antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2014 Comments are off

“Yahoo” компанийг дарамтлаж байсан ноцтой баримт илчлэгдэв

нийтлэсэн Admin

yahooАНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагаас өнгөрсөн хэдэн жилийн турш дэлхий даяар зарим цахим шуудангийн болон цахим бүртгэлийн сан бүхий үйлчилгээ эрхлэгчдийн хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулан мөрдөж байсан “Призм” хөтөлбөрийн  тухай мэдээллийг тус байгууллагад ажиллаж байсан ажилтан  Эдвард Сноуден  олон нийтэд илчлээд нэг жил гаран болж байгаа.

Үндэсний аюулгүй байдлын агентлагагаас хэрэгжүүлж байсан энэхүү хөтөлбөрийг АНУ-ын ерөнхийлөгчийн тамгын гараас зөвшөөрч байсан талаарх ноцтой баримтуудыг тухайн үед Их Британийн «Гардиан» сонин нийтэлж байв.

Тус нийтлэлд «ТТГ нь хүмүүсийн  цахим шуудангаас мэдээллийг олноор нь авч, АНУ-ын уугуул болоод тус улсад суугаа гадаадын иргэдийн тухай мэдээ баримтуудад дүн шинжилгээ хийж байсан байна» хэмээн дурьдсан байдаг.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг энэхүү бусармаг үйлдлээ цагаатгахын тулд “Иргэдийн цахим шууданд ирсэн захидлын агуулгыг уншихийг хязгаарлаж байсан” гэж тэд өгүүлж байгаа болов ч баримт өөрийг өгүүлж байна. ТТГ ийм аргаар цуглуулсан мэдээлэл баримтуудыг тусгай архивд хадгалж байгаа аж. Ийм хөтөлбөр байсныг Вашингтон дахь эрх баригчид батлаад, «Цахим шуудангийн мэдээ баримтуудыг цуглуулах ажиллагаа 2011 онд дуусч, тэр үеэс хойш түүнийг сэргээгээгүй. Учир нь нөөц дутагдсан» гэж АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч Шон Тернер тухайн үед мэдэгдэж байсан удаатай.

Тэгвэл тус байгууллагийн энэхүү үйл ажиллагаатай холбоотой бас нэгэн ноцтой баримтыг Гадаадын тагнуулын ажиглалтын шүүх илчиллээ. Тус баримтад дурьдснаар, 2008 онд АНУ-ын Засгийн газар “Yahoo” компанийг хэрэглэгчдийнхээ мэдээллийг өгөхийг шаардаж ихээхэн хэмжээний торгууль тавина хэмээн дарамталж байжээ.

Ийнхүү АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг дээрх шаардлагад дургүй байсан интернэт компаниудыг хэрхэн дарамталж тохиролцсоныг илчлэх  ноцтой браимт ийнхүү илчлэгдснээр дэлхий нийтэээр дахин шуугиан тарьлаа.

Иргэдийг тагнах энэ үйлдлийг эсэргүүцсэн “Yahoo” компани шүүхэд гомдол гаргаад давж заалдсан хэдий ч амжилтад хүрээгүй гэдгийг тус компанийн ерөнхий зөвлөх Рон Белл мэдэгдэв. Гэвч хэрэглэгчдийнхээ хувийн нууц мэдээллийг хамгаалах нь хууль ёсны үйлдэл хэмээн үзсэн тус компани  Гадаадын тагнуулын ажиглалтын шүүхэд дахин гомдол гаргасан аж. “Yahoo” компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг хамгаалах энэ тэмцлээ цаашид ч үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: MNB.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car