Сангийн сайд Ч.Улааныг О.Магнай дарга хууль зөрчсөн шалтгаанаар торгуулсан билээ. Тэрээр сангийн сайд төрийн өмчит их, дээд сургуулиудын захирлуудад санхүүгийн үйлчилгээгээ Төрийн банкаар түлхүү авах, тус банкинд байршуулах эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн байна.
Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 13.2.1 Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хязгаарласан, 13.2.7 Аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж ШӨХТГ-аас үзэж буй юм.
Тиймээс тус газраас Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.6 заалтыг үндэслэн Сангийн сайд Ч.Улаанд 960.000 төгрөгийн торгуулийн шийтгэвэр ногдуулсан юм. Үүнийг ч Сангийн сайд маань хүлээн зөвшөөрч ШӨХТГ-аас ногдуулсан торгуулийн хэмжээг төлжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (September 08, 2014 2:32:42 pm )
Төлөхгүй гээд яадаг юм бэ.
-
99 (September 08, 2014 10:47:25 pm )
Шударга л бна ш дээ буруугаа хүлээдгүй сайд дарга наржишээ ав
2 Comments