antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2011 Comments are off

Австралийн “Xanadu Mines”, Хятадын “Noble Group” шунал хэрээс хэтэрлээ

нийтлэсэн Admin

Тэд Хөвсгөл аймгийн Хавцгайтын ордыг худалдан авахаар төлөвлөсөнөө зарлажээ.

Жавхлант, Нүүрстэй зэрэг нүүрсний хэд хэдэн төслийг 2011 он гарснаар шинээр эзэмших болсон Австралийн “Xanadu Mines”, Хятадын “Noble Group”-ийн шунал хэрээс хэтэрлээ.

Тэд саяхан Баянхонгор аймаг дахь Хавцгайтын нүүрсний ордыг худалдан авснаа зарласан байна. Энэхүү орд коксжих нүүрсний нөөцтэй бөгөөд 2869 га талбайг эзэлдэг. 2869 га гэхээр талбайн хувьд маш өргөн уудам болох нь тодорхой. Австралийн “Xanadu Mines”, Хятадын “Noble Group” хамтран «Эх говийн чулуу» гэх компани байгуулсан байна.

Түүгээрээ дамжуулан энэ удаагийн үйл ажиллагаагаа зохион байгуулжээ. Тэд ордыг яг хэдий хэмжээний мөнгөөр худалдан авснаа зарлахаас татгалзсан ч судалгааны ажил болон өрөмдлөгийг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа компанийн удирдлагууд мэдэгдсэн байна.

“Xanadu Mines”-ийн ерөнхийлөгч Брайн Торнтоны мэдэгдсэнээр Хавцгайтын ордыг худалдан авсан нь Хятад болон Хойд Азийн нүүрсний их хэрэглээг хангахад чухал үүрэг гүйцэтгэх гэнэ. Тэгэхээр Хавцгайтын ордод хоёр компани нэлээд найдлага тавьж буй нь илэрхий. Үүнийг нь «Xanadu Mines»-ийн геологийн багийнхан Хавцгайтыг тун ирээдүйтэй орд хэмээн баталж байгаа юм.

Он гарснаас хойш худалдаж авсан гурван ордынхоо үйл ажиллагааг идэвхжүүлж буй нь тэдний шунал хэрээс хэтэрснийг илтгэж байна.

Австралийн “Xanadu Mines”, Хятадын “Noble Group”-ийн эзэмшлийн ордууд зөвхөн эдгээрээр тогтохгүй. Ялангуяа “Xanadu Mines” компанийнхан манай улсад маш олон орд эзэмшдэг. Тухайлбал нүүрсний Хар тарвага, Галшар, Төгрөг, алтны Шар чулуут, Элгэн-Уул, Хуст-Уул, зэсийн Хутаг-Уул зэрэг ордыг эзэмшилдээ аваад амжчихжээ.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани нь 2005 оноос манайд хайгуулын ажлаа эхлүүлсэн. Тэд манай геологи хайгуул, техникийн хэд хэдэн компанитай хамтран ажилладаг. Мөн “Xanadu Mines”-ийнхэн Эрдэнэт хотоос 40 километрийн зайд оршдог Нүүрстэйн ордын 3000 га газарт хайгуулын лиценз эзэмшдэг.

Анхны өрөмдлөгөө наймдугаар сард эхлүүлэхэд 290 метрийн гүнд нүүрсний судал илэрсэн бөгөөд уг ордыг коксжих нүүрсний ихээхэн нөөцтэй хэмээн таамаглаж байгаа гэнэ. Гэхдээ энэ ордын нөөцийг эцсийн байдлаар тодорхойлоогүй. Гэсэн ч зөвхөн уурхайгаас жилд 1,5 сая тонн нүүрс экспортлох боломжтой хэмээн үзэж байгаа.

Түүнчлэн тэдний “Noble Group”-тэй хамтран эзэмшдэг Жавхлантын орд мөн л их хэмжээний нөөцийн магадлалтай. Яг нарийвчилсан судалгааны ажил одоогоор амжилттай хийгдэж байгаа аж. Жавхлантын ордын лиценз нь Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт, Хятадын хилээс 22 км-т орших Бургастайн хэсгийг хамардаг.

Энэ хэсэг коксжих болон эрчим хүчний нүүрсний орд илрэх өндөр магадлалтай гэж тус компанийн геологийн баг тооцоолж байгаа бөгөөд лиценз нь 1005,6 га талбайг тамардаг. Хайгуулын ажлыг “Xanadu Mines” болон тус компанийн хувьцааны 9.9 хувийг эзэмшдэг “Noble Group”-ийнхэн голчлон хийжээ.

Тэдний эзэмшлийн Хар тарвага нүүрсний орд нь Төв аймагт оршдог бөгөөд 327 сая тонны нөөцтэй. Энэхүү нөөцийг нэлхийн хамгийн сүүлийн үеийн стандарт болох ЖОРК-оор тогтоожээ.

Мөн “Xanadu Mines”-ийн эзэмшдэг Галшарын орд дэлхий дахины анхаарлын төвд байна. Дорноговь аймаг дахь энэхүү ордын боломжит нөөц 175-225 сая тоннын хооронд хэлбэлзэх магадлалтай гэж “Xanadu Mines”-ийн геологичид үзсэн байна.

Эдгээр баримтаас Австралийн “Xanadu Mines”-ийнхэн Азийн нүүрс, алт, зэсийн зах зээлийн гол тоглогч болох алхмуудаа хийгээд эхэлсэн нь харагдаж байна. Хамгийн гол нь тэд монголчуудын их баялгийн тусламжтайгаар зах зээлийн гол тоглогч болж, их хэмжээний мөнгө уутлах гэж буй нь ойлгомжтой. Асуудлын гол нь тэдний үйл ажиллагаа хүчээ авлаа гээд Монголын ард түмний халаасанд орох мөнгөний хэмжээ нэмэгдэхгүйд байгаа юм.

Могойн голд ажиллаж байна

“Xanadu Mines”-ийнхэн мөн Могойн голын звеяйн ордод ажиллаж буйгаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл тэд энэ оны дундуур “Xanadu Mines” охин компаниараа дамжуулан Могойн голын зэсийн ордын хайгуулын лицензийг эзэмшдэг «Sodun-tag» компанийн бүх хувьцааг худалдан авчээ.

Булган аймагт орших Могойн голын зэсийн орд нь мөн л ирээдүйтэйд тооцогддог. Могойн голын төслийг тус компани байршлын хувьд туйлын ашигтайн дээр Монгол дахь зэсийн судлагдаагүй хамгийн баялаг ордын нэг гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэсэн.

Эцэст нь өгүүлэхэд “Xanadu Mines”, “Noble Group” хоёр 2011 оны хоёрдугаар сард түншлэлийн гэрээ байгуулж манайг улсаас нүүрс, алт, зэс гээд ашигт малтмал олборлохоор тохиролцсон, Хамтын ажиллагаа-ны гэрээний дагуу хөрөнгө оруулалтад мөнгө хаяхаас эмээдэггүй “Noble Group”-ийнхэн “Xanadu Mines”-ийн хувьцааны 9.9 хувийг худалдан авсан байна.

Хавцгайтын нүүрсний ордыг худалдан авсан талаарх мэдээлэл олон нийтэд хүрсний дараа Австралийн “Xanadu Mines”, Хятадын “Noble Group”-ийн хувьцааны ханш хоёул өссөн. Австралийн хөрөнгийн бирж дээрх “Xanadu Mines”-ийн хувьцааны ханш 0.6 хувиар өсч, 0.385 австрали долларт, Хонгконгийн бирж дээрх “Noble Group”-ийн хувьцааны ханш 0.9 хувиар өсч 1,115 хонгконг долларт хүрсэн байна.

Д.Оюунбаатар

Эх сурвалж: “Уул уурхайн амьдрал”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car