antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2014 1 comment

Жүжигчин Жэки Чан хүүгээсээ ичиж байна гэв

нийтлэсэн Admin

jachie cham sonТулаант, инээдмийн  киногоор үзэгч бидний эртний танил Холливудын нэрт жүжигчин Жэки Чан хүүгээсээ ичиж байна гэв. Учир нь түүний хүү 32 настай Жэйси Чан хар тамхи хадгаласан, хэрэглэсэн гэх хэргээр баривчлагдаад байгаа юм.

Жэйси Чаны Бээжин дахь гэрээс 99.2 грамм хар тамхи олдсон бөгөөд Жэйси Чан болон түүний найз Тайванийн кино од Кай Ко нарыг баривчилсан гэж “dailymail.co.uk” сайтад мэдээлсэн байна. Энэ явдлаас болж Жэки Чан өөрийн вэб хуудаст “Юуны түрүүнд, би үнэнч фенүүддээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Миний хүү Жэйсигийн тухай сүүлийн үеийн мэдээлэл нь сэрдхийлгэм байлаа. Би энэхүү мэдээллийг анх сонсоод үнэхээр их хилэгнэсэн. Би түүний аав учраас маш их ичиж, маш их гунигтай, сэтгэл дундуур байна. Энэ мэдээллийг сонсоод, хамгийн их сэтгэл нь шимширч мэдэрсэн хүн нь түүний ээж юм. Манай залуу үеийнхэн Жэйсигийн алдаанаас суралцаж, мансууруулах бодис хэрэглэхгүй гэж найдаж байна. Би түүний аав учраас хүүгээ сайтар сургаж чадаагүй хариуцлагаа хамт үүрэх ёстой. Тиймээс би энэ нийгэмд учруулсан сөрөг мэдээллийн дагуу хүн бүрээс гүнээ уучлалт хүсч байна. Та бүхэнд баярлалаа” гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • sana (August 22, 2014 6:54:11 am )

    surtei um manai mongold bol arts huj bolgochihdog um

antalya rent a car