antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2014 2 comments

Цэнгээний газарт иргэний үнэмлэхгүй үйлчлүүлсэн бол 72 цаг хүртэл хугацаанд саатуулна

нийтлэсэн Admin

tsengeeniigazarЦагдаагийн байгууллагаас энэ сарын 10-наас эхлэн эргүүлийг идэвхжүүлж, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтуудыг байнга хийж байгаа аж. Өөрөөр хэлбэл, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудад шалгалтыг голлон хийж байна. Учир нь оюутан залуусын хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор зуны гурван сар уулзаагүй гэдэг утгаараа залуус уулзаад архидан согтуурдаг.

Улмаар хэв журмын болон танхайрах төрлийн гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр болж эхэлдэг. Тиймээс тухайн аж ахуйн нэгжүүдийг цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулах, насанд хүрсэн хүнд үйлчлэх /22-оос дээш насныханд архи согтууруулах ундаагаар үйлчлэх/ журмыг баримталж ажиллахыг шаардаж мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтран шалгалт хийж байгаа юм байна. Мөн баар ресторанаар үйлчлүүлж байгаа иргэдийн иргэний үнэмлэхийг нь шалгаж байгаа учир үйлчлүүлж байгаа иргэд заавал бичиг баримттайгаа байх ёстой аж.

Хэрвээ иргэний үнэмлэх болон өөрийгөө хэн гэдгийг нотлох бичиг баримтгүй бол 72 цаг хүртэл хугацаанд түр саатуулах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулахаар болсон байна. Мөн согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд насанд хүрээгүй хүнд үйлчилсэн бол тухайн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг нийслэлийн Захирагчийн албанд хүргүүлж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Зочин (August 26, 2014 3:16:19 pm )

    Ямар юмны архитай тэмцдэг юм. Нэртэйгээр нь архи уусан хүнтэй тэмцэнэ гээд тэмцэх хэрэгтэй. Нарийндаа яривал энэ хууль зөрчсөн маш бүдүүлэг ажиллагаа. Архитай тэмцэе гээд байгаа бол тэр үйлдвэрийг нь хаагаад, гаднаас оруулхаа больчих хэрэгтэй.

  • зочин (August 27, 2014 12:30:30 am )

    энэ ардчилал биш ээ өмнөх нийгэмээс харгис юм

antalya rent a car