antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2014 Comments are off

Иргэд жолооч нарын анхааралд

нийтлэсэн Admin

eeeebiiiӨглөөний мэнд. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Тэрээр одоо 09:30 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхана. 10:10 цагт УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхана. 10:45 цагт УИХ-ын Хүндэтгэлийн чуулган эхэлнэ. 15:30 цагт БНХАУ-ын дарга Си Зиньпин Туушин зочид буудлын 5 давхарт “Хятад-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэх харахуйд” фото зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно. 16.:30 цагт Чингисийн хүрээ жуулчны баазад бэсрэг наадам эхэлнэ. 17:30 цагт Улаанбаатараас хөдөлнө гэсэн хөтөлбөртэй байгаа.

Цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд байж хамгаалалтын үйл ажиллагаа үргэлжилэн явагдана. Хөтөлбөрийн хүрээний дээрх цагуудад Төрийн ордон, Чингисийн талбай, Соёлын төв өргөө, Туушин зочид буудал, Амарын гудамж, Энх тайваны өргөн чөлөөний замуудад явган зорчигч болон автомашины хөдөлгөөнд тодорхой хугацааны хязгаарлалт хийгдэх тул иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэн хүлээцтэй хандана уу. Бусад цагуудад хөдөлгөөний хязгаарлалтгүй, тэгш тоотой дугаарын машинууд хөдөлгөөнд оролцож байгаа болохыг анхааруулъя. Мөн Замын хөдөлгөөний талаар тогтмол мэдээллийг “Авто радио-96,3” ФМ сувгаар аваарай. Таны ажилд амжилт хүсье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car