Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Хотын захиргаа, нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 25 автобусны компани, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хэрэгжүүлж буй цагийн хуваарийн дагуу богино эргэлтийн нийтийн тээврийн хэрэгслээр хэдэн ч удаа сэлгэлт хийн үйлчлүүлэх боломжтой нийтийн тээврийн шинэ үйлчилгээ өнөөдөр эхэллээ. Иргэд 500 төгрөгийн нэг тасалбараар аль ч нийтийн тээврийн хэрэгслийг сонгож үйлчлүүлэх боломжтой бөгөөд 2-7 минутын зайтай автобусууд чиглэлийн давхцалгүйгээр иргэдэд үйлчилж байна. Өдөрт нэг удаа худалдаж авсан 500 төгрөгийн тасалбараар төмөр замын RAILBUS-аар ч үйлчлүүлэх боломжтой юм. Төмөр замын RAILBUS-ын буудлыг зургаар танилцуулъя гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
irgen (August 23, 2014 12:21:30 pm )
bitgii hudlaa yum yariad baigaach batuul darga uneheer buruu yum sanaachilsan bainlee olon avtobus damjaad hamag tsag zavaa aldaad avtobus aimaar ih huntei bolson bainlee iim buruu ajil sanaachilah hend heregtei yum be ene ui lajillagaag bolih heregtei bn daa yum hiivel ard tumenhiihaa erh ashigt niitsuulsen ajil hiih heregtei bn shuu dee
-
Намсрай (August 25, 2014 12:56:24 pm )
Тэнэг хотын захирагчтай байх хэцүү байна. Туйлдаж байна шүү.
2 Comments