antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2011 Comments are off

Дүрэм зөрчсөн жолоочийг гэрт нь торгоно

нийтлэсэн Admin

Замын хөдөлгөөний удирдлагын төв хэмээх байгууллага үйл ажиллагаагаа эхлээд жил гаруйхны хугацаа өнгөрч байна. Тус байгууллага замын хөдөлгөөнийг камераар хянан  хөдөлгөөний эрчим ихтэй үед оновчтой арга хэмжээ авч бөөгнөрөл, түгжрэлийг багасгах зорилготой ажилладаг. Үүнээс гадна замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй жолооч нарыг газар дээр нь илрүүлэн зохих арга хэмжээ авч байгаа бөгөөд өнгөрсөн есдүгээр сараас зөрчил гаргасан жолооч нарын машины дугаарыг олон нийтэд зарладаг болсон. Харин тун удахгүй тус байгууллагынхан зөрчил гаргасан жолооч нарыг зүгээр л зарлаад зогсохгүй тэдний үйлдлийг он cap, цаг минуттай нь зургаар баримтлжуулан торгох механизмийг нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ тухайн жолоочийн автомашины улсын дугаараар хөөн гэрт нь эсвэл хөдөлгөөнд оролцож байх үед нь баримтаа үзүүлээд торгуулийн арга хэмжээ авахаар болсон байна.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн есдүгээр сараас хойш хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио зөрчсөн 445 мянган зөрчлийг камераар илрүүлсэн бөгөөд энэ нь манай жолооч нар  өдөрт дунджаар 500-1000 зөрчил гаргадаг гэсэн үг юм.

www.INET.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car