antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 15, 2014 5 comments

УИХ-ын экс гишүүн Д.Дондогт 10,1 жил, туслахад нь 12 жилийн хорих ял оноолоо

нийтлэсэн Admin

dondgУИХ-ын экс гишүүн С.Дондог нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болсон билээ.  Шүүх хурлын шийдвэрийн талаар Дүүргийн нэгдүгээр шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяа өнөөдөр сэтгүүлчдэд  өглөө.

Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Д.Дондог, Д.Сайнбаяр, А.Батбилэг, Д.Ширнэндорж, А.Ариунболд нарт Эрүүгийн хуулийн 148.3, 148.4, 149.3 дах хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх өчигдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Ингээд шүүхийн тогтоолыг танилцуулъя.

Шийтгэх тогтоолд: Д.Ширнэндоржид холбогдуулан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэсэн үндэслэлээр,

А.Ариунболд холбогдуулан бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 149.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

УИХ-ын гишүүн асан Д.Дондогт бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

“Сумбар” ХХК-ийн захирал асан А.Батбилэгийг бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 149.3 дах хэсэгт заасан гэмт хэргийг, мөн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дах хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд оногдуулсан хорих ялыг хөнгөнийг хүндэд нь батгаан 1.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Д.Дондог гишүүний туслахаар ажиллаж байсан Д.Сайнбаярыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг буюу ЭХТА-ийн 148.4 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Uls.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • hyyhed (August 15, 2014 9:18:12 pm )

    ingeed ajlaa hiigeed bbal dabarsan Altanhyagthyyd ingej tsairahgyi shyy dee
    ajlaa sain hiij bn shyygch nar

  • Эрлэг (August 17, 2014 9:16:41 am )

    Tulane dangaara daasan Bol usreed3jil a ah bsandaa

  • Зочин (August 18, 2014 9:22:27 pm )

    Төр түшилцэж явсан эрхмүүд залилангийн хэрэг үйлдэж байсан гэж бодохоор юу ч гэхэв дээ эмгэнэл.

  • ЗОЧИН (August 19, 2014 2:53:16 pm )

    ЭНХБАЯРЫН ХАМ ХЭРЭГТЭНГҮҮД НЭГ ИЙМЭРХҮҮ НӨХДҮҮД ОЛОН БИЙ ДЭЭ

  • Гүтгэгч (August 20, 2014 9:18:47 am )

    Гэрийн гадаа пид пад.
    Гараад харсан Дондог алга,
    Гайгүй хэдэн төгрөг хулгайлаад,
    Ганц худаг руу чирэгдээд орлоо.
    Ээрч мөөрч бултах нь өнгөрлөө.
    Эхнэр нь өөр хүн тэвэрээд хоцорлоо

antalya rent a car