Монгол Улсад аюулгүй байдал, хууль дүрэм гэж байна уу. Энэ удаа бид арай ч дээ гэмээр аймшигтай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.
Тодруулбал Нүхтийн амны наахан Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай гэх “CRG-Mongolia” компани зургаан жилийн хугацаатай барилгын ажил гүйцэтгэж эхлээд байгаа юм. Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр дээр барилга бариад зогсохгүй өөрсдийн хамгаалалтын албыг ажиллуулж байгааг юу гэж ойлгох вэ.
Тэгэхдээ бүр өнөөх хамгаалалтын албаны хятад залуус нь “Police” гэсэн бичигтэй хар өнгийн дүрэмт хувцасаар гангарсан байх аж. Хальт харвал одоогийн манай цагдаагийнхны өмсдөг хар өнгийн шинэ дүрэмт хувцастай адилхан. Ийм зүйл гэж байж болох уу.
Уг нь Монгол Улсын иргэн, Монгол цустай, Монгол хүн биш л бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүчний үйл ажиллагаа явуулах эрх баймааргүй санагдана. Ийм хууль дүрэм ч Монгол Улсад байхгүй. Гэтэл “CRG-Mongolia” гэх Хятад компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр юун хамгаалалтын албыг, хэний зөвшөөрөлтэйгээр ажиллуулж байна вэ.
Бид яармагийн гүүрнээс Нүхтийн ам руу салсан зам руу ороод нэг километр ч хүрэхгүй харагдах барилгын ажил дээр очсон юм. Замын баруун, зүүн талуудад барилгын ажил ид өрнөж, хятад хороололд ороод ирэв үү гэмээр олон хятад барилгачид нааш, цааш хөлхөлдөн ажлаа хийцгээж байлаа.
Биднийг очиход бүх зүйл ойлгомжтой байв. Хятад, Монгол хоёр хамгаалалтын албаны хүмүүс хашааны хаалган дээр угтлаа. Хятад нь дарга аятай суун нэгэн зүйлийг дэвтэр дээр эрээчиж, харин гэнэн үг яриа, төрхтэй монгол залуу зараал нь аятай бидэн рүү дөхөн ирээд хаанаас, ямар ажилтай явааг лавласан юм.
“Энэ юун хятад хамгаалалтын албаны хүн бэ” гэж асуухад “Аан, уг барилгын ажлыг хийж байгаа компанийн дотоод хамгаалалтын албаны залуу” гэв. “Яагаад хятад хүмүүс Монгол Улсад хамгаалалт хийж байдаг билээ” гэхэд “Мэдэхгүй ээ, Дотоод хамгаалалт буюу барилгын ажлыг удирдаж байгаа удирдлагуудаа хамгаалах зорилготой юм гэнэ лээ. 17, 18 хятад залуу хамгаалалтын албанд нь байдаг. Бүгд хятадын Цагдаа, Тагнуулын сургуулийн оюутнууд гэсэн. Кун фу, У шу-гаар мэргэшсэн мэргэжлийн хүмүүс гэнэ лээ” гэх аж.
Мөн түүгээр явсан ганц Монгол хүнээс “Энэ юун хятадууд хамгаалалтад зогсоод байна вэ” гэж асуухад өнөөх Монгол хамгаалалтын албаны хүнтэй яг адил хариултыг өгч байв. Дээр нь нэмж “Хятад удирдлагууд нь цалин мөнгө дээрээ новширдог юм биш үү. Тэгэхээр нь хятад ажилчид нь бөөнөөрөө удирдлагууд дээрээ орж дайрч, давшилдаг гэнэ лээ. Хятад барилгачдаасаа л өөрсдийгөө хамгаалуулах гэж дотоод хамгаалалтын алба ажилуулдаг гэсэн” гэж хэллээ.
Үүнээс үзэхэд тухайн барилгын ажил дээр ажиллаж буй хятад, монгол хүмүүс бүгд уг хятад хамгаалалтын албаныхныг анддаггүй төдийгүй сүрддэг бололтой.
Дээрх хоёр хүний ярианаас уншигч та нэгэн зүйлийг анзаарав уу. Эдгээр хятад хамгаалалтын албаны хүмүүс зүгээр ч нэг “мангарууд” биш, бүр Цагдаа, Тагнуулын сургуулийн оюутнууд аж.
Тэд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр яг үнэндээ тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаа юм биш биз. Тийм биш бол жирийн нэг хятад иргэд биш яагаад заавал тагнуулын сургуулийнхан хамгаалалтаар ирдэг билээ гэдэг хардлага төрж байна.
Арай ч дээ, Монгол Улсад аюулгүй байдал, хууль дүрэм, хараа хяналт гэж байна уу, та минь ээ.
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Хятадууд хамгаалалтын албаа ажиллуулах эрхийг хэн зөвшөөрч чадав аа. Барилгын хятад ажилчдыг олноор нь оруулж ажиллуулах зөвшөөрөл өгөх асуудал хэл ам дагуулдаг бол энэ юу ч биш болжээ. Бүр хятадын тагнуул, цагдаагийн хүмүүс эх орон, газар шороон дээр минь хүчний үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Аман дээрээ ийм боловч хачир дээрээ тагнуул, цагдаагийн ямар ч ажил хийж байгаа юм билээ, хэн мэдлээ.
Тэгээд бүр өнөөдүүл нь Монгол цагдаагийн хувцастай хальт харвал андуурмаар хар өнгийн “Police” гэсэн бичиг бүхий хувцас өмсөхийг яана. Ийм зүйл байж болно гэж үү. Үнэндээ дотоод хамгаалалт гэж байгаа боловч гадаах хамгаалалтдаа ч зогсдог юм билээ. Биднийг очиход хятад, монгол хамгаалалтын албаныхан зэрэгцээд зогсож байсан нь ганц дотоод биш, барилгыг тэр чигт нь манаж байгааг илчилнэ.
Ийнхүү манай томчууд өөрсдийн эрх ашгийн төлөө Монгол Улсаа, ард түмнээ худалдах юу ч биш болсон гэдэг нь энэхүү харалган бөгөөд хачирхалтай зөвшөөрлөөс харагдаж байна.
Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлөх ноцтой зөвшөөрлийг хэн олгов оо гэдэг асуудал өдгөө анхаарал татаж байгаа биз. Бидний сураг тавьснаар Цагдаагийн байгууллагын нэлээн нэр, нөлөө бүхий нэгэн эрхэм ард нь байдаг гэнэ.
Тэрбээр үе үе барилга дээр ирж, ажил байдалтай танилцаад явдаг талаар эх сурвалжууд өгүүлж байна лээ. Мэдээж ил гарсан нь тэр эрхэм боловч түүний цаана бидний сайн таних томчуудын нэрс урсах нь тодорхой. Ганц биш хэд хэдэн хүний эрх мэдэл ийм том шийдвэрийг гаргахад нөлөөлж таарна.
Ямартай ч бид газар дээр нь очиж Монгол талын удирдлага, ядаж орчуулагч, зохион байгуулагч байна уу хэмээн сураглахад хэн нэгэн гарч ирж уулзаагүй төдийгүй хашааны хаалгаа хааж хамгаалалтаа чангатгасан билээ.
Уг асуудлыг бид үргэлжлүүлэн эрэн сурвалжилж хүргэх болно.
Эх сурвалж: Mongolcomments.mn
Хуулбарлахыг хатуу хориглоно
Холбоотой мэдээ
-
ene ih notstoi asuudal (August 19, 2014 10:48:39 am )
arai ch de. heleh muu ug oldohgui l bna shu. darga gedeg bol neg torliin biee unelegch yumaa
-
Anonymous (August 19, 2014 2:29:45 pm )
Zaa yun surtein. Tuhain baiguullaga yugaar oorsdiigoo hamgaaluulah n tuhain baiguullagiin dotood huviin asuudal bizdee. Yamar ene hamgaalagch garch ireed jiriin irgediin asuudald orood baigaa bish. Nerteigeer n nohoigoor haruul hiilgelee gej orilj hashgiraach. Heterhii surtei yumaa manaihan.
-
зочин (August 19, 2014 4:47:33 pm )
уучлаарай та маш их эндүүрч байна, хамгаалалт, цагдаа, хүчний байгууллага бүгд тухайн улсын хараа, хяналтанд байдаг юм, бусад улсыг дуурайх дуртай улсууд бусад улс руу очоод ямар байдгийг харвал яасан юм бэ
-
эр хүн (August 20, 2014 3:00:55 pm )
Дүүрцэн тэнэг толгойтой хужаагийн эрлийз бээ чи, өөр улсад ийм зүйл болохнуу чи очоод үздээ, энэ улсад ёс суртахуун хууль дүрэм байна уу,.. үнэхээр дургүй хүрж байна.
-
-
зочин (August 19, 2014 4:50:05 pm )
Яанаа айдас хүрчихлээ
-
зочин (August 19, 2014 5:27:16 pm )
өглөөгүүр нүхтийн замаар яваад үзээрэй энэ чинь юун хятад улс вэ л гэж бараг харна дооо зүгээр нил хужаа нар
-
shaabar (August 19, 2014 8:43:22 pm )
dendsen dur zurag haa saigui baina daa. Neg l bishee
-
zailuulaach umhii hujaanuudiig (August 20, 2014 5:28:50 am )
zailuulaach
-
Zochin (August 20, 2014 6:33:49 am )
Yun surtein .Manaihan medej l bgaa shu de.Ymar bur teneg ulsuud deer ajillaj bga bish dee.USA d gehed Chinatownd ni hyatad tsagdaa nar ni ajilladag shu de.Ard irgediinhee ayulgui baidliig tegj hamgaaldag um bailgui de.Tuuntei adil biz
-
монгол (August 20, 2014 2:13:22 pm )
сүртэй гэчжээ, муу эрлийз минь наадуулаа аваад нутгаас минь зайлж тэндээ очоод угаадас зөө
-
Anonymous (September 15, 2014 9:03:41 pm )
ene turd ezen bnyy hyjaa nar yu dyrtaigaa hiij mongolchyyd uuriinhuu gazar shoroondeer hyjaagiin tsaraig harj syygaag yagaqad gedegiig bodoj sydlah eh oronch tvshee bnyy
-
-
Anonymous (August 21, 2014 1:16:43 am )
MONGOLD TER BAINA UU
-
666 (August 21, 2014 9:20:12 pm )
Haraal id gj yana daa tsuuhun mongolchuud mini ene bvgdiin eh vndsiin nambar guain bandi l tawisan doo buudchuul taarna
-
зочин (September 03, 2014 10:22:02 am )
Арай хэтэрч байнаа ер нь хууль хяналтын байгууллагууд сайн ажилламаар байна. Хэн дуртай хятад новш монгол хүнийг зодожл байдаг арайч дээ Цагдаа нар юу хийж байна ядарсан монголчуудаа болохоор барьж хориодол байдаг харин хятадууд болохоор хууль үйлчилхээ больсон юм шиг даварч байнаа. Тэр гадаадын иргэн харьяатын байгууллага ажиллаа хийдэг юмуу улсаас цалин авсан нэг их хүнд сурталтай том хүмүүс байхийн ЭНЭ ҮНХИЙ НОВШНУУДЫГ ХӨӨЖ ЗАЙЛУУЛБАЛ ТААРНА.
-
монгол (September 03, 2014 11:11:13 am )
нүхтэд баячууд л амьдардаг. хужаа нараар барилгаа бариулахаар оруулж ирсэн байх. хамгаалалтынханд нь цагдаагийн хувцас өмсгөж байна гэдэг нэлээн том толгойтой новш ард нь байна. эрх мэдлээ хэтрүүлээд байвал зайлуулвал таарна. эзнийг нь тодруулаад АТГ -т өгөх хэрэгтэй
-
2014/08/25 (September 03, 2014 11:19:56 am )
арай ч дээ
-
Туяа (September 03, 2014 2:23:56 pm )
АН нам арай дэндүү байна. Тусгаар тогтнолоо хамгаалах л байхаа даа айдас хүрчихлээ
-
зочин (September 03, 2014 3:30:18 pm )
төрийн өндөрлөгүүдийг минь харих замд нь андуураад янзалчих вий дээ, өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж үг байдаг шүү
-
Anonymous (September 03, 2014 6:35:00 pm )
ЕР НЬ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ХОТООС ГАРЧ ГАНЦ ХОНОГ АМРАХ ГЭЭД ЯВАХЛААР ХОТЫН ОЙРОЛЦООХ НОГООН БҮСТ ИЙМЭРХҮҮ АСУУДЛУУД БАЙНА ЛЕЕ.явуулахгүй, оруулахгүй л гэх юм байна ш дээ.
-
pkxn (September 03, 2014 6:52:48 pm )
Цагдаагийн байгууллагаас “Zaluu.com” сайтад гарсан “Police” гэсэн хувцастай хятадууд Монгол улсад хамгаалалтын алба ажиллуулж байна” гэх нийтлэлийн дагуу шалгалт хийжээ. Тодруулбал 2014-08-р сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “Элегант Интернэшнл” ХХК-ийн хөрөнгө оруулалттай БНХАУ-ын иргэн Жан захиралтай “CRCG Mongolia” компанийн байранд шалгалт хийсэн байна.
Тус компани 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн барилгын үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэж байгаа бөгөөд “Есөн Эрдэнэ” гэрээт харуул хамгаалалтын алба хамгаалалтыг нь хариуцан ажилладаг юм байна. Шалгалтын явцад “Zaluu.com” сайтын нийтлэлд бичигдсэн шиг “Police” гэсэн хувцастай хятад иргэд байгаагүй болохыг тогтоосон талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм.
-
pkxn (September 03, 2014 6:55:53 pm )
Ийм нэг мэдээлэл Medee.mn дээр байж байх юм
-
Anonymous (September 03, 2014 11:53:38 pm )
Монгол төр хятадын бууны нохдоор дүүрлээ юу Монголын цагдаагийн алба юу хийж байна ТЭМҮҮЖЭН үүнийг мэдэж байгаа юу Энэ ажилгаа ТЭМҮҮЖЭНГИЙН хийж байгаа ажилгаа юу ЭСВЭЛ ТЭМҮҮЖЭНГИЙН ЭСРЭГ АЖИЛААГ ХУЖАА ХУРАНДАА НАРЫН ХИЙЖ БАЙГАА АЖИЛГАА ЮУ ТЭМҮҮЖЭЭН ҮГЭЭН ХЭЛЭЭЧ МОНГОЛ ТӨР ҮНЭНДЭЭ ХЯТАДЫН ГАР ХӨЛИЙН ТОГЛООМ ХЯТАДЫН БУУНЫ НОХДООР ДҮҮРСЭНИЙ ТОД ЖЭШЭЭ
БИШ ҮҮ ИРГЭДЭЭ ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ТӨРИЙГ НУЛМИЙ ТӨРИЙН ОРДОН
ЭХ ОРНИЙ МИНЬ ИДЭГЧЧӨТГӨРИЙН ҮҮР БОЛСООР МАШ ОЛОН ЖИЛ БОЛЛОО
Ц НЯМДОРОЖ С БАЯРСОГТ НАР БОЛ ТӨЛӨӨЛӨЛ НЬ -
зочинзочин (September 04, 2014 1:01:45 pm )
тэнэг хятаддуудыг зайлуулаач ээ
-
aaaaaaa (September 05, 2014 7:11:28 pm )
ene arai heterne zailuulach e arai ch de mongolchuda
-
Brand paldigt zoriulav (September 06, 2014 10:19:31 pm )
Temuujin ta arail yam udirdah chadal alga ene buhen tanii Hyatadiin elchind paldig zan uiliin lai
-
Ene iig Zadaagiin baiguullag anhaaraldaa avnyy!!! (September 10, 2014 12:27:38 pm )
Iim yum baij bolohgui shuu , bas ch neg Uls biz de., Mongol ulsad hyyl dyrem
jyram baidag bol tegeed arga hemjeegee avah hergtei shuu !!! -
монгол (September 11, 2014 1:13:24 pm )
нэртэйгээр нь төрийн ордноо хужаагаар хамгаалуулчихаа эрхэм түшээд ноёдуудаа ёстой хэлэх үг алга ХӨГИЙН БҮР ХӨГИЙН САНАГДЧИХЛАА …….??????????????????????
-
сэргэлэн (September 12, 2014 11:28:09 am )
барилгын нэрийн дор орж ирэгсэд цэрэг цагдаагийнхан байдаг гэдэг нь үнэн шдэ тагнуулын хурандаа ч байсан баригдсан
-
Хэрээд овогт (September 14, 2014 6:05:51 pm )
ЭНД БИЧИЖ БАЙГАА ЗАРИМ НЭГ ЭРЛИЙЗҮҮД Ч ЮМ УУ ИХ МЭДЭЭД БАЙГАА ХҮМҮҮСТ ХЭЛХЭД…АМЕРИК ЕР НЬ CHINA TOWN-Д БАЙГАА ЦАГДАА НАР НЬ 2 УЛСЫН ХООРОНДЫН ГЭРЭЭГЭЭР БАЙДАГ БОЛОХООС ДУРААРАА ХАМГААЛАГЧ НЭРИЙН ДОР ХҮЧНИЙХЭН ОРЖ ИРЭХ ЁСГҮЙ..ЯМАР НЭГ ЮМ БОЛБОЛ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАР ШИЙДЭХ БОЛОХООС ХУЖАА ХУУЛИАР ШИЙДЭХГҮЙ..ЭНЭ БОЛ НОЦТОЙ АСУУДАЛ
-
Bi (September 16, 2014 8:38:05 am )
Ene yu bolj bnaa tusgai zuvshuurul olgoj hyanalt tavidag huvtsasni goluudaa
-
Монгол хүн (September 24, 2014 10:07:46 pm )
Ард түмэн бид есөн шидийн этгээдүүдийг хуурамч амлалтаар нь төрд сонгож гаргасаны, төрд гаднын нөлөөний этгээд олширсоны, аюулаас хамгаалах, цагдаагийн байгууллагаараа их тоглосоны үр дүн нь энэ. Эдний эсрэг ямар зэвсэгт хүчин хэрэглэлтэй биш дээ. ЦЕГ “тогтоогдсонгүй” хэмээн мэдэгддэг нь ч юу вэ дээ
-
hey (September 25, 2014 8:50:24 am )
USA D HEZEE CHINA TOWND N HYATAD TSAGDAA NAR AJILJ BSN YUM BE, deer bichsn hun hudalch ymaa, tuhain ulsiin nutag dewsgr deer baigaa l bol konsuliin gazr el hin saidiin yaam bish l bol, tuhain ulsiin irgen tsagdaa nar ne l ajillna.
32 Comments