Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүсч, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
08:00 цагаас 20:00 цаг хүртэл төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говийн бүс нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 хэм, говь, талын нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 18-20 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 хэм дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.