antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2011 Comments are off

ШТС-ын ажилтны амийг хөнөөж, мөнгө дээрэмдсэн хэрэгт дөрвөн хүнийг сэжигтнээр татжээ

нийтлэсэн Admin

Төв аймгийн Батсүмбэр суманд хүн амины онц ноцтой хэрэг энэ сарын 20-21-нд шилжих шөнө гарсан. Тодруулбал, тус суманд байрлах “Гурван цагаан далай” ХХК-ийн хувийн эзэмшлийн ШТС-ыг дээрэмдэж, ажилтан 30 настай Д-г толгойнд нь буудаж хөнөөгөөд, түүний нөхөр Г.Лхагвасүрэнгийн гуянд хутгалж, гурван хүүхдийг өнчрүүлсэн аймшигт хэрэг гараад буй. Хэргийн газарт байсан талийгаачийн нөхрийн мэдүүлснээр нүүрээ халхалсан гурван залуу тэднийг айлган сүрдүүлж, мөнгө дээрэмдэн, эхнэрийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан юм.

Хэргийг үйлдсэн этгээдүүд одоо болтол олдоогүй байна. Дээрэмчид хэргийн газраас гурван сая төгрөг авсныхаа дараа хүний алтан аминд хүрсэн байна. Хэрэг үйлдэгдсэнээс хойш ЦЕГ, ЭЦГ, НЦГ, ЗЦГ, Төв аймгийн цагдаагийн газар, тусгайгийнхнаас бүрдсэн 70 гаруй алба хаагчдийн бүрэлдэхүүн Батсүмбэр суманд ажиллаж, тухайн өдрийн воганоор хойд, урд чиглэлд явсан зорчигч бүрийг шалгасан байна. Сум руу орж, гарч байгаа болон Дархан-Улаанбаатарын чиглэлийн авто замд яваа бүх автомашиныг шалгаж замаасаа зорчигч авахгүй байхыг хатуу хориглон сануулж буй. Хэргийн илрүүлэлт ямар шатанд байгаа талаар албаны хүнээс тодруулахад “Цагдаагийнхан дөрвөн хүнийг сэжигтнээр татан саатуулаад байна. Дээрх сэжигтэй этгээдүүдийг малын хулгайн хэрэгт мөн сэжиглэж байцаалт авч байгаа. Одоогийн байдлаар хорь гаруй албан хаагч Батсүмбэр суманд ажиллахаар үлдсэн” гэв.

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car