antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2011 4 comments

Н.Энхбаяр архирч, ноход нь хэдийнээ хазаад эхэлжээ

нийтлэсэн Admin

Ганцаардсан чоно мэт эргэн тойрон дахиа урж тасдахаар архирах болсон Н.Энхбаяр шазууртай байна.

Цагтаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ийм хүнийг сонгож байх ч гэж дээ гэх харамсал ард түмний дотогш цаг өнгөрөх тутам улам хуримтлагдсаар. МАХН-ын дарга болсон Н.Энхбаярын хувьд харсан руугаа ноцож байж улс төр дэх гишгүүрээ хийхээр тэчьяадан яваа цаг үе бол өнөөдөр юм. Өс хонзонгоор амьсгалж буй түүний гарын дор улаан мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй хэдэн залуучууд нохой мэт зүтгэж эхлэв.

Н.Энхбаярын нууц төлөвлөгөө буюу энэ оныг дуусталх нийгэмд үзүүлэх “архиралт” олон нийтэд илчлэгдэв. Төлөвлөгөөнөөс харахад Н.Энхбаяр архирч, ноход нь хэдийнэ хазаад эхэлжээ. Н.Энхбаярын гэх стратегийн өмгөөллийн ажлын эхний төлөвлөгөөгөөр “Хуульч залуучуудын эвсэл” байгуулагдсаныг зарлах байв.

Уншигч та санаж байгаа биз дээ. Долоохон хоногийн өмнөхөн хэдэн залуучууд хэвлэлийн бага хурал зарлаж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж руу баахан дайрсандаг. Төлөвлөгөөний дагуу сайд Л.Гансүх, Ц.Нямдорж, прокурор, ХЗДХ-ийн яам, АТГ-ын гадаа гэр барих, гэрт байнгын үйл ажиллагаа явуулах, лоозонгууд бэлдэх байв.

Хуулийн байгууллагын гадаа хөдөлгөөнийхөн голдуу гэр барих гэж баахан хэл ам таталж байсныг нь санаж байна уу. Одоогоор төлөвлөсөн гэрээ барьж чадаагүй ч энэ төлөвлөгөөг биелүүлэх гэж хэрэндээ чардайжээ. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, АТГ-ын дэд дарга Б.Хурц нарыг хууль зөрчиж томилогдсон тухай материал боловсруулж бэлтгэх төлөвлөгөөнөөс нь үзэхэд Б.Хурцыг онилсон нь хэрэгжиж эхэлсний дохио бололтой.

Харин Д.Дорлигжавын хувьд Ц.Нямдорж сайд багагүй шүүмжлэл явуулсантай нь холбоотойгоор түр анзасхийсэн хэрэг болов уу. Ц.Нямдорж сайдтай зэрэгцээд Д.Дорлигжав руу архираад яах юм гэж бодсон ч байх талтай. Дараагийн нэг төлөвлөгөө нь сайд Л.Гансүх, Ц.Нямдорж нарыг хүн гүжирдсэн гэж прокурорт өгч шалгуулах байв. Энэ ч мэдээж хэрэгжиж яваа.

Дараагийн нэг хорон төлөвлөгөө нь хотын дарга Г.Мөнхбаярыг АТГ-т өгч шалгуулах. Энэ төлөвлөгөө нь хэрэгжиж эхэлсэн үү яасан ойрын үед хэвлэлээр Г.Мөнхбаярыг АТГ-аас шалгаж байна гэх мэдээллүүд түгэх болов. Мөн “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч До.Чулуунбаатарыг хүний эрхийг зөрчиж удаан хугацаагаар шоронд суулгасныг шүүхэд өгөх пиар ажилттай хэрэгжиж яваа.

Энэ мэтчилэн Н.Энхбаярын өс хонзонгийн төлөвлөгөөг зуудаг ноход нь амжилттай хэрэгжүүлж эхэлжээ. Н.Энхбаярын нууц төлөвлөгөө гэхээсээ ил болоод буй уг төлөвлөгөөний дагуу хууль хяналтын байгууллагад ажилладаг албан тушаалтнуудын “но”-г тун удахгүй олон нийтэд дэлгэх юм гэсэн шүү. Мөн МАН болон АН-ын удирдлагад байгаа хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгч шорон руу илгээх бэлтгэл ажил явагдаж байгаа гэх.

Ер нь Н.Энхбаяр гэдэг хүн чинь цаасан дээр төлөвлөгөө зохиогоод л бусдыг шорон руу илгээчихдэг болсон юм биш үү. Түүний дохиогоор хөдөлдөг хуулийнхан байхад Ц.Нямдорж сайдын зангаагаар ажилладаг хуулийн байгууллагын ажилтнууд бас байх юм аа. Н.Энхбаяр болон туслах Л.Тулга, Л.Хуяг нарыг цагдаагаас хэдийнэ шалгаад эхэлсэн байгаа. Хоолойгоороо оосорлуулсан Н.Энхбаяр аль болох олон хүний хөлдөө чирж хамт гох дэгээнд орно шүү гэдгээ ил зарлах болсон.

Уг нь манай улс чинь хэнээс ч хараат бусаар ажилладаг шударга шүүх, цагдаагийн байгууллагатай гэгддэг биз дээ. Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын байдлаас харахад манай хууль цагдаагийнхан чинь ердөө өс тайлдаг байгууллага төдий юм биш үү.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 28, 2011 2:38:19 pm )

    odoo nymdorjiig ni bas shalgaach bariachee.bvgd luibarchid

  • Anonymous (November 28, 2011 3:34:30 pm )

    Enkhbayar ugaasaa luivarchin l da gehde shalgaj bga bol bugdiig n shalgah heregtei biz de?!!!!! Enkhbayarin humuusig shalgad bdag murtluu buh notloh barimtig n belded gargad ugchihuud bhad yagad Nyamdorjig shalgaj bolohgui bgan

  • Anonymous (November 30, 2011 10:58:45 am )

    enhbayar ingej temtseh heregtei

  • Anonymous (November 30, 2011 10:15:24 pm )

    ene enhbayr anhnaasaal luiwardaj eronhiilogch bolson bzde gahaitlaa idej idj huugeeree hurtel hulgai hiilguulchd yasan aij ichhee meddeggui yumbde

antalya rent a car