
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах ШШГЕГ-ын харъяа хорих 423 дугаар ангиас, удирдах зөвлөлийн гишүүн С.Дашцэрэнг Дархан-Уул аймаг дахь хорих ангиас өнгөрөгч сард Улаанбаатар хотод авчирсан. Тэднийг нийслэлд авчирсан шалтгаанаа холбогдох албан тушаалтнууд “Эмчилгээ хийнэ, хорих ангийг нь солино” гэж зөрүүтэй тайлбарлаж буй тухай “Гал үндэстэн” холбооныхон мэдээлж байсан. Тэгвэл Ц.Мөнхбаярыг өнгөрөгч долоо хоногт хоригдож байсан ангид нь буцаасан байна. Нийслэлд байх хугацаанд нь түүнийг ямар нэгэн эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд хамруулаагүй аж.
Харин С.Дашцэрэн элэгний хагалгаанд орж, биеийн байдал нь хүнд байгаад, нэг өдрийн өмнөөс ухаан орсон гэж тус холбооны гишүүд мэдээлсэн. Иймээс түүнийг болон биеийн байдал нь муу байгаа, Амгалангийн хорих ангид ял эдэлж буй Г.Болдбаатар, “Ганц худагт” хоригдож буй Ж.Ганболд нарыг эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлж өгөх хүсэлтийг холбогдох газруудад гаргаад байгаа аж.
Б.ЦЭЛМЭГ
medee.mn
Холбоотой мэдээ
-
зочин (August 21, 2014 8:46:35 am )
анх энэ Мөнхбаяр гуай үнэхээр байгаль орчны төлөө гэсэн сайхан зүйлүүд хийсэн, олон улсад ч нэр нь гарсан, сүүлдээ тэмцэл нь арай хуулийн хүрээнд биш болж ирсэн л дээ, харамсалтай байна, хуулиас гадуур зүйл хийсэн л бол хэнбугай байсан ч шийтгэл хүлээх л ёстой.
-
энэрэл (August 21, 2014 8:48:34 am )
би ч гэсэн Мөнхбаяр гуайг дэмждэг байлаа, наад газраа байхдаа олон хүмүүсийг зөв сэтгэлгээтэй болоход нөлөөлөөсэй гэж хүсэж байна.уг нь зөв хүн.
-
Anonymous (August 21, 2014 10:27:08 pm )
luivarchidtai zevseg barij temtsehgui yum bol nuur yaj twmtseh yum be. munhbayariin zuv shu de
-
zochin (August 22, 2014 10:50:53 pm )
eh urun maani khudaldagdaad duuschih gd bsan bolohoor ene erchuud sanuulsan bh l da. yana da zailuul.
4 Comments