Энэ долоо хоногт манай улсад БНХАУ-ын дарга болон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж нэлээд хөл хөдөлгөөнтэй байгаа билээ. Мөн үүнтэй холбогдуулан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдуулаад байгаа. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд хүндэтгэлийн чуулганыг нээж үг хэлж БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Ши Жинпин та нарлаг Монгол оронд тавтай морил хэмээн урьсан юм. Дараа нь үгээ өндөрлөж төрийн дуулал эгшиглэх тэр агшинд УИХ-ын дарга маань алхаа хайгаад олсонгүй. Тэрээр “Алх хаана байна? Алхаа мартчихсан байна” хэмээн мунгинан хэлж БНХАУ-ын дарга Ши Жинпин болон УИХ-ын гишүүдийг багагүй хөгжөөгөөд авлаа. Харин түүний энэ үйлдэлд иргэд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд “энэ бол хөгжилтэй явдал биш маш бүдүүлэг, дипломат ёсны маш том алдаа” гэх иргэд олон байв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (August 22, 2014 9:14:02 pm )
хариуцлагагүй нөхөр алх байхгүй байхад зарлаж намба алддаг нь тоогүй. Зүгээр л босоод төрийн дууллаа дуулна биз пдээ.
-
Иргэн (August 24, 2014 6:47:04 am )
100 айлын би чадныхан УИХ-ын дарга Энхболдод Алх бэлгэлэх гэж байгаа гэж vнэн vv?
-
зочин (August 25, 2014 9:56:16 am )
ажлын албаныхан нь гэж мануухайнууд юугаа хийж байдаг байнаа, ямар хариуцлагагүй юм бэ??
3 Comments