antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 21, 2014 Comments are off

Хаданд авиралтын УАШТ боллоо

нийтлэсэн Admin

uulansportУулын спортын ОУХМ Л.Готовдоржийн нэрэмжит хаданд авиралтын УАШТ энэ сарын 16-17-нд Горхи тэрэлжийн цогцолборт болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 16 багийн 61 тамирчин хурд, техник гэсэн хоёр төрөлд, зургаан насны ангиллаар нэг баг зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй оролцов.

Энэ жилийн тэмцээний хамгийн залуу тамирчин нь “Цасны царс” клубийн тамирчин Б.Марал-Эрдэнэ байсан бол хамгийн ахмад нь “Хархираа” клубийн 32 настай Д.Баттулга байлаа. Тус тэмцээнийг багийн дүнгээр Д.Батжаргал дасгалжуулагчтай МХЗСХАХ-ны нэгдүгээр баг тэрг үүлсэн. Харин Л.Нямбаяр дасгалжуулагчтай Экстрим спорт “Ажнай клуб” удаалж, С.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай “Эрдэнэт” уулын холбоо гутгаар байр эзэлжээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
ХУРДНЫ ТӨРӨЛ

Эрэгтэй.
Насанд хүрэгчид: 1. Баасандорж (МХЗСАХ I баг) 2. Б.Алтангэрэл (МХЗСАХ I баг) 3. Г.Хүрэлбаатар (МХЗСАХ II баг)
Залуучууд: 1. Баасандорж (МХЗСАХ I баг) 2. Г.Хүрэлбаатар (МХЗСАХ II баг) 3. М.Түвшинсанаа (МХЗСАХ II баг)
Өсвөр нас: 1. Ч.Мандахбаяр (МХЗСАХ II баг) 2. М.Түвшинсанаа (Экстрим спортын “Ажнай” клуб) 3. Э.Ганболд (“Эрдэнэт” уулын холбоо)

Эмэгтэй.
Насанд хүрэгчид: 1.О.Ууганцэцэг (Экстрим спортын “Ажнай” клуб) 2.Б.Алтанцэцэг (МХЗСАХ I баг) 3.М.Солонго (МХЗСАХ I баг )
Залуучууд: 1.Б.Алтанцэцэг (МХЗСАХ I баг ) 2. Э.Энхзул (Экстрим спорт “Ажнай” клуб) 3.Х.Саранцэцэг (“Эрдэнэт” уулын холбоо)
Өсвөр нас: 1.Н.Энхмаа (МХЗСАХ I баг) 2.Э.Энхзул (Экстрим спортын “Ажнай” клуб) 3.Х.Саранцэцэг (“Эрдэнэт” уулын холбоо)

ТЕХНИК
Эрэгтэй. 1. Ө.Цогтбаяр (МХЗСАХ II баг) 2. Б.Ганзориг (“Эрдэнэт” уулын холбоо) 3. Л.Нямбаяр /Экстрим спортын “Ажнай” клуб)
Эмэгтэй. 1. О.Ууганцэцэг (Экстрим спортын “Ажнай” клуб) 2. М.Солонго (МХЗСАХ I баг) 3. Ч.Саранзаяа (“Сутайн бор” клуб)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car