ОХУ-ын Новосибирск хотод ажлаар 10 хоноод ирсэн танилтайгаа саяхны нэг өдөр гудамжинд таарлаа. Тэрбээр мэнд мэдсэний дараа бидний хэлж заншсан “Орос ах нар”-ыг машин барьж явахдаа сигналаа огт дардаггүйг гайхаж байна.
“Оросууд замын хөдөлгөөнд оролцохдоо маш их соёлтой юм. Барагтай л бол сигналдахгүй. Бүгд оврын гэрлээ асааж явна. Явган зорчигийг ямар ч үед гарцаар түрүүлж гаргана. Зам дээр осол, аваар л болохгүй бол түгжрээ гэж зүйл үүсэхгүй юм” гэж ярихыг сонсоод тэрүүхэндээ атаархав. Жолоо барих соёлтой ард түмэн юм.
Бидний энэхүү яриа автозамын хажууд өрнөж байсан болоод ч тэр үү таван үг солих хооронд хажуугаар өнгөрөх машинууд сигналдахыг хэдэнтээ ч сонсчихов доо. Автомашины зогсоо зайгүй сигналдах чимээнд ээнэгшин дассанаа мэдэх шиг.
Жолооны курст суралцаж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг бараг цээжлэх нь холгүй байснаа, 6.1-т “Дуут дохиог зөвхөн дараах тохиолдолд хүргэж болно: а/ Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд; б/ Суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхиин тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор” гэж бичсэн байдгийг ч бүүр түүрхэн санав. Өөрөөр хэлбэл манай жолооч нар соёлыг нь биш төмөр хүлгээрээ орилолдон чарлалдахыг хамгийн сайн сурчээ.
Нээрээ л манайхан арай л бүдүүлэг юм. Улаанбаатарын гудамжаар хэдэн минут алхахад явган зорчигчийн гарцны цагаан шугам дээр машинаа зогсоочихоод тамхи татаж, утсаар хээв нэг ярингаа машиныхаа цонхоор хааяа хааяа хог хаяж цагийг нөхцөөн суух монгол жолоочийн түгээмэл төрхийг харж болно. Замын цагдаа, хувь хүн зохих ёсны шаардгсага тавихад хүлээж авах нь цөөн.
Харин ч бандгар машинаас мантгар залуу бууж ирээд хавь ойрыг бужигнуулах биз ээ. За тэгээд эхнэр нь аюулгүйн бүсээ зүүгээгүй, хүүхдүүд нь машины цонхоор толгой, гараа гарган тоглож байхад хээв нэг л хурдалж явах нь хууль нь гууль болсон энэ нийгмийн монгол жолоочийн хэнэггүй зангийн түгээмэл жишээ юм.
Замын хөдөлгөөний наад захын дүрмийг биелүүлдэггүйгээс гадна машинаа зөв байрлуулж чаддаггүй жолооч олон. Машины зогсоол нүдний гэм болчихсон энэ хотод хоёр ч машин зогсох зайг ганцаар эзэгнэнхэн байхыг хараад дургүй хүрэхийг яана. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэлээр ханддаг нь харамсалтай.
Улсын маань нийслэлийн нөхцөл байдлаас шалтгаалж бусдын машиныг таглаж зогсох нь хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ машиныхаа урд талынхаа цонхон дээр утасныхаа дугаарыг тавьдаггүй жолооч мэр сэр бий. Тавьсан ч утсаа авахгүй, авлаа ч дуртай дургүй гарч ирнэ. Уг нь бидний эрх бусдын эрхээр хязгаарлагдсан.
Улаанбаатарын амьдралыг машингүйгээр төсөөлөхөд бэрх. Харин улсын маань нийслэлийн замын хөдөлгөөний амьдрал жолооч нарын бүдүүлэг авир, стрессгүйгээр төсөөлөгдөхгүй болжээ. Бүгдээрээ төмөр хүлгийн ард л суусан бол өөрсдийгөө мундаг гэж бодолгүйгээр замын хөдөлгөөндөө соёлтой оролцож байя л даа. Новосибирск ороод ирсэн танил маань оросуудыг шагшиж байгаа шигУлаанбаатарт ирээд буцсан жуулчин Монголыг юу гэж ярьж байгаа бол.
Эх сурвалж: www.dailypost.mn
Холбоотой мэдээ
-
энэрэл (August 22, 2014 9:10:45 am )
энэ үнэн шүү, таксидаад явж байхад зарим жолооч нар үнэн бүдүүлэг, жаахан л хэдхэн минут хүрэхгүй хугацаанд хүлээгээд гарахад л болох юмыг зүхэж харааж дайраад л, бие биенээ хүндэтгэж байх, сурах хэрэгтэй л юмсан,
-
jhg (August 22, 2014 9:14:07 am )
odoo shunu dund mashin signaldval deerees n shil shidchij bai.
-
hujaa (August 22, 2014 9:15:08 am )
yag unen uursdiigee uhaantai gej sagsuurdag uhermongolchuud yu ch hiij chadahgui bj hudlaa tom sanaatai
-
АРГОО (August 22, 2014 9:33:21 am )
Машины дарангуйлал хаа сайгүй байна. Анхаар ч үзнэ үү, дарга нараа.
-
oogii (August 22, 2014 9:57:35 am )
ene yg unen shuu deer ni ter muuhai duutai mototsikoltoi humuus shunu dund bas udur ch gesen bairnii gadna haazalj oriluulahaa boliochee er ni tegeed hot od dund iim muuhai duutai yum bitgii yvuulaach manai hot hamgiin ih strestei hot bolood bna shuu
-
Anonymous (August 22, 2014 10:08:36 am )
Нийгэм өөдлөхгүй дордоод байгаа цагт энэ байдал улам ихсэнэ
-
zochin (August 22, 2014 11:45:36 am )
Boroo udur neg muu jolooch namaig arai l denduu shavartai usaar tsatsaad bayartain argagui yavsan ter udur jin stresstsene
-
Jamaa (August 22, 2014 6:35:59 pm )
Udriin tsagaar ih gerlee asaaj yavah yund heregteig manguu mongolchuud zuun jiliin daraa l oilgoh baih
-
хэлж өгөөч (August 22, 2014 9:49:35 pm )
Юунд хэрэгтэй юм бэ хэлж өгөөч ? Мэдмээр байна. Би 100 жил хүлээж чадахгүй нь ээ, одоо 44тэй.
-
хэлж өгөөч (August 23, 2014 2:24:45 am )
Бид мангуу Монголчууд, Харин чи ухаантай гадаад хүн үү ? Жамаа гэдэг монгуо нэртэй гадаад хүн тээ, Чи мангуу монгол гэж биднийг, бас өөрийгөө хэлээд байх шиг
-
-
АНУ (August 23, 2014 12:42:36 am )
Наад хүнийг чинь энд Амеркид 10 хонуулах юмсан…
-
хэлж өгөөч (August 23, 2014 2:18:28 am )
Тэгье, Америк, явъя, тэгээд яагаад өдрөөр их гэрлээ асааж явах тухай 10 хоногийн хичээл Америкт заалгах юм байна. Их л IQ шаардсан мэдлэг юм шиг байна. Хэр үнэтэй вэ ?
-
-
asat (August 23, 2014 4:00:57 am )
Odor gerlee asaaj yavah ni hodolgoond oroltsoj bgaa teevriin heregsliin haragdatsiig deeshluulj, buh taluudiin anhaaral seremj deeshluuldeg. Yalangyua burheg, borootoi bolon uzegdeh orchin hyazgaarlagdmal gazruudad yavj bgaa yed osol avaar garahaas sergiildeg.
-
asat (August 23, 2014 4:01:52 am )
Uuniig medehed Amerik yavah hereggui baih.
-
mongol (August 23, 2014 6:40:52 am )
zaaj bgaa joloonii bagsh shalgalt avts bgaa mergejiliin bagsh tiim jm bolhoor argagui shuudee,,, avaariin busgui jvaa shunu gerel shiljuuldegui , huuhdiig tusgai zoriulaltiin sandalgui avts jvah hunii noorm hetruuleh zeregt undur torguuli noogduulah jmuu erhiin hasaj aival jasan jm be
-
Зочин (August 23, 2014 9:52:19 am )
Халтайсан машинтай халтайсан жолооч нар хэцүү. Та бүхэн гудамжаар явахдаа сайн анзаараарай. ЯМар машин их сигналдаж байна гэдгийг. Хөдөө ажилгүй байсан, тэндээ жолооны дамжаа төгссөн нэртэй, ажилгүй халтарууд хотод ирээд л таксинд явж байгаа шүү дээ. Суугаад явахаар газар мэдэхгүй жолооч дүүрэн. Хотод машин барих, хөдөөд машин барих эрх ялгаатай байх хэрэгтэй байна. Суманд жолооны дамжаа төгссөн хүн хотод машин барих уу? Эргэлзээтэй. Хэрэв хотод машин барих бол хотын жолоогоор дахин шалгалт өгөөд л эрх аваг.
-
Sanal (August 23, 2014 12:31:01 pm )
Ene automashinaas uudeltei stress buhimdal mash ikh bn. Mongold 5 jilees deesh ashiglagdsan mashiniig oruulj irehiig horigloh heregtei. Bas mashinii gaaliin tatvariig ihesgeh heregtei. Ingesen tsagt ter buduuleg soyolgui humuus mashin unah shaardlagagui niitiin teevreer uilchluuleh bolno. Uneheer shaardlagatai mongotei humuus l mashin unah bolno. Teneguud ni bish uhaantai ni mongo olj saikhan amidardag horvoo.
-
zoczochinhin (August 23, 2014 7:58:23 pm )
yostoi manai zarim jolooch nar uneheer buduuleg yag l huduu baigaa uher shigee baidag.hoyr hultui mal gehees uur zuil heleh uggui.ter jolooch nar ni golduu huduunuus heden malaa zaraad tuugeeree nag mashin avsan jolooch gehed hetcuu humuus baidag. deer ni huviin taxinii jolooch nar shal umhii unertuulsen hirendee barigdsan mashin dotorhoo ugaaj tceverlej chadahgui baij hun teeverleh sanaatai yostoi muuhai buduuleg ………………………..
-
zochin (August 23, 2014 8:10:37 pm )
sumiin tuvd heden duguind tumur bosgoj tavichihaad tuuniigee toiroh gej dairch ungaad l jolooch bolj baigaa yum daa. shalgalt gedeg ni bur amarhan mototcikliinhaa ard 1 honi sunadalj ireed l joloonii unemlehiig chini avchihaj baigaa yumiig ta nar yahavdee.chadaj baigaa yumand arga baihgui.unemlehee avaad ulaanbaatriig zoriod taxiindaa yavaad ugnuduu………….ha ha ha
-
Зочин (August 24, 2014 9:48:44 pm )
БОРООТОЙ ҮЕД Зураг дээрх шиг балмад явдал их гардаг. Үүнтэй яаж тэмцэх вэ? Саналаа бичээрэй хүмүүсээ…
20 Comments