antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2014 Comments are off

Ши Жинпинд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган эхэллээ

нийтлэсэн Admin

chuulganМонгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад айлчилж буй БНХАУ-ын дарга Ши Жинпинд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган эхэллээ.

Чуулганы хуралдаанд БНХАУ-ын дарга Ши Жинпин, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүд оролцож байна.

Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. Тэрбээр Хятадын төрийн тэргүүнийг нарлаг Монголд оронд тавтай морилохыг хүсээд энэ удаагийн айлчлал нь 11 жилийн дараа тохиож байгааг онцоллоо. Ингэхдээ Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ойд зориулсанаараа түүхэн айлчлал болж байна гэв.

Яг одоо хүндэтгэлийн чуулганд БНХАУ-ын дарга Ши Жинпин үг хэлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car