Нийслэлийн ЗДТГ-аас түгжрэлийг сааруулах зорилгоор наймдугаар сарын 22-31-ний хугацаанд хэрэгжүүлсэн автомашиныг дугаарын төгсгөлийг нь харгалзан тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд оролцуулсан шийдвэр өнөөдрөөр цуцлагдаж байна. Тиймээс өнөөдөр жолооч нар машины дугаар харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
Мөн дээрх хугацаанд хэрэгжүүлсэн нийтийн тээврийн шинэ маршрут өнөөдрөөс цуцлагдаж, өмнөх хуваарийн дагуу зорчигчдод үйлчилж эхэллээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.