчид эх орондоо ирлээ. Узбек улсын Ташкент хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон эмэгтэй баг тамирчидыг өнгөрсөн шөнө МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “UFC групп”-ын ерөнхий захирал О.Амартүвшин, дэд ерөнхийлөгч “Алдар” спорт хорооны дарга, Гавьяат тамирчин Ө.Гэлэгжамц болон тус спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, медальтнуудын эцэг, эхчүүд, хамаатан садангууд, анд найзууд нь үлээвэр хөгжимтэй ёслол төгөлдөр угтаж авлаа.

996144_851263881565100_4593416631932715372_n

    Дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер С.Цэрэнчимэд эх орондоо ирээд хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр хэлэхдээ “Дөрвөн барилдаан хийж дэлхийн аварга гэдэг том цол хүртсэндээ баяртай байна, улам их хариуцлага ирдэг юм байна. Манай ерөнхийлөгч Д.Дагвадоржийн дэмжлэгтэйгээр Япон улсад хэсэг хугацаанд суралцаж тэндхийн бэлтгэл сургуулийн шахуу хэмнэл, өндөр ачаалалд дассан маань их хэрэг боллоо, цаашид улам хичээх болно.” гэсэн бол ДАШТ-нээс хоёр дахь хүрэл медалиа авсан Гавяьат тамирчин О.Бурмаа сэтгэгдлээ ярьж “Надад байнга тусладаг холбооны удирдлага, багийн хамт олон, дасгалжуулагч нартаа их баярлалаа. Мөнгөн медалийн төлөө барилдаанд бразилийн бөхөд тактикийн алдаа гаргаж хожигдсондоо сэтгэл дундуур байна, хойшид гаргасан алдаагаа засах болно” хэмээв.
Энэ жилийн ДАШТ-нд манай шигшээ багийн эрэгтэй найм, эмэгтэй найм, нийт 16 тамирчин оролцсон. Үүнээс эрэгтэй бөхчүүд  хоёр хүрэл медаль, эмэгтэй тамирчид нэг хүрэл, нэг алтан медальтай тэмцээнийг амжилттай дуусгалаа. Бүх баг тамирчиддаа цаашдын тэмцээнд нь амжилт хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • (September 14, 2014 1:11:31 pm )

    aldarıın gelegdjamts gedeg ha ha

  • энхээ (September 14, 2014 1:53:11 pm )

    баярлалаа охид минь

  • sansar (September 14, 2014 3:54:17 pm )

    hentiihend uguh yum bnu.

  • Дорж (September 15, 2014 9:42:37 am )

    Чөлөөтийнхний өөдлөхөд Асашёрю Дагвадорж их том гавьяа байгаа шүү. Түүнийг дандаа муулж блохгүй

  • bat (September 15, 2014 10:53:49 am )

    ИХ САЙХАН БАЙНА УЛАМ ИХ АМЖИЛТ РАЙ

  • zochin (September 16, 2014 4:29:48 pm )

    Ө.Гэлэгжамц бишээ Г.Өсөхбаяр гээч тэнэг сэтгүүлч минь

  • самар (September 18, 2014 4:08:31 pm )

    Энд Давгаа л илүүдэж байна олны анхаар татах гэж хамт зургаа татуулж имэж хиийгээд л
    ичмээр юм сонгуулын

antalya rent a car