antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2011 3 comments

Жинхэнэ бөх

нийтлэсэн Admin

Булган аймгийн Могод сумын харьяат, улсын начин Эрдэнэбилэгийн Энхбат Улс тунхагласны барилдаанд жинхэнэ Монгол бөхийн гайхамшгийг үзүүллээ. Ердөө 80 гаруй кг жинтэй энэ залуу тавын даваанд улсын начин Ж.Чулуунбатыг, зургаад улсын заан Б.Соронзонболдыг, долоод улсын харцага Ц.Содномдоржийг үзэгчдийг уулга алдан өндөлзтөл шуугиулан барилдаж үзүүрлэсэн нь үндэсний бөхөд өөриймсөх, чимэгтэй ярианы сэдэв болж байна.

Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр олимпийн аварга болсон сэтгэгдлээ хуваалцахдаа хамгийн түрүүнд дурсан, талархаж байсан хүн нь түүний дотны найз Э.Энхбат гэж энэ залуу байсан юм. Унаган багаасаа нөхөрлөж, нэг багшаар бөхийн эрдэм заалгасан тэд өдгөө жүдо бөхийн үндэсний шигшээ багт хамт хичээллэж байна.

2009 онд улсын начин цол хүртсэн ч түүнээс өмнө аймаг, цэргийн барилдаанд дээгүүр барилддаг байсан Э.Энхбатыг бие жижиг, жин бага гэж ихэнх хүмүүс хардаг ч үндэсний бөхөд эв, мэх, ухаан байвал яаж ч барилдаж болдгийг залуу начин удаа дараа нотлон харууллаа. Бөхчүүд гэхээр л дийлж хөдлөхөд хэцүү хүнд жинтэй байх албагүйг, бөх барилдана гэхээр аархаж омгорхох шаардлагагүйг Э.Энхбатын энэ өдрийн барилдаан ил тод харуулж чадсан гэж бодож байна. Түүний бас нэг давуу тал нь их спортоор хичээллэдэг тамирчин хүний буурь, дэвжээн дээр биеэ авч явах соёл, өрсөлдөгчөө хүндэтгэх үнэт зан чанар байлаа. Үндэсний бөхөд ийм дүр зураг, тийм хүндэтгэл тээсэн залуу бөхчүүд цөөрсөн учраас заримдаа бөхийн дэвжээ “тулааны талбар” шиг муухай харагддаг. Э.Энхбат харин тэр уур амьсгалаас үзэгчдийг гаргаж, бөх сонирхогчдыг цэнгүүллээ.

Э.Энхбат их спортын хүн. Ирэх олимпод өрсөлдөх дэлхийн тамирчин. Н.Түвшинбаярыг олимпийн аварга болоход үндэсний бөхийн дэвжээнд урсгасан хөлс хүч, хатуужил нь суурь болсон шиг Э.Энхбатыг ч найзынхаа хүрсэн оргилд очихгүй гэхийн аргагүй юм.

Б.Энх

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 30, 2011 4:59:26 pm )

    ertnii duhchuudiin adil bietei jinhene buh zaluu bna Dusad ni shalhaisan guzee ni dendsen baidag sh dee

  • Anonymous (December 06, 2011 5:36:51 am )

    enhbatdaa amjilt husie

  • Anonymous (December 07, 2011 10:47:11 am )

    judogoor 100d uzmeer bgaa yumdaa, 90 arai hurd dutaad bga yum shig sanagdaad bna, bulganaas ulsiin naadmiin turuuleh buhiag zalgah zaluu gej boddog yum amjilt husiye

antalya rent a car