antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2011 Comments are off

Энхтайван найрамдлын ордны газрыг “томчууд” авчээ

нийтлэсэн Admin

Орос ах нар хоёр улсын хойч үеийн найрамдлыг бэлгэдэн 1971 онд Энхтайван найрамдлын ордныг барьж өгсөн түүхтэй.

Зах зээлээс өмнө улсын өмч гэгдэж байсан эл ордон өдгөө Энхтайван найрамдлын төлөөх Монголын холбооны өмч болсон юм билээ. Өөрөөр хэлбэл, уг ордон одоо тус холбооны эзэд болох ерөнхийлөгч Д.Цахилгаан, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт нарын мэдлийнх гэсэн үг гэнэ. Сүүлийн арав гаруй жил холбоог удирдаж яваагийн хувьд ордны ашиглалтаас бага биш хөрөнгө босгож чадсан байх гэж тэднийг харддаг. Үүнийг нь батлах мэт нэгэн үйл явдал одоо ид өрнөж байна. Холбооны удирдлагууд өргөтгөл нэрийн дор ордны өмнөх газрыг “Сандэй” компанийн эзэмшилд шилжүүлэхээр болжээ.

Уг нь Энхтайван найрамдлын ордон урдаа том талбайтай, тэнд нь машины зогсоол, орой үдшийн цагаар хүүхдүүд тоглож, хөгшид салхилж, залуус болздог сэлүүхэн сайхан газар байв. Гэтэл гурван жилийн өмнө энэ талбай дээр барилга барихаар хашаа босгож, газар ухаж эхэлсэн. Энэ үед ойролцоох байрны оршин суугчид хэл ам хийж, ордны эздэд ч хандаж байлаа. Тэр үед ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт “Манай холбоо төрөөс нэг ч төгрөг авдаггүй. Өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Холбооны үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд өөрийн эзэмшлийн талбайд өргөтгөл барих шийдвэр гаргасан” хэмээн хүмүүсийн амыг таглаж байв. Төрийн бус байгууллага өөрийнхөө газар дээр өргөтгөл барих гэж байгаа бол одоо яах вэ гээд иргэд ч үүнийг нь хүлээн зөвшөөрөөд хэрүүл заргаа зогсоосон.

Гэтэл үнэн хэрэгтээ тэд өөрсдөө барьж байгаа биш, тэр бүү хэл Энхтайван найрамдлын ордны өргөтгөл ч биш, “Сандэй” захын нэг салбар болж таарав. Үүнийг нь лавлахад тус ордныхон “Бидэнд мөнгө байхгүй. Тийм учраас “Сандэй” группийн мөнгөөр энэ барилга босч байгаа юм. Барилга ашиглалтад орсны дараа газрыг тэдний нэр дээр шилжүүлнэ” хэмээн ярьж байна.

Хотын төвд, олон нийтийн байгууллагын өмч ордныг хаагаад олон давхар барилга сүндэрлүүлж буй “Сандэй”групп нь “Жигүүр гранд”-ын эзэн Б.Баттөрийн төрсөн дүү Б.Бат-Өлзийгийн компани. Тиймээс Д.Цахилгаан, Д.Билэгт нарын найр тавьж барилга бариулаад одоо газартай юутай хийтэй нь шилжүүлэх гээд буйн шалтгааныг мөнгөтэй эрхмүүдийн хэтэвчинд нам цохиулсных гэх юм билээ. Тавин мянгатын 17, 19 дүгээр байрны иргэд нар үзэх эрхээ хаалган өндөр байшингийн сүүдэрт өдөр хоногийг өнгөрөөх “ял” авсан шалтгаанаа ч эрхэм дарга нартай холбож байна билээ. Учир нь оршин суугчдыг өндөр барилга барих гэж байна хэмээн эсэргүүцэхэд Д.Билэгт дарга “Манайх таван давхар өргөтгөл барина” хэмээж байсан гэнэ. Гэтэл удалгүй “Хотын захиргаа Энхтайваны өргөн чөлөөнд 15-аас дээш давхар барилга бариулна гээд байна” гэж худлаа хэлснээ цайруулах арга бодоод олчихсон явсан гэдэг.

Ийнхүү 15 давхар барилгын зураг төсөл батлагдаж байшин сүндэрлэж дуустал давхар нь 17 болчихсон байж. “Энхийн цамхаг” нэртэй Энхтайван найрамдлын ордны өргөтгөл гэж эхэлсэн барилгын өндөр ийн жил жилээр сунасаар 17 давхар “Сандэй-II” үйлчилгээний төв болж хувирсан. Энэ бол газрын наймаагаар мөнгө угаах нарийн арга. Түүнээс гадна уг барилгад МХЕГ-аас шалгалт хийж “Батлагдсан зураг төслийг зөрчсөн. Барилгын давхрын тоог нэмж даацыг хэтрүүлсэн. Хийц бүтэц, төлөвлөлтийг өөрчлөх, өртөг хэмнэх нэрээр шаардлага хангахгүй материал хэрэглэж барилгын бат бөх чанарыг бууруулсан. Ашиглалтын үеийн аюулгүй байдлын шаардлагад сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн” гэсэн дүгнэлт гаргажээ. Шуудхан хэлэхэд нурж унахад ойрхон барилга гэсэн үг.

Энхтайван найрамдлын орд­­­­­­ны эзэмшилд 2000 оноос өмнө 0.9 га газар байсан. Гэтэл өнөөдөр гурван давхар хуучин байшингаас өөр юу ч үгүй үлдэв. Ордны хэдхэн өрөөнөөс бусдыг бүхэлд нь гадны, хувийн байгууллагуудад түрээсэлдэг. Энд байхгүй юм алга. “Ибиза” шөнийн клуб, “Монгол караоке”-гоос аваад зугаа цэнгэл, хоол унд, худалдаа наймааны газар олон. Гэхдээ яах вэ тэр хэмжээгээр мөнгө орж ирж нэг ч гэсэн байгууллага төрөөс ца­рай алдахгүйгээр үйл ажиллагаа явуулж, ажиллагсдынхаа аж амьдралыг даагаад яваа юм хэ­мээн цайруулж болох ч үнэн хэрэгтээ арав хүрэхгүй ажилтанд нь наалдаад байгаа юм алга. Харин хаялга нь дарга нарт л тусдаг гэх юм билээ. Тийм ч учраас ямар үйл ажиллагаа явуулдаг нь ойлгомжгүй энэ холбооны удирдлага сандал суудлаасаа буух тун дургүй гэсэн.

Шинэ цамхагт тус хол­бооныхон ганц хоёр өрөө авч байгаа юм гэнэ. Харин бусад нь тэдэнд огт хүртээлгүй. Нэгээс зургадугаар давхар нь үйлчилгээний зориулалттай. До­лоогоос дээш давхар нь оффис, хамгийн дээд хоёр давхарт нь зөвхөн баячуудад үйлчилдэг тусгай зориулалтын баар нээх юм байх. Хотын төвд, байршил сайтай газар зүгээр авчихсан “Сандэй” группийн эзэн Б.Бат-Өлзий үнэнд нь албан контор нэртэй хэдэн өрөө өгөөд л данс дугуйлчих юм билээ. Гэхдээ энэ бол наанаа ил өгч, авалцаж буй нь. Харин цаана нь чухам ямар наймаа явагдаж олон нийтийн байгууллагын нэр дээрх газар хувийн компанид шилжиж буйг шалгах л хэрэгтэй. Юутай ч Энхтайван найрамдлын гэх ордонд хамаатай байсан газрыг томчууд эв найртайгаар хуваагаад залгиж орхижээ.

Л.ГАЛ

Зохиогчийн эрх: “Өдрийн шуудан” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car