antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 1, 2014 1 comment

Богд уулын арын зам ашиглалтад оржээ

нийтлэсэн Admin

bogdЯармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх 17.1 км авто замын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэсэн билээ. Замын ажил 2012 оны зургадугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд Баянзүрхийн товчооноос эхлэн замын далан, ухмалын ажил, гүүрийн дам нурууны цутгалт, төмөрбетон хоолойн ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа аж.

Замын зорчих хэсгийн өргөн нь долоон метр, явган хүний замын ажил давхар хийгдсэн бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт хучилтын ажил бүрэн дуусч, жолооч нар замын хөдөлгөөнд оролцох боломжтой болжээ. Харин энэ сарын 5-ны өдөр албан ёсоор нээж, 17.1 км замын ажлыг хүлээлгэн өгөх юм байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Болд (September 02, 2014 7:00:10 am )

    Зам барьсан ХХк ичэх хэрэгтэй шүү дээ ямар зам барьж өгсөн өө захирал нь өөрөө зам дээгүүрээ яваад үзэх хэрэгтэй шүү дээ Монгол улсын төлөө биш зүгээр л цанын бааз тиийш тавьсан зам , Маш муу зам шүү дээ хичнээн хүн онхолдож үхэх бол Оджаргал харааж зүхэх байх даа

antalya rent a car