Жил бүрийн 9 сар дөхөөд ирэхээр эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж хүнд асуудалтай тулгардаг. Цэцэрлэгт хүүхдүүдээ бүртгүүлэхийн тулд хонон өнчин дугаарладаг нь нууц биш. Тэгвэл өчигдөрөөс цэцэрлэгийн бүртгэл эхэлсэн бөгөөд нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэгт 75579 хүүхэд хамрагдаж байгаагийн 79 хувь нь төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байгаа ч цэцэрлэг, сургуулийн байгууллагын барилгын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа. Үүнээс болж эцэг, эхчүүд болон боловсролын салбарын хооронд үл ойлголцол гарсаар байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэж нэг ч гэсэн хүүхдийг харъяа хорооных нь цэцэрлэг, сургуулиудад оруулах үүднээс ШӨХТГ-аас нэгдсэн хяналт шалгалтыг хийж эхлээд байгаа аж. Оршин суугаа харьяаныхаа цэцэрлэг, сургуульд бүртгүүлж чадаагүй эцэг эхчүүд тус газрын 1800-1284 утсанд хандаж гомдлоо гаргаж болох юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.