Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн хийрхэл сүүлийн үед хэрээс хэтэрлээ” гэх иргэдийн гомдол улам ихссэн байна.
Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард өөрийн эрх мэдэл албан тушаалаа ашиглан сургуулийн газрыг төрийн өмч гэх нэрээр далайлган авч олон багш сурагчдын тархинд цус харвуулах шахаж байсан.
Тэгвэл тэрбээр энэ удаад цагдаа хүчнийнхийг гарынхаа аясаар хөдөлгөж хууль бус баривчлагаа явуулсанд эгдүүцэх хүн олон байна.
Болсон явдлыг сийрүүлбэл энэ сарын 12-нд тус дүүргийн VI хороонд “Бэгдү” хотхоныг барьж буй “Эйч Энд Эйч констракшн” ХХК-ийн инженер Б.Бямба-Эрдэнийг баривчлах ямар ч тогтоол шийдвэргүйгээр ажлынх нь байрнаас цагдаагийн нөлөө бүхий нэгэн эрхмийг дуудан авчруулж түүнийг түр саатуулсан аж.
Уг нь тус барилгын компани хууль ёсны дагуу ажлаа явуулж байсан гэдгийг олон хүн гэрчилж буй юм. Гэтэл яагаад чухам Д.Оросоо дарга ийнхүү албан тушаал эрх мэдлээ ашиглан хууль бусаар иргэн хүнийг ажлын байран дээрээс нь баривчлуулах болов гэдэг нь өнөөг хүртэл олны анхаарлыг татсан асуудлын нэг болоод байна.
Хамгийн хачирхалтай нь эрх мэдэлтэй Засаг даргын гарын аясаар цагдаагийнхан хөдөлж иргэн Б.Бямба-Эрдэнийг саатуулж байх явцдаа газар дээр нь “Түр саатуулах” тогтоол гээчийг үйлдэн баривчилсан аж.
Тодруулбал түүнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32.2-ыг үндэслэн саатуулжээ. Эл хуульд зааснаар бол “Хууль тогтоомжид заасан албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан төрийн төлөөлөлгчийн эсэргүүцсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 2000-10000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заажээ.
Уг хуулиас харахад ямар ч баривчлах, саатуулах гэсэн нэг ч үг үсэг үгүй байхад яагаад цагдаагийнхан хууль дүрмээ үл огоорч түүнийг ингэж хууль бусаар баривчлах болов гэдэг нь ч анхаарал татах асуудлын нэг.
Тэгвэл Засаг дарга Д.Оросоогийн гарын аясаар хөдөлсөн цагдаагийн нөлөө бүхий эрхэм Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, хошууч Доржпалам гэгч аж. Эрхэм хошуучийн энэхүү үйлдлээрээ Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлд заасан “Хүнийг хууль бусаар хорих”, 263 дугаар зүйлийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчснийг уг баривчилгаа илтгэж буй юм.
Товчхондоо бол хууль сахиулах ёстой цагдаагийн хошууч хэн нэгний гарын аясаар ийнхүү хуулийг гууль болгосон нь өдгөө баримт болон үлдсэн байна.
Д.Оросоо Хотын даргаас ч илүү эрх мэдэлтэй гэдгээ харууллаа
Болсон үйл явдлын талаар эх сурвалж хэлэхдээ “Д.Оросоо даргын хэрээс хэтэрсэн энэхүү үйлдэл арай дэндэж байна. Яг тэр өдөр чухам түүнийг яагаад ингэж аашлах болсныг гайхаад байна.
Уг нь манайх хууль ёсны бичиг баримттайгаар барилгын ажлыг гүйцэтгэж байгаа. Гэтэл гэнэт л Засаг дарга Д.Оросоо энэ сарын 13-ны өдөр барилгын талбайд хүрч ирээд “Та нар наад барилгын ажлаа зогсоо.
Зогсоохгүй бол баривчилна шүү” гэж их л том дуугаар хэлж байсан. Энэ үед манай барилгын хуулийн зөвлөх ирж Д.Оросоо даргад бүх зүйл хэвийн явагдаж байгааг учирлаж байж түүний өндөр дууг намсгасан. Уг нь Засаг дарга өмнөх өдөр нь Мэргэжлийн хяналтын байцаагч нар шалгалт хийх тул барилгын ажлаа зогсоо гэсэн үүрэг өгөөд байсан юм. Бид тухайн үед нь бүх тоног төхөөрөмжөө унтрааж ажилчдынхаа хоол, унааны мөнгийг тарааж байсан юм. Гэтэл гэнэт л манай инженер Б.Бямба-Эрдэнийг барьж саатуулахаар болсон. Энэ саатуулах үйл явц нь хууль бус байсан юм билээ.
Манай улсын эдийн засаг ямар хүнд байдалд байгаа билээ. Энд хэчнээн хүн ажиллаж ар амьдралаа залгуулж хоолоо олдог вэ гэдгийг Засаг дарга Д.Оросоо маш сайн мэдэх хүний нэг. Гэтэл цагдаа хүчнийхэн хүртэл дүүргийн Засаг даргын хүсэлтээр хүнийг ажлын байрнаас нь ямар ч тогтоол шийдвэргүйгээр баривчилж болохгүй биз дээ.
Нэг үгээр хэлбэл Хотын дарга Э.Бат-Үүлээс илүү, дээгүүр эрх мэдлийг Д.Оросоо дарга эдэлж байна гэж хэлж болохоор байна. Бас нэг зүйл нэмж хэлэхэд хэвлэл мэдээллийнхэн гаргаж болохгүй гэсэн зүйлээ гаргадаггүй юм байна лээ” гэв.
Эх сурвалжийн хэлж буйгаар Засаг дарга Д.Оросоо болон Цагдаагийн хошууч Доржпалам нарын энэхүү хууль бус үйлдэл тэр хавийн оршин суугчдын нүдний өмнө болж өнгөрсөн бодитой бөгөөд баримттай зүйл гэдгийг онцлон хэлж байсан юм.
Эндээс нэг зүйлийг ажиглахад төр түмнээ хамгаалах ёстой цагдаагийн алба хаагч нар хэн нэгэн эрх мэдэлтний дохио зангаагаар хууль дүрмээ ягштал биелүүлж байгаа жирийн иргэнийг барьж саатуулаад байх вий гэсэн айдас олныг нөмрөөд байна.
Р.Саруул
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 20, 2014 10:47:14 am )
ymar yumnii duuregiin darga bvaihav dee erdenegiin shees l biz de
-
ТҮГЖИЛ (August 20, 2014 12:50:45 pm )
ЭНЭ Ч ДЭЭ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖИЛ ХИЙХ ХҮН БИШ ДЭЭ. ХӨӨРХИЙ ДӨӨ ХУГАЦАА БАГА ҮЛДСЭН ШҮҮ ДЭЭ. ЮМ ҮЗЭЖ, НҮД ТАЙЛААГҮЙ МАНГАР БАЦААН ШҮҮ ДЭЭ.
-
ГАНБААТАР. (August 20, 2014 1:57:36 pm )
Мангар бацаан хууль тогтоомжоо зөв ойлгож хүнийг баривчлах хэрэгтэй шүү. Энэ Орсоо бол юугаач мэдэхгүй хүн гэдгийг хүн бүр мэднэ. Яаж дүүргийн дарга болоо вэ.Хэн үүнийг томилоо вэ.
-
Иргэн (August 20, 2014 3:04:44 pm )
Баянгол дүүрэгт газрын маргаантай газар дээр хүчээр /бүдүүн бүдүүн залуус авчирч хамгаалуулж/ барилга барих явдал ихсч байгаа. Дүүрэг нь зөвшөөрөөхгүй байхад Нийслэлийн захирамж үзүүлээд л тэгээл тэрийгээ хууль ёсны гээд л. Яс юман дээрээ тэр барилга бариад байгаа газрууд нь хүүхдийн тоглоомын талбай, өндөр настан нарлах ямарч талбай байхгүй орон сууцнуудын хажууд нар гэрлийг нь хааж барьж байгаа. Ойр орчмын байрны оршин суугч нар нь эсэргүүцээд дийлэхгүй байнашдээ. Оросоо даргыг хүүхдийн тоглоомын талбай, өндөр настан нарлах газрын төлөө тэмцэж байгаад баяртай байна. БГД-ын 5 хороонл бас ийм асуудал байгааг анхааралдаа авч ард иргэдийн талд зогсон уу.
-
зочин (August 20, 2014 3:18:08 pm )
Урдны юм ул болж одоогийн юм зул болсны нэг гэрч бол энэлдээ. Юу ч мэдэхгуй ийм олгой толгойтой нусны гэруудийг хурган дарганцар болгочихоор галзуурч байхгуй юу. Ийм юмнуудыг л естой пизда гэдэг байхгуй юудаа
-
ц.а (August 20, 2014 3:19:09 pm )
Гэхдээ мэргэжлийн хяналтынхан зогсоох үүрэг өгсөн л юм байна шүү дээ. Учиртай болоод л тэгсэн байх.Оросоо өөрөө хуульч өмгөөлөгчөөр олон жил ажилласан. Тийм ч муу авиртай хууль зөрчихөөр хүн биш. Өөрсдийгөө өмөөрч нэг талыг баримталж бичсэн байна
-
төмөр (August 20, 2014 9:26:42 pm )
хэрэв барилгийн компани иргэдийн эрх ашгийг хайхрахгүй хохироож барилга барьж байгаа бол тэднийг барих байтугай буудсан ч болох юм.
7 Comments