Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны ДАШТ өчигдөр ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д эхэллээ. 33 дахь удаагийн ДАШТ-д 120 орны 751 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн тэмцээнд хүч үзэх юм. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорсон.
Манай бөхчүүдээс 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ОУХМ Д.Амартүвшин, ОУХМ Г.Болдбаатар, 2013 оны Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг нар дэвжээнд гарснаас Г.Болдбаатар дэлхийн аварга цолыг хүртлээ.
Манай бусад бөхчүүдийн тухайд эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Д.Амартүвшин эхний барилдаанаа 2010 оны Европийн аварга, Францын жүдоч Софианэ Милоустой хийж, нэмэлт барилдаанд манай бөх торгуулснаар ялагдсан бол эмэгтэйчүүдийн -48 кг-д өрсөлдсөн Г.Отгонцэцэг шөвгийн 32-т, МУГТ М.Уранцэцэг шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүллээ. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойргийн барилдаандаа БНХАУ-ын тамирчин, тивийн нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл медальт Шье Шишитэй учраа тааран өрсөлдөж, ялсан ч шөвгийн наймд Японы Ами Кондод юко үнэлгээгээр ялагдаж, тэмцээнээ дуусгасан. 2014 оны бүх Японы аварга залуу од Ами Кондо жиндээ аваргалсан.
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 60 бөх барилдсанаас D хэсгийг ОУХМ Г.Болдбаатар тэргүүлсэн. Тэрээр эхний тойрогтоо хийлж, хоёр дахь барилдаандаа Туркийн Кабэ Ахмит Сахиныг, удаах барилдаанд Тайваныг бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны бөх Имашеев Айбекийг юүко үнэлгээгээр ялснаар хагас шигшээд шалгарсан. Улмаар мөнгөн медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй барилдаж, нэг торгуулийн илүүгээр(3-2) ялалт байгуулсан бол алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтай барилдаж, мөн нэг торгуулийн илүүгээр ялалт байгуулснаар дэлхийн аварга цолыг хүртлээ.
Эрэгтэй, 60 кг:
Алтан медаль: Г.Болдбаатар (Монгол)
Мөнгөн медаль: Беслан Мудранов (ОХУ)
Хүрэл медаль: Наохиса Такато (Япон), Папинашвили Амиран (Гүрж)
Эмэгтэй, 48 кг:
Алтан медаль: Ами Кондо (Япон)
Мөнгөн медаль: Паула Парето (Аргентин)
Хүрэл медаль: Бучард (Франц) Лаборде (Куба)
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 13.00 цагаас эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн тойргийн барилдаан болж, 19.00 цагаас шигшээ барилдаан эхэлнэ.
Энэ өдөр Монголын жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Бундмаа, А.Цолмон нар барилдана.
Эхний өдрийн ФОТО АГШИНГ ЭНД ДАРЖ үзнэ үү.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ
-
GALAA (August 26, 2014 10:03:11 am )
ETV judo tailbarlagchaa soiloo soiloo unen yadargaatai tailbarlah yum aa BUMBURTSUGIIN BUH geel hasigraal bhiin …
-
gombo (August 26, 2014 11:53:21 pm )
uhaantai sergelen l barildsan bna,bayar hurgye !
2 Comments