Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 26. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, 1 цагаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.