antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 20, 2014 13 comments

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН ШИНЭ ЭЗЭД ШААРДЛАГА ТАВЬСАН АЖИЛЧДАА АЖЛААС НЬ ХАЛЖ ЭХЭЛЖЭЭ

нийтлэсэн Admin

aaaТус үйлдвэрийн шинэхэн удирдлагууд шаардлага тавьсан ажилтнуудаа халж эхэлжээ. Өчигдөр л гэхэд тус үйлдвэрт засварын мастер

хийдэг байсан Мөнхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Ингэхдээ түүнийг ажилчдын цалинг буурууллаа хэмээн дарга нартаа шаардлага тавьсан, хэл ам хийсэн гэх мэтийн шалтаг хэлж байгаад ажлаас нь чөлөөлсөн гэх. Иймээс өчигдөр түүнтэй холбогдож энэ талаар тодрууллаа. Тэрбээр “Манай үйлдвэрт шинэ удирдлагууд ирснээсээ хойш үйлдвэрийн ажилчдын ажиллах цагийг нэмж, цалинг нь танаж эхэлсэн. Би түүнийг нь эсэргүүцээд хэдэн үг хэлтэл ажлаас халчихлаа. Дөнгөж сая халагдсан тушаалаа авсан. Намайг ажлаас халсан шалтгаан нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэл гэнэ. Миний хувьд буруу шаардлага тавиагүй. Манай удирдлагууд ажилчдын нэмэлт цалин буюу шөнийн, хээрийн, улирлын нэмэгдлээс гадна шагналт цалинг хүртэл хассан. Өнгөрсөн сард бид баяр наадмын үеэр тав хоног амралтгүй ажилласан. Гэвч цалин бодоогүй. Зургадугаар сард ч ялгаагүй. Уг нь бидний цалинд өөрчлөлт оруулж байгаа бол хуульд заасны дагуу арав хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх ёстой. Нэг хүнээс дор хаяж 300 мянган төгрөг хасагдана гэдэг их тоо биз дээ. Би үүнийг эсэргүүцсэн. Манай үйлдвэрийнхэн ч бас. Гэтэл намайг шаардлага тавилаа гээд ажлаас халчихлаа. Эхлээд хэл ам хийж байгаа хүмүүсээ зайлуулах гэсэндээ энэ биз” гэсэн юм.

Ингэснээр манай томоохон үйлдвэрүүдийн нэг Дарханы төмөрлөгийн үйлдвэр тойрсон бас нэг асуудал босч ирлээ. Тус үйлдвэрийн хувьд өмнө нь ч иймэрхүү асуудал гарч байсан. Тодруулбал, өмнө нэг бус удаа цалингийн хэрүүл болж, тус үйдвэрийн удирдлагууд ажилчидтайгаа уулзсан ч зөвшилцөж чадаагүй. Иймээс ажилчид нь шүүхэд хандах болсноо мэдэгдэн багагүй дуулиан дэгдээгээд байсан бол энэ удаад ажилтнуудаа халсан гэх бас нэг нэмэгдлээ. Үүнийг ч ажилчид нь төрийн өмчит үйлдвэр хувьд шилжсэнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна билээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн концессийн гэрээгээр 30 жилийн хугацаагаар хувьчлагдсан. Тодруулбал, “Кью Эс Си” компани менежмент явуулахаар болж, дээрх хугацаанд бусад компанид эрхээ шилжүүлэх, барьцаалж зээл авах, үйл ажиллагааг нь зогсоох, тоног төхөөрөмж, эд хогшлыг нь худалдах эрхгүйгээс гадна ажилчдын цалин урамшуулал зэргийг өөрчлөхгүй байх зэрэг зүйл заалтууд багтсан гэдгийг энэ салбарынхан хэлж байгаа. Тэгэхээр тус үйлдвэрийн удирдлагууд ажилчдынхаа цалин урамшууллыг хассаны зэрэгцээ ээлжийн тоог бууруулж, ажлын цагийг нэмэгдүүлсэн зэрэг нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр үйлдвэрийн удирдлагууд ажилчдынхаа цалинг хассан шалтгаанаа эдийн засгийн хямралтай холбоотой гэж тайлбарласан юм байна. Харин үүнийг ажилчид нь эсэргүүцэж “Үйлдвэрийн дарга нар хэмнэлтээ өөрсдөөсөө эхлүүлэх ёстой. Манай дарга нар сард 4 сая төгрөгийн цалин авдаг атлаа ажилтнуудынхаа цалинг хассан. Мөн борлуулалтаа хийж чадахгүй байгаа гэх шүүмжлэлийг хэлж энэ гэрээнд хяналт тавих ёстой гэцгээж буй.

Өдгөө тус үйлдвэрийг өмнө нь энэ компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан Д.Батжавхан тэргүүлж байгаа бол Санхүүгийн хэлтсийг нь өмнө нь АПУ компанид ажиллаж байсан Ч.Эрдэнэбилэг толгойлдог юм байна. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.

Л.ГЭГЭЭ /ӨДРИЙН ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • zochin (August 20, 2014 10:38:23 am )

    Odoo buh system hyamrald orj baigaa yum chin arga baihgui shuu dee. Tumuriin huderiin une unasan yamar borluulalt alga. Barilgin salbar ch gesen mungu alga. Dandaa l barter-r baraa soliltsoogoor unuu margaashaa argatsaaj baina daa. Baga zergiin tsalin nemelt tsalin ch duurch undsen tsalingaa ogch chadahaa baisan gazruud olon bolj baina.

  • zochin (August 20, 2014 10:52:26 am )

    Анхнаасаа менежмент нь жаахан буруу эхэлсэн. Барилга их хэмжжэгээр баригдаж байгаа, гэтэл эднийх арматураа үйлдвэрлэж чадахгүй байгаа. 5-р сараас хойш үйлдвэрлэл нь олигтой яваагүй. Нэг хайлах зуух бараг унасан гэсэн. Өнөөдрийг хүртэл ганц зуухаараа яаж арматурын ачааллыг даах вэ дээ. Бодууштай зүйл их бий байх. Одоо хүдэр баяжуулж зарахын төлөө шуурдаг үе өнгөрсөн шүү дээ. ажил хийдэг хүмүүсээ халаад байгаа гэсэн. Цаана нь өөрсдийн нь үгээр яваг мэдлэг сул, дуу муутай хэд нь л үлдэх байлгүй.

  • hajidmaa (August 20, 2014 10:55:49 am )

    төмөрлөгийн үйлдвэрийн удирдлага олон хүнийг үндэслэлгүй халж байгаа нь бодитой үнэн ш дээ үүний цаана олон хүний амьдрал байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй ш дээ улс гэрээгээр өгч болсон юм чин зөрчөөд байвал буцаагаад ав ажилчдад нь ч гэсэн эрх зөрчигдөөд байхад дуугай суугаад байх шаардлага байхгүй

  • Зочин (August 20, 2014 11:45:00 am )

    Өндөр албан тушаалд очсон хулгайч нар төмрийн хүдрийг нь урагш нь зөөз баяжих зорилгоор менежментийн 30 жилийн гэрээ нэртэй луйвраар аваа биз дээ Төмрийн хүдрийн үнэ унахаар хүмүүсээ халахаас өөр яахав Хөтөл мөн адил

  • zochin (August 20, 2014 3:43:29 pm )

    darga nar ni tsalingaa hasah heregtei ium bishuu 4say gehed ih bga ium bishuu ajilchid hiij hiij l 1say l gargaj avdag bizdee araach dee darga nariin tsalingiin hasaaa

  • daddaa (August 20, 2014 4:39:32 pm )

    dampuurah duhsun tsaashid yavuulah bolomjgvi bolson vildveriig avaad ovoo bolgood bga yum bishvv. heltes bolgonii ve shat deer baidag ajliig yavuuldaggvi heden hvnii niilelmjtei bvlegleliig taslan zogsooson chin booj vhlee l dee.

  • tiim (August 20, 2014 4:44:54 pm )

    er ni ajilchid bol darg ugeer yawh hergei ene xun oroo olon zuil yarisan bn xuwid awna gedg jin jinxen ajilx xuchiig gargaj bnar odoo hen hodloj hen ajilj jadna ter xun ulden ternees ulsiin omch baixdaa yadg bilee yum l bol herldeed ali esvel uildverchin ewlel ntr ged neg gajin yum yarij suudag bizdee zow xalsan deer ajil morooroo xiix xergtei shdee odoo yum yum une unaj bgaa yumjin tsalingiin bas xasax asuudal garna

  • Narantuya S (August 20, 2014 5:49:44 pm )

    Ene havarhan har tumurlugiin uildveriin ajilchin Davaasurentei neg gert amidarch uidsen heden jilee jargaj unguruuleh gej bodson chin ter hun maani namaig tejeeh bish bi harin tejeeh bolohnee`Hamtran amidragch maani neg l udur ajilguia bolohnee
    Minii amidral iimerhuu zamaar yavsaar duusah nee huurhii6

  • зочин (August 21, 2014 11:18:48 am )

    улсын үйлдвэрт ажилчдынх нь хагас нь ажил хийхгүй цалин авдаг шахааны тэнэгүүд байдагшдэ тэд нар нь өндөр цалин аваад хов яриад явж байдгийн дургүй хүрээд ажлаасаа гарсан да би.одоо өөр болох байх да.

  • зочин (August 21, 2014 11:38:10 am )

    Хувьд шилжсэн юмуу. Ашгүй дэ миний төлсөн татвараас сааж байдаг нэг газар ч болтугай хасагдаж байгаан байна.

  • Anonymous (August 21, 2014 12:40:40 pm )

    хулгайч нар үйлдвэрийг авчээ

  • zochin (August 21, 2014 7:51:20 pm )

    ajil hiideg hiij bsan humuusee halj yuch chadahgyi hob jibeer huutsuldsun deed darga nariin snahaas ajlaa medehgyi umnuudaar dvvrch bndaa

  • zochin (August 23, 2014 9:58:11 pm )

    ajil hiideggui hutgan uimuuldeg ulsuud haa saigui iheschihsen yum. ajil hiihgui bj tsalin avdag gej yu bdiin. munkhbat uuruu ehnerteigee niilj uildvert yum shahadag biznessn baihgui bolonguut bachimdaj gene. zugeer humuusiig bitgii hutgaad bai. munkhbat yuuch hiideggui dandaa hel am tataldgiig bugd medne deg

antalya rent a car