antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 22, 2014 1 comment

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно

нийтлэсэн Admin

dugaarhyzХичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан авто зам, уулзваруудын засварын ажлыг дуусгаж, хөдөлгөөн нээх, автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “ Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний  ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/714 дугаар захирамж гаргасан. Захирамжийн дагуу өнөөдөр /08 дугаар сарын 22/-өөс эхлэн 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 07-21 цагийн хооронд  автомашины улсын дугаарын сүүлчийн орон  тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулахаар түр зохицуулалт хийж байна. Энэ зохицуулалтын дагуу өнөөдөр автомашины улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин хязгаарлагдсан бүсэд замын хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Эрлэг (August 23, 2014 11:49:08 am )

    ТВ 5- болон бусад ТВ гээр яг зоруулээд явна гээд бна. Аль нь зов юм бэ? Ер нь ямар арчаагуй малнууд удирдах ажилд очоод иймхэн ажил зохицуулж чадахгуй бгааг элбэгээ Алтаа уул нар мэдэхгуй бгаа нь оорсдоо нэг дугуй гэж узэхэд хурч бна

antalya rent a car