antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 3 comments

Түүх, соёлын өв сүйрлийн ирмэгт байна, түшмэд ээ

нийтлэсэн Admin

Түүх, соёлын өв, дурсгалаараа алдартай гэж эх орноороо бахархдаг байлаа. Харин өдгөө бодит байдал ямар байгааг мэргэжлийн хүнээс сонсож суухад зүрх шимширч байна. Орон нутгийн музейн 70 гаруй хувь нь зориулалтын байргүй, нийт музейн сан хөмрөгийн өрөө хүрэлцээгүй, агааржуулалтын систем, чийг, дулаан хэмжих, тохируулах багаж хэрэгсэлгүйгээс асар их хохирол учирч байгаа аж.  Өнөө үед музейн сан хөмрөгийн талаар мэддэг хүн өвснөөс зүү хайхтай адил ховор болсон  гэнэ. Тодруулбал, түүх, соёлын өв дурсгалыг сэргээн засварлагч, үзмэр арчлан хамгаалах мэргэжлийн ажилтан  байхгүйгээс  энэ чиглэлийн байгууллагын дотоод хяналт, ажлын хариуцлага сул, соёлын өвийг хадгалж хамгаалахад зарцуулах хөрөнгө санхүүгийн зарцуулалт тодорхойгүй байна.

Энэ бүхнээс улбаалаад музейн үзмэр хадгалах  горим алдагдаж, улс орон, ард түмний оршин тогтнохуйн баталгаа болсон түүх, соёлын дахин давтагдашгүй  үнэт зүйлс, түүхэн баримтууд муудаж устахаас гадна алдагдаж үгүй болох аюул бодитоор нүүрлэжээ. Тухайлбал, 1996-1997 оны улс, аймгийн музейн сан  хөмрөгийн улсын тооллогоор нийт 23 ширхэг үзмэр алдагдсан гэсэн тооцоо гарчээ. Үүнээс хойш энэ тоо жил тутам өссөн байна. Гэхдээ  энэ нь бодит баримт биш. Учир нь 1994 оноос хойш манай улсад тийм тооны түүх, соёлын үнэт өв байсан, үүнээс алдагдсан нь тэд, байгаа нь тэд гэсэн ямар ч тоо бүртгэл байдаггүй юм байна. Энэ сиймхийг алддаггүй “өлөн нүдэтнүүд” зүгээр өнгөрөөнө гэж үгүй.

Тиймээс бүртгэл мэдээллийн төвд энэ чиглэлийн бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг яаралтай хийх шаардлагатай байгааг холбогдох мэргэжилтнүүд сануулж байна.  Бүртгэл мэдээлэлд тухайн соёлын өвийн нэр ус, зураг, хэмжээтэйгээ байж байвал асуудал арай өөр байх нь тодорхой. Харамсалтай энэ ажил манай улсад зогсонги байдалтай байна. Уг нь улсын хэмжээнд түүх, соёлын өвийг хайрлаж хамгаалах бодлогын чиг үүрэгтэй  хэрэгжүүлэгч агентлаг бий. Энэ газар юу хийж буйг асууя. Гэхдээ шүүмжиллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй болохоор яаралтай, цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй болов уу.
Үүнээс гадна хууль бус малтлагыг зогсоох хэрэгтэй байгааг энэ салбарт санаа зовж буй хүмүүс хэлдэг. Энэ асуудалд хэвлэл мэдээллийн байгууллага хамгийн сайн ажиллаж байгааг ч холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.  Гэхдээ  сэтгүүлчид бичлээ гээд уг мэдээллийн мөрөөр очиж арга хэмжээ авах механизм нь бүрдээгүй байна. Үүнийг мэргэжилтнүүд төдийгүй салбарынхан нь ч хүлээн зөвшөөрч байгааг онцлох хэрэгтэй.  Олон үг нуршилгүй уншигч танд сүйрэлд орсон хэдэн газрын жишээг харуулья.

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Сүйхэнт хэмээх ууланд орших /120-130 сая жилийн өмнөх/ цаг үеийн ойн чулуужсан үлдэгдэл… Энэ ой цагтаа чулуужсан том мододтой үзэсгэлэнт газар байсан аж. Одоо зөвхөн “… байсан” гэсэн самбар л үлджээ.


Дээрх ойгоос үлдсэн аварга том чулуужсан мод.  Үүнийг бас л сүйдэх гэж байхад сэтгүүлчдийн хүчин чармайлтаар авч үлджээ.
Өмнөгөвь аймгийн Булган сумын улсын хамгаалалттай Баян заг палеонтологийн дурсгалт газар. Түүхийн ховор дурсгалын  хууль бус наймаачид уг үлэг гүрвэлийн  зургаан өндөгний нэгийг нь аваад бусдыг хагалж сүйтгэсэн байжээ.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын  Алгуй-Улаан цаваас авсан динозаврын сүүлний хэлхээтэй яс.

Дээрх хоёр олдворыг иргэд хууль бусаар  ухаж гарган жуулчдад үзүүлж хураамж авч байсан аж. Энэ мэтээр түүх, соёлын дурсгалт газрууд “дайн”-ы хөлд нэрвэгдсэн мэт байдалтай байгааг мэргэжлийн хяналтынхан санаа зовнин ярьж байна. Хуульгүй, хяналтгүй энэ салбарт ийм л гамшиг нүүрлэжээ.

Г.Долгорсүрэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 26, 2011 3:08:37 am )

    nutgiin zuvlul bolon zasgiin erh barigtsid eldev oi uraldaan zohioj baihaar ter munguuree tuuh dursgal , nutag usaa hamgaalhad zoriulaasai.

  • Anonymous (November 26, 2011 11:49:01 am )

    607доллар Uuнээс илuu хямдаар Монголд DELL i3, 15.6″, 3GB RAM, 320GB Hard олдохгuй гэдэгт 100% итгэлтэй байна! (Монголд бэлэн байгаа) Мөн олон өөр нөuтбuuк, компьютерuuд ч бас байна.Та манайхаар ороод uзээрэй.Яагаад 1000zahia c o m -оос бараа худалдан авах нь танд ашигтай вэ? Манайх Монголдоо хамгийн хямд нь Хэрвээ та манайхыг хамгийн хямд нь гэдэгт эргэлзэж байгаа бол манай дээр байгаа комьютерuuдийн uнийг, uзuuлэлт, өнгө uзэмж, брэнд нэртэй нь цуг бичиж аваад өөр дэлгuuрuuдээр ороод харьцуулаад хараарай Доод тал нь 50,000 төгрөгний зөрuu гарах болов уу (700,000 төгрөгний зөрuu гарж байсан тохиолдол байгаа) Манайх бuх бараагаа Америкаас оруулж ирдэг бөгөөд бuгд Америк стандардын дагуу uйлдвэрлэгдсэн, 100% оригналь, цоо шинэ, uйлдвэрийхээ баглаа, боодол, битuuмжлэлтэйгээ байдаг Манайх бuх электрон бараандаа 3 сарын баталгаа өгж байгаа Эцэст нь, та манайхаас зuгээр л бараа аваад uз гэж хэлмээр байна Сэтгэл ханамжийн баталгаа 100% байна гэдэгт бид 100% итгэлтэй байна Харин бараагаа хuлээж авсныхаа дараа найз нөхөд танилууддаа бидний тухай хэлээрэй (Бас манай Хэрэглэгчдийн Сэтгэгдэл буланд сэтгэгдлээ uлдээж, манай Facebook-д Like өгөөрэй) Баярлалаа 1000zahia c o m Монголын хамгийн хямд интернет дэлгuuр!

antalya rent a car