antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 3, 2014 Comments are off

Улаагчин үхэр өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 3. Лхагва гараг.  Билгийн тооллын XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 9. Буд гараг. Гар одтой, 6 цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Рашаан Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 21 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car