antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2014 16 comments

Ерөнхий сайд ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг үндэслэлгүйгээр ажлаас халсныг шүүх тогтоолоо

нийтлэсэн Admin

shuuhbriuualtaafgd.Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Билэгтийг үндэслэлгүйгээр, гэнэт халсан эсэх тухай Захиргааны хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.Шүүхээс Б.Билэгтийг үндэслэлгүйгээр ажлаас халсан Ерөнхий сайдыг шийдвэрийг буруутгасан шийдвэр гаргаад энэхүү шийдвэрээ өчигдөр 16 цагийн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэсэн байна. Ийнхүү Б.Билэгт, Х.Тэмүүжин хоорондын эв найрамдлын асуудал биш, Ерөнхий сайд өөрийнх нь гэм буруутай үйлдлийг “илрүүлээд” байгааг үзэн ядсан “Институци хоорондын зөрчил” болох чигт хандлаа. Шүүх-Засгийн газар гэсэн хоёр институцийн хооронд энэ зөрчил үргэлжилж шүүх Ерөнхий сайдыг хараат бусаар буруутгах чадамжгүй болно гэдэг аюултай биш гэж үү.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлээд ЦЕГ-ын удирдлагуудаар тоглосоор ирлээ. “ЦЕГ-ын даргыг, дэд даргыг халах гэж байна”, “Халлаа”, “Ажилд нь эргүүлэн авчээ”…ийм мэдээллүүд хөврөх бүрт Монгол Улсад хуулийг дээдэлж, хүний эрхийг хамгаалж, амар тайван амьдрах баталгааг хангах, иргэдээ гэмт хэрэг зөрчлөөсхамгаалах төрийн байгууллагыг хүчгүйдүүлэхийг мэдэрдэг байв. ЦЕГ-ын удирдлагууд бодлогоо зөв тодорхойлж ажлаа сайн хийгээд энэ улс оронд хууль сахиулаад иргэнээ хамгаалаад явж байх нь чухал. Түүнээс биш Ерөнхий сайдад таалагдаад, түүнийг Авлигатай тэмцэх газраас хамгаалаад суух үүрэггүй. Үүнийг зөвхөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг л ойлгохгүй байгаа юм. Учир нь тэрбээр Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын даргыг огцруулах асуудлыг гэнэт оруулж ирж хэлэлцүүлэхдээ ч тодорхой үндэслэл хэлээгүй. Тэгэхээр Б.Билэгт ээлжийн амралтаа эдэлж байх үед нь Ерөнхий сайд өөрийг нь огцруулах шийдвэр гаргасныг бараг Засгийн газрын хуралдааны талаар мэдээлсэн хэвлэлийн мэдээнээс олж харсан биз.

Энэ нь Хөдөлмөрийн хуулийг бас зөрчсөн хэрэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэрбээр өөрийг нь ажлаас халсан шийдвэрийг хэзээ ч гардан аваагүй. Тэгэхээр үндэслэлийг нь мэдэхгүй. Харин одоо амралт нь дуусаад ажилдаа орох гэж байна. Энэ хооронд Ерөнхий сайд түүнийг халаад орных нь хүнийг дотроо бодож байтал шүүх “Ерөнхий сайд Б.Билэгтийг  үндэслэлгүйгээр ажлаас халсан нь буруу” гэсэн шийдвэр гараад өнгөрсөн байдаг. Товчхондоо хуулийн дагуу ажлын байр нь түүнд хэвээрээ үлдсэн.

Асуудлын  гол нь Б.Билэгт гэдэг хүндээ биш. Хэдийгээр түүний нэр төрийг шороо тоостой хутгах гэж хичээж байгаа ч “Гэм хийгээгүй хүн гэнэт нүхэнд унасан ч гэмтдэггүй” гэх ардын үгийг санагдуулж үнэн ялсаар байна. Тиймээс ч яаран сандран Б.Билэгтийг халсны цаана юу нуугдаж байв. Ядаж Хөдөлмөрийн хуулийн дагуу ээлжийн амралтаа авсан ажилтныг халж болдоггүй гэдгийг уншчихгүй яав даа, Ерөнхий сайд аа! Эсвэл Монгол төрийн түүхэнд хамгийн олон хууль зөрчиж огцорсон Ерөнхий сайдаар тодрох гээд уралдаад ч байгаа юм уу, гутаж дууслаа.

Уг нь түүнээс ойлгомжтойгоор, түрэмгийлэлгүйгээр санаагаа ойлгуулж цэвэрхэн “ажиллаж” чаддаг хүнд бол Ерөнхий сайд хоёрхон асуудалд санаа зовж байгаа. Эхнийх нь ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “баатарлагаар” зарласан Ерөнхий сайд болон түүнд энэ мэдээллийг “илтгэсэн” Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг “чимээгүй болгох”. Нөгөө нь “хайрт найз”, ТЕГ-ын дарга Б.Ариунсангаа өмөөрч ТЕГ-ын хоёр ажилтан харилцан зодолдсон, нэгийгээ хутгалсан хэргийн дуулианыг “намжаах”, хариуцлага тооцохгүй, эсвэл торгууль онооогоод өнгөрүүлэхийг тэр хүсэж байгаа.

Дашрамд сануулахад ТЕГ-ын дарга  Б.Ариунсанг ч бастус газрын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлийг бүрэн эрхийн хугацаа нь талдаа ч ороогүй байхад, тэр ч байтугай эмнэлэгт эмчлүүлж байхад нь урьдчлан хэлэлгүйгээр халсан шүү дээ. Энэ нь бүр “Роснефть”-ийн захиатай холбоотой гээд бодохоор Ерөнхий сайд Хөдөлмөрийн хуулийг огт мэддэггүй, хууль зөрчиж халахдаа гаршсан нэгэн гэдгээ дэндүү олонтаа нотолчихсон. Тэр ч байтугай аймгийн Засаг дарга нарыг бараг “царайг нь харж байгаад халчихдаг” болохоор Засаг дарга нар цуглахаараа “Өнөөдөр чиний ээлж байх, баргар байна” гэж наргиа наадам хийдэг болж. Ийм сэтгэхүйтэй ажиллаж байгаа Төр төлөөлсөн Түшмэлд итгэл үнэмшил, урам зориг, холч төлөвлөгөө төрөх үү.

Ямартай ч энэ удаад шүүхийн шийдвэрийг Ерөнхий сайд хүндэтгэн үзэх аваас урд нь сандрахдаа гаргасан шийдвэрээ цуцалж ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн авах ёстой. Харин АТГ-тай тэмцэж буйн адил Шүүхтэй ч бас тэмцэнэ гэвэл түүний сонголт. Ард түмэн түүнд дүнгээ тавих болно. Шүүхийн шийдвэрийн дагуу бол ЦЕГ-ын дарга Б.Билэгт ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орох нь ээ.

Ж.Мөнхбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (August 22, 2014 12:11:16 pm )

    ойр хавьд нь хуулийн талын хүн байдаггүй юм уу, унахааргүй эрх зүйн акт төлөвлөж чаддаггүй ээ чааваас гэж.

  • тэрбиш (August 22, 2014 2:31:19 pm )

    За яахавдээ наадуул чинь тэгж балиартаж л байцааг цаашаа, Билэгт ч бас ирсэн замаараа шороо тээгээд л буцаж байна, тэгээд ч удахгүй Алтан хуяг бас л ирсэн замаараа шороо тэгээд буцна шүүдээ, хоорондоо алалцаж л байг үхлээ гээд 2 муу амьтан л талийна биз

  • Зочин (August 23, 2014 9:59:08 am )

    Одоо шүүхтэй үзээд байж дээ… Шүүх ч… гэж хүнийг ажил хийлгэхгүй гаргасан шийдвэрийг нь буруутгаж байдаг. Одоо шийдвэрээ хамгаалаад үзээд бай, үзээд бай…. хэхэхэхэхэ

  • Э.БАТ-ҮҮЛ (August 23, 2014 9:48:12 pm )

    БОЛЬЁ ОО

  • иргэн (August 24, 2014 1:52:17 pm )

    энэ шүүх цагдаа бүгэд л Баттулгын гар хөлүүд болж дууслаа шүү ккк. яаамаар ч юм бэ дээ энэ улс төрийг. төрийн төлөө хулгана боож үхэх гээд байхийн. аль ч шатандаа ёс суртахуунтай болчмоор юм.

    • Anonymous (August 27, 2014 3:30:35 pm )

      Баттулга яасан юм бэ? Чамд хэн тэгээд байна. Чи далдыг хардаг амьтан уу. Бага шиг өдөөн турхир. Чам шиг хүнийг 2 үзүүртэй зүү гэдэг юм шүү дээ. Халтмайн Баттулгын төлөө Баянхонгорчууд бүгдээрээ босно шүү . Лалар минь ээ.

  • цагдаа (August 25, 2014 9:37:38 am )

    Билэгт цагдаад хэрэггүй хүн,

  • Зочин (August 26, 2014 10:54:31 pm )

    Хууль зүйн сайд, ЗГ шийдвэрээ бүрэн эрхийнхээ хэмжээнд гаргасан, гаргасан шийдвэрийн үндэслэл нь зөв, ЗГ-ын шийдвэрийг шүүх хүчингүй болгох ёсгүй, Билэгт их ч балаг тарьсан даа, олон ч том том албан тушаалд олон жил ажиллааш дээ, одоо болоо юм биш үү, нэг их гоморхож гомдоллоод буцаж ажиллана гэж өргөдөл өгөөд байх хэрэг байгаа юм уу, ЗГ таныг энэ албанд тавьсан, одоо өөрчилж болно шүү дээ, та энэ албанд цагдаагийн шинэчлэлийг эсэргүүцлээ, олон цоцтой үйлдлүүд хийлээ, энэ албанд байхгүй бол үхчихгээд байгаа юм уу, хааны алба халаатай, эзний алба ээлжтэй ш дээ, боевик хүн мужик байж үзээч, Женко Баттулга шүүх, цагдаа, прокурор, АТГ, МХЕГ-уудыг бүгдийг худалдаад авчихсан гэж чрьцагаах юм, та бас худалдагдчихсан болж харагдаад байх юм, та чадахгүй юмаар оролдохын оронд чаддаг ажлаа хийл дээ.

  • Denzen (August 28, 2014 12:30:36 pm )

    Altanhuyg ahaa, uuruu shorond suugaagui bgaa deeree bugdeeree gadaad orond bultaya.
    Tegexgui bol Enkhbayar ahin orond oimsoo uzuuleh hereg garch magadgui bna shuuuuu.

  • зочин (August 30, 2014 4:53:08 pm )

    Bilegtiig halsan ni Altanhuyag Temuujin nariin huivaldaan Ene 2 hun er ni yagaad ingej shuteltschih ve????????Yadaj huulia murduuch Temuujin mini yasan dampuu huulich huuhed ve?

  • Шекспир (August 30, 2014 6:52:54 pm )

    “Шекспир” англ хэлний төв дээр өглөө болон үдээс хойшхи ээлжийн 3-8 дугаар ангийн хүүхдүүдэд англи хэлний хичээлтэй хагас өдрийн цөөхөн хүүхэдтэй өдөр өнжүүлэх анги хичээллэнэ. Англи хэлний хичээл нь англи хэл дээр уран зохиолын ном уншиж сурах шаталсан аргууд дээр тулгуурлана. Үдийн хоолтой. Та хүүхдээ хурдан бүртгүүлээрэй. Хаяг: СБД ЗДТГ-ын замын эсрэг талд Цэцээ гүн. 318 тоот. 94050620

  • agi (August 31, 2014 6:13:47 pm )

    Ter munhbayart chi altanhuyag iin esreg hun bololtoi bilegtiig muu hun uu sain hun uu soligdoh halagdah shaardlaga bn uu ugui yu chi bid 2 medehgui shde

  • Anonymous (September 01, 2014 10:56:31 pm )

    Xudlaa medeelel bichix um xezee bxdaa shyyx margaaniig iim xurdan shiiddeg boloo ve tegeed bas davax choloo ogolgyi shiidver gyizetgeld ogood bx daa yaxav dee

  • зочин (September 09, 2014 2:07:10 pm )

    хариуцсан ажлаа сайн хийж бай

  • Bi (September 16, 2014 8:41:56 am )

    Ali ali ni ho toidoo alaltsaad bai

  • zochin (September 20, 2014 10:32:45 am )

    KKK Ali ali ni shoroogoo teegeed yv genee onovchtoi tovchhon hariult ve kkk. Harin shine zaluu shinchlel ni ajilaa sain hii.Muu zuiliig nudeeree bie setgeleeree ard tumen oilgodog bolloo.Temuujin said mini buu shantar.Tsag hugtsaa buhniig haruulana.Ter tsagt minii ueiinhniig baigal eh ooroo tseverleed taivan noirs buu shuna,buu hor nairuul genee.kkk. zaluus mini zov hunee demjin saihan niigemd amidrah boltugai.

antalya rent a car