Их, дээд сургууль болон дунд сургуулийн багш нар их бага хэмжээгээр оюутан сурагчдаас авлига авдаг гэчихэд буруудахгүй л болов уу.
Гэвч цаг цагаараа байдаггүй бололтой. Оюутнуудын сул талыг ашиглан өврөө түнтийлгэдэг байсан багш нарын хэрэг эхнээсээ илэрлээ.
Тухайлбал ирэх сарын 03-нд Цагдан хорих 461 дүгээр ангид болох МУИС-ийн харьяа ХҮДС-ийн авлигалч багш болон оюутнуудыг шүүх хурал болно.
Авлига өгсөн, авсан, зуучилсан гэх 54 шүүгдэгчтэй, 36 өмгөөлөгчтэй эл хэргийн гэрч, сэжигтнүүдийн ар гэрийнхнийг шүүх хуралд оролцуулахад хамгийн багадаа 200-гаад хүн болоод байгаа юм.
Эл хэргийн гол хүн нь ХҮДС-ийн сургалтын албаны дарга асан Б.Жавхлантөгс, Н.Наранмандах нар нь 2011-2013 оны хооронд 300 гаруй оюутны дүнг засч өгнө хэмээн их хэмжээний мөнгө завшсан болох нь тогтоогдоод байгаа юм.
Энэхүү олон хүн хамарсан эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн 268, 269, 270-д заасны дагуу хэрэг үүсгэн шалгаж шүүгдэгч тус бүрт 5-8 жилийн хорих ял төлөвлөжээ.
Б.Жавхлантөгс, Н.Наранмандах нарт холбогдох шүүх хурал өмнө нь гурван удаа товлогдож байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж байсан юм. Эх сурвалжийн өгүүлснээр өмнөх шүүх хуралд нэг оюутныг тодорхой шалтгаангүйгээр хуралд ирээгүй хэмээн Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.
Хуулийн байгууллагынхан оюутнууд дүнгээ засуулах зорилгоор багш нартаа авлига өгсөн, харин түүнийг нь замд нь оюутнууд зуучилсан гэж үзэж буй аж.
Түүнчлэн зарим оюутнууд давтан авлига өгсөн хэрэгт ч сэжиглэгдсэн байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр сэжигтэн Б.Жавхлантөгс оюутнуудын унасан хичээлийн дүн болон голч оноог ахиулж өгнө гэж мөнгө авч байснаа мөрдөн байцаалтын явцад хүлээсэн байна. Б.Жавхлантөгс өөрийн гар хөл болсон оюутан С.Пүрэвдорж, Г.Гүнчин-Иш, Б.Батнягт, М.Мөнхбадрах, Д.Нямцоо нараар зуучлуулан 300-гаад оюутнаас их хэмжээний мөнгө авч байсан байна.
Өөрөөр хэлбэл багш, оюутнууд нэг хүнээс дор хаяж 500-700 мянган төгрөгийг авч байсан нь өдгөө баримт болон үлджээ. Гэхдээ олон нийтийн зүгээс ийм олон оюутныг хоморголон шийтгэж болохгүй гэсэн өнгө аясыг илэрхийлж байна.
Товчхондоо авлигал өгсөн хэрэгт холбогдоод байгаа оюутнуудад багш нарынх нь зүгээс ямар нэгэн дарамт шахалт ирсэн учраас тэд ийм байдалд орсныг үгүйсгэх аргагүй гэж хэлэх эцэг эхчүүд ч байсан юм.
Тиймээс манай хууль шүүхийн байгууллага энэхүү авлигын хэргийг маш сайн ялгаж салгаж хүний амьдралыг шийдэх хэрэгтэй. Ер нь аль ч их дээд сургуулийн багш нар оюутнуудыг дүнгээр боож тэднийг дахин шалгалт өгүүлэхэд хүргэдэг нь нууц биш.
Энэ мэтчилэн олон оюутан нэг дор шүүгдэгдэх гэж байгаад сургуулийн хамт олон төдийгүй хэрэгт холбогдсон хүүхдүүдийн эцэг эхчүүд ч ихэд санаа зовниж буй юм. Түүнчлэн авлига авсан гэх багш Б.Жавхлантөгс өмнө нь ч иймэрхүү хэрэгт холбогдож байсан ч сургуулийн удирдлагууд нь нэр хүндээ бодоод түүнд зөвхөн цалингийн арга хэмжээ авсан төдий болоод өнгөрдөг байсан нь өдгөө ийнхүү олон хүнийг хөлдөө чирсэн маш том авлигалын хэрэг болоод байна. Б.Жавхлантөгс энэхүү хэргээ нуухын тулд хөөрхий хэдэн ядарсан оюутнуудыг элдвээр дарамтлан үйл тамыг нь үздэг байсан тухай оюутнууд ч ярьж байсан.
Эндээс харахад боловсролын салбар хэрхэн авлига, хээл хахуульд идэгдсэний тод жишээг харуулж буй явдал юм.
Товчхондоо авлигалч багш нарын шуналаас болж ээж, аавынхаа зовж олсон хэдэн төгрөгийг тэдэнд өгснөөрөө оюутнууд шоронгийн хаалга татах ёсгүй юм.
Ямартай ч Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн удирдлагууд дээрх хоёр багш нарынхаа толгойг илснээр ийнхүү сурч мэдэх гэсэн хүсэл эрмэлзлэл тээж ирсэн хүүхдүүдийг хохироочихлоо.
Тиймээс ирэх сарын 03-нд болох уг хэргийн шүүх хурал олны анхааралд орж тэдэнд ямар ял ногдуулах бол гэсэн хүлээлтийг нийгэмд бий болгоод байна. Ичих булчирхайгүй авлигач багш нараас болж Монголын ирээдүй болсон залуучууд олноороо хохирч үлдэх ёсгүй.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 26, 2014 12:58:58 pm )
ENE HEREGT BAGSH NAR L BURUUG UUREH HEREGTEI HEREV OYUTNUUD YAL AVAH BOLBOL NIIGMEEREE DURGUITSNE TIIM TSEVERHEN GEHUU MANAI ULS BOL TER CHIGEEREE AVILGACHIN ULS SHUUDEE BAGA ANGIIN BAGSH HUUHDUUDEESEE MUNGU CHIHER NABOR NEHEJ BNA SHUUDEE NER USTAI NI HELSEN CH BAIJ LBNA
-
trtr (August 26, 2014 1:07:10 pm )
er ni bagsh nar bolon tsetserlegiin udirdlaga bayajdag shuu dee. abilgal absan humuust arga hemjee abah ni zuitei
-
1 surguulid huuhed oruulahad 6000$ uuniig bi uuriinhuu chiheer sonsood zurh zogsoh duhsun .araach dee gej bodson ayataihan surguulid surah huuhediin husel ermelzeliig hudaldaj bolno gej uu? araich dee (August 26, 2014 1:12:25 pm )
1 r 10 jiliin bagsh nar bayan baihaas yah be dee? bas tsetserlegiin zahiraluud bulgan shuub umsuhuus yah be dee
-
oyun (August 26, 2014 1:15:30 pm )
ter tiim shuu odoo l bayajdag tsag shuu dee? surguuli tsetserlegiin buh humuus uned ordog tsag irj baina daa.
-
otgon (August 26, 2014 1:19:02 pm )
ulsiin baiguullagiin buh humuus ih hund surtaltai yaj iij baigaad l hunees zugeer yum salgah huseltei shuu dee!!! niigemee seberlebel bi ih bayarlah b.a
-
altaa (August 26, 2014 1:21:29 pm )
abilgalgaliin gazar odoo ajilaa hiih heregtei dee.
-
tuya (August 26, 2014 1:30:19 pm )
bgd 37r bair shineer barigdaad 2 jil gariu bolj b.a orderoo abch chadaagui l baina getel 1r ortsonii uudenii hetseg ni nurj unalaa odoo yah be? uund ganchimeg gedeg injener hamaatai gesen. odoo haluun us ni tasraad 2 sar bolj baina . Mergejiliin hyanaltiinhan ajilaa yaj hiideg uls be? barilga hariutssan humuust yagaad ajilaa hiigeegui baihad ni tsalin hulsiig ni tuldug yum be? Manai bairniihan hetsuuhen l amidarch baina daa. Munguu tulsun bid nar shine bairand ayataihan amidramaar baih yum !!! Zuragt , soningiinhon irj harna uu? humuustei uulzana uu? Shineer barilga barij baigaa gazartaa yagaad hyanalt shalgalt yabuuldag gui yum be?
-
zun (August 26, 2014 1:40:26 pm )
tiim shuu. bgd 18 r horoo 37 r bairiig yabal deer be? barilgiin zubshuurul ugsun hun hichneen tugrugnii hahuuli absan bolood ene bair ezen guideed baih yumaa!!!!ene bairnii orshin suugchid huurhiileltei amidarch b.a barilgiin yam oron suuts kontor er ni hen medeh yum be? haluun us baihgui order baihgui baishin nurj unalaa humuus ee ami abar!!!! ih hurliin gichuud ee bgd ees songogdson!!! ami abar surguuli ehellee hertei hubtsastai hir unertuuleed bi yaj hicheel nomondoo yabah be?? Ah egchee ami abar !!!!
-
buya (August 26, 2014 1:46:47 pm )
ajilaa oligtoihon hiij chadahgui baij abilgal abdag humuusiig yallah heregtei!!! hunii mungiig abchihaad surgaj chadaagui baij bas deer ni abilgal abna gedeg chini yu gesen ug be? aab eej ni surga geed mungiig ni tulsun baital yaj deerees ni mungu abdag bainaa!!! surch baigaa huuheded uilchleh estoi baital daramtalna genee yu gesen ug be? harin ch esregeer ni suragchiinhaa bool baital!!!!
-
zochin (August 26, 2014 2:57:36 pm )
surguulidaa oligtoihon surch chaddagui archaagui oyutnuud. oyutnuud ta nar etceg ehiinhee hudulmuriig sorj shoudsanii chini gor garch baigaa ni ter.tegeed ichihgui dun guij bagshdaa mungu ugch baidag archaagui amitad huduu malaa hariulj baival taarna. iim teneg yumnuudad bolovsrol yamar heregtei yum.
-
No face (August 26, 2014 4:47:21 pm )
mundag setguulch bna chi shu!!
ene hereg bol utaggui ter heden bagshnaraas bolj yal edleh asuudal garval ene uls turiig jinhen delbelj hayah heregtei!! -
уншигч (August 27, 2014 6:44:42 am )
сургуулийг нь хаах хэрэгтэй, хүний хүүхдийг сургахгүй байж элдэв мөнгө татаж монголын ард түмнийг хаан банкны боол болгож байгаа энэ их дээд сургуулийн асуудлаа цэгцлээчээ??????????????? мэдлэгтэй хүн л дээд боловсрол эзэмшинэ шүү дээ, бусад нь ажлаа хийгээч
12 Comments