Манай сонин хугацаат цэргийн албан хаагчдыг дээд газрын зөвшөөрөлгүйгээр барилга дээр ажиллуулж, хөдөлмөрийнх нь хөлсийг ангийн захирагч нь халаасалдаг талаар баримтад тулгуурласан “Цэргүүд боолын хөдөлмөр эрхэлсээр байх уу, сайд аа” материалыг энэ оны наймдугаар сарын 22-ны баасан гарагийн дугаартаа нийтэлсэн билээ.
Дээрх нийтлэлийнхээ үргэлжлэл болгож, Төв аймгийн Сэргэлэн суман дахь Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр хугацаат цэргийн албан хаагчдыг барилга дээр ажиллуулсан тухай мэдээллийг хүргэж байна.
ЗХЖШ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын орлогч дарга, хурандаа Г.Баярсайхан өнгөрсөн Улсын их баяр наадмаар ажил үүргийн хуваарийнхаа дагуу бригадын генерал Л.Онцгойбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн цэрэг, түрүүч нарыг бүртгэж үзэхэд тус ангийн 40 байлдагч ангидаа байгаагүй байсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын баяр наадмаар тав хоног амрах болсон эл өдрүүдэд хугацаат цэргийн албан хаагчид ангийнхаа байранд амарч байх учиртай байтал тэд ор сураггүй байжээ. Хаачив гэх асуудал тус ангид гэнэтийн шалгалтаар очсон ЗХЖШ-ын ХШҮГ-ын орлогч дарга, хурандаа Г.Баярсайханы анхаарлыг татсан нь дамжиггүй.
Тиймээс тухайн өдөр ангийн эргүүлийн үүрэг гүйцэтгэгч, хариуцлагатай албан тушаалтнаас 40 цэргийг нэхэхэд “Ангийн захирагчийн тушаалаар Улаанбаатар хотод, Нарантуул захаас холгүйхэн барилга дээр ажиллаж байгаа. Хоол хүнстэйгээ явсан” гэх мэдээллийг өгсөн гэнэ. Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр нь дээд байгууллагын зөвшөөрөлгүйгээр хугацаат цэргийн албан хаагчдыг барилга дээр ажиллуулж, тэдний ажлын хөлсийг хувьдаа завшдаг байсан нь ганц удаагийн тохиолдол биш бололтой.
Тус ангийн офицер, ахлагч нар нь “Ангийн захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр өнгөрсөн оноос ЗХЖШ-аас зөвшөөрөл авалгүйгээр барилга дээр цэрэг ажиллуулах болсон. Түүнийхээ хөлсөнд авсан үйлчилгээ явуулах зөвшөөрөл бүхий объектоо дэслэгч генерал Ц.Бямбажавт найр тавьж өгсөн сураг сонсогдсон. Үнэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Саяхан БНСУ-д хүүхдээ эмчилчлүүлж байгаад ирсэн. Жирийн офицер, ахлагч нар Солонгос явж хүүхдээ эмчлүүлэх нь бүү хэл Найрамдал зусланд амраах мөнгө нь олдохгүй юм.
Энхийг сахиулах ажиллагаанд явж ирээд л өөртөө L-470 жийп, эхнэртээ Hilander дунд гарын жийп машин худалдаж аваад, шинэ байранд нүүж орсон гэж дуулдана лээ” хэмээн Жанжин штабынхаа эрх мэдэл бүхий албан тушаалтанд хов болгон сонирхуулж ярьсан гэнэ.
Ангидаа байгаагүй тэр 40 цэрэг Нүхтийн аманд баригдаж буй Хуримын ордны барилга дээр ажиллаж байсан ЗХ-ний 013 дугаар ангийн цэргүүдийн адил аль нэг барилга дээр боолын хөдөлмөр эрхэлж байв уу. Тэдний хөдөлмөр өдрийн хөлс 016 дугаар ангийн данс руу орсон эсэхийг ЗХЖШ-аас асуумаар байна. Энэ талаар холбогдох байгууллагууд нь шалгаж үнэн мөнийг тогтоох буй за.
Нөгөөтэйгүүр, Зэвсэгт хүчний жанжин штабын ирээдүйн дарга хэмээн сэрүүн зүүдэлж яваа бригадын генералын ангид цэрэг цэргээ зодон эрэмдэг болгосон маш ноцтой хэрэг гарчээ.
Энэ тухай тодруулах аваас нийслэлийн Баянзүрх дүүргээс хугацаат цэргийн албанд татагдан ирсэн байлдагч Д.Өнөболдыг хал цэрэг буюу өнгөрсөн 2013 оны намар татагдан ирсэн цэргүүд бүлэглэн зодож, тархинд нь хүнд гэмтэл учруулсан байна. Байлдагч Д.Өнөболд тархины гэмтлийн улмаас цэргийн албаа үргэлжлүүлэн хаах чадваргүй болсон төдийгүй үе үе ухаан алдаж унадаг болсон талаар ар гэрийнхэн нь хэлж байгаа юм. “Ээжээ хүү нь цэрэгт явж хатуужил суугаад ирнэ ээ” хэмээгээд үеийн нөхдийн хамт цэрэгт явсан хүүгээ сэтгэл санааны дарамт эдлээд зогсохгүй Цэргийн төв эмнэлгийн эмч нарын комиссын дүгнэлтээр “Гэмтлийн урхагт тархины гэмтэл” гэсэн оноштойгоор цагаасаа өмнө халагдаад ирэх юм гэж мэдсэн бол юу боллоо гэж цэрэгт явуулах билээ.
Цэрэгт дарамт гэдэг зүйл үгүй болсон хэмээн мэдээллийн хэрэгслээр сурталчилаад байсан чинь худлаа юм байна гээд нулимсаа арчин суух ээж өнөөдөр бригадын генералаас Д.Өнөболд хүүгийнхээ эрүүл мэндийг нэхэмжилнэ гэж байна лээ.
Энэ тухай мэдээллийг Зэвсэгт хүчний удирдлагууд “Манайд тийм зүйл болоогүй, худлаа мэдээлэл” гэх байх даа.
Ч.Ууланнуга
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (August 29, 2014 9:05:56 am )
Энэ нөхөр ойгүй тэнэг, цол албан тушаалдаа эрдсэн хүн дээ. БХЯ яагаад энэ хүнд генерал цол олгуулсан юм бол. Цолны нэр гутаасан амьтан…..
-
Anonymous (August 29, 2014 1:39:00 pm )
Зэвсэгт хүчний жанжин штабын ирээдүйн дарга хэмээн сэрүүн зүүдэлж яваа бригадын генералд хариуцлага тооцох цаг болжээ. Генерал цолыг нь хурааж, армиас хөөх хэрэгтэй.
-
babii (August 29, 2014 3:42:38 pm )
ontsgoi bayr ajilaas n hal
-
Зочин (August 29, 2014 4:05:32 pm )
нөхөр цэргийн дарга нар улсын хөрөнгөөр л баяжиж бие биед ээ тал засч албан тушаал цол ахидаг нууц найраа газар аваад удаж байгаа ш тээ. танил талгүй жирийн нэгэн цэргийн албан хаагч бол айндаа л аз нь таарвал энхийг сахиулах ажиллагаанд явна. түүнээс албан тушаал ахиж ашигтай местэн дээр очиж, орон сууцанд орно гэж бараг л үгүй дээ. Хэрвээ ингэх дээрэ тулбал заавал хахуул өгч, байдагийгаа барж зээл, хуйгаар л зүтгэхийг чармайна даа.
-
Зочин (August 29, 2014 4:08:24 pm )
Цэргийн сургууль болон гадаад дотоодын сургууль дамжаанд дарга нарын хүүхдүүд ах дүү нар л явдаг энэ бүгдийг цэргийнхэн бүгд мэддэг хирнээ ил гаргаж хэлж хэлээч чаддаггүй,аргагүй шүү дээ. хоолноосоо сална гэж айдаг. БХЯ,ЗХЖШ-ын эрхэм генераль дарга нарыг та судлаад үзээрэй. Бүгд арын хаалганы бэлэн хоолнууд.
-
зочин (August 29, 2014 8:48:42 pm )
Унэн шуу дээ. Бертеегийн дарга колягийн 4 хуухдууд жил дараалаад бугд гадаадын цергийн сургуульд явсан. Болдбаатар генерал, коля 2 менгеерее нийлж байгаа гесен. Болдбаатар генерал менге гэвел нудээ ухаж егехеес ч буцахгуй хун дээ.
-
Anonymous (August 29, 2014 9:55:58 pm )
Шунал, мунаг 2 нь дэндсэн хүн дээ. Сагсуу, онгироо бас болоогүй архи их уудаг. Би төрийн генерал гэж хүн дарамтлана. Эртхэн зайлуулаачээ.
-
ulaanaa (August 29, 2014 10:00:21 pm )
Ene ulaan xatsartin tuxai uneniig l bichsen baina. Oigui ongiroo xun dee xe xe xe. Bi toriin general geed l sagsuurch ogno doo… Suuliin ued ogtsom xorongojij baigaa shuu.
-
Зочин (August 30, 2014 12:06:56 am )
Мөрдэс зүүдэг цэрэг цагдаа хил шүүхийн шийдвэрийнхэнийг 10 км-ийн маршид гүйдэг болсоных нь дараа цалинг нь олгоё. Чингэсийн талбайд генералуудыг нь гүйлгэж ард түмэнд үнэн байдлыг илчилэх цаг болсон.
-
Зочин (August 30, 2014 12:24:12 pm )
Гүйчих байлгүй дээ.
-
-
дулам (August 30, 2014 1:50:04 pm )
ер нь энэ цэргийн дарга нар чинь хугацаат цэргээсээ мөнгө татаж л амьдардаг юм биш үүЦэргийн ангиуд тохижилтын ажлаа цэргүүдээсээ мөнгө татаж хийдэг тэр мөнгөө дарга нар нь улсаас авч амьжиргаагаа залгуулдаг болсон бололтой энэ журмыг зөрчсөн цэрэг эрүүл саруул халагдана гэдэг баталгаа муутай юм шиг иймд бид ч гэсэн хүүхдэдээ 1 жил овоо л мөнгө зарцуулж байдаг шүү мөнгө татаж байснаас эрүүл мэндэд нь хохиролгүй зодож нүдэлгүй шиг хог цэвэрлүүлж байсан нь дээр юм биш үү эрүүл саруул л ирээсэй билээ л гэж залбирч сууна даа эрүүл явуулсан шигээ эрүүл л тосож авах минь дээ бурхан ивээг
-
1 (August 30, 2014 3:44:52 pm )
1
-
Anonymous (August 31, 2014 6:15:50 pm )
Hudla medeelel bna: jinhene tsergiin darga. Urdah dargiin ued manai angi zadgai arhidalt, zavhairal bsaniig ene hun yamar angi shu angi bolgosnii mederch harj bna. Ue ni ungursun ajla ugsun huuchin zahiragch ni ataarhaj uheh gej yavdag yum bna le
-
зочин (August 31, 2014 7:29:11 pm )
Энэ чинь харин жинхэнэ долигонуур овоо муу гаруу угуй юу? Худлаа мэдээлэл ч гэх шиг. Унэн уг ч халуун гэхэд естой тулнэшуудээ. Одоогийн генералууд дотор тархиндаа тактиктай ташаандаа нагантай хун алгадаа. Гузээ дуурэн сэвсээ даахгуй шээдэг шаадаг эрхтнээ олж харахгуй хоосон бочканууд ккк….
-
14 Comments