Сүүлийн жилүүдэд жүдо бөх дэлхийд төдийгүй манай улсад хамгийн эрчимтэй хөгжиж олныг хамарсан топ спорт болсоор байгааг ОХУ-д болсон 30 дахь удаагийн ДАШТ харууллаа. Челябинск хотноо зохион байгуулагдсан ДАШТ-д дэлхийн 110 орны 639 (эрэгтэй 388, эмэгтэй 251) жүдоч хүч сорьсноос Монгол Улсын шигшээ баг тавдугаар байрт шалгарсан нь монголчуудыг бөхийн гүрэн гэдгийг баталсан явдал боллоо.
Манай ард түмний дундаас шигшигдэн шалгарсан залуус маань хоёр дэлхийн аварга дараалан (Өнгөрсөн жил Бразилийн ДАШТ-д М.Уранцэцэг алт, Д.Амартүвшин мөнгөн медаль авсан) зургадугаар байрт шалгарч амжилтаа дархалж байна.
110 орны шигшээ багаас ердөө 9 улс алтан медальтай буцсан нэг нь монголчууд ба гавьяатан нь ОУХМ Г.Болдбаатар. Тэмцээнийг зохион байгуулагч жүдо бөхөөр дэлхийд хүчирмхэгт тооцогддог ОХУ хүртэл алтан медальгүй дэлхийн аваргыг дуусгасан нь энэ тэмцээн ямар өрсөлдөөнтэй явагдсаныг харуулж байна.
Яах аргагүй энэ удаагийн ДАШТ-ий од нь Г.Болдбаатар байлаа. Тэрээр тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэж Челябинскийн татамид бүх өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар алтан медаль хүртсэн юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан ОУХМ Д.Сумъяа шагналт V байрт шалгарснаар энэ амжилтаараа манай шигшээ баг нэг алтан медальтай бусад улсаас илүү гарч зургадугаар байрт шалгарсан юм.
Манай жүдочид энэ удаагийн дэлхийн аваргыг монголчуудыгаа уулга алдуулан баярлуулж эхлүүлсэн шигээ дуусгаж чадлаа. ДАШТ-ий сүүлчийн өдөр багийн аварга шалгаруулах тэмцээнд манай охидгайхамшигтай барилдаан үзүүлж энэхүү ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн Францын хүчирхэг бүсгүйчүүдтэй аваргын төлөө өрсөлдсөн юм. Хэдийгээр 3:2-ынн харьцаагаар ялагдсан ч энэ бол алтын дайтай мөнгөн медаль байсан гэдэгтэй ямар ч монгол маргахгүй бизээ.
Өмнө нь манай эмэгтэйчүүдийн баг багийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан юм. Ийнхүү жүдоч охид маань дэлхийн дэвжээнд ямар том байгаагаа харуулж чадлаа.
Эх сурвалж: www.bataar.mn
Холбоотой мэдээ
-
аааа (September 01, 2014 12:50:52 pm )
сайхан юмаа. тэвчээр зүтгэлээр ийм амжилтанд хүрч байгаа охидууддаа улам их амжилт хүсье
-
zochin (September 01, 2014 2:05:35 pm )
монголын жүдогийн холбоо сайн бна муу нэртэй баттулгын хүчин чхрмайлтаар монголын жүдочид олимпын дэлхийн аварга боллоо эмэгтэйчүүд дэлхийд хүчтэйгээ харуулллаа юуны өмнө жү дочид эмэгтэй тамирчиддаа баяр хүргэе УИХ-н гишүүн эх оронч баттулгад баяр хүргэе оросын ерөнхийлөгч очоод ч оросууд өөрийн оронд зохиосон тэмцээнийг манлайлж чадсангүй тэмцээн ийм л байдаг хамгийн гол нь хичээл зүтгэл бэлтгэл сургуулалт материаллаг бааз хөрөнгө мөнгөний хангамж чухал гэдэг нь энэ юм байна
-
666 (September 01, 2014 3:38:41 pm )
Za saihan ohid, zaluusdaa amjilt ene har baraan niigemd joohonch gsn gegee oruuldag hvn ni ta nar mini bilee amjilt awarguuddaa
-
zochin (September 01, 2014 5:54:55 pm )
Tamirchiddaa bayar hvrgie ta nar ilvv ilvvv ilvvvv mundag shvvv
-
boldoo (September 01, 2014 6:55:37 pm )
ohidiin bagiin suulchiih n bagiin aluur yumaa.1 yalj chadsan uu
5 Comments