antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2011 Comments are off

Бруно Сенна “Рэно”-д үлдэх хүсэлтэй

нийтлэсэн Admin

Формула нэг”-ийн оны сүүлчийн гран-при ням гаригт болно. Энэ уралдаан олон нисгэгчийн хувь заяаг шийднэ гэж болно. Гэвч уралдааны үр дүнгээс үл хамааран ирэх жил бүгд л багтаа үлдэхийг хүсч байгаа нь гарцаагүй. Тэдгээрийн нэг нь Бруно Сенна. Бразили нисгэгч ирэх улиралд “Рэно” багтаа үлдэхийг хамгийн ихээр хүсч байгаа гэнэ. Ялангуяа Роберт Кубциа гэмтлийн улмаас 2012 оны улирлын эхэн үед уралдах боломжгүй болсон үед Сенна түүний эзгүйд байр сууриа баталгаажуулах боломжтой юм. Өнгөрсөн хоёрдугаар сард осолд орсон Кубицаг нь уг нь Ник Хайдфилд орлосон, гэхдээ Сенна Бельгийн гран-пригаас эхлэн “Рэно”-гийн төмөр хөлгийг жолоодох болсон билээ. Долоон уралдаанд оролцохдоо ердөө хоёр оноо авсан тэрбээр ирэх жил “Лотус” хэмээн нэрээ солих гэж байгаа “Рэно”-доо үлдэх хүсэлтэй байгаагаа Сау Паулуд хийсэн хэвлэлийн бага хурал дээр ярьжээ. “Энэ жил би болоод манай багийн хувьд үнэхээр хүнд үе байлаа. Гэхдээ надад ирэх жил өөрсдийн жинхэнэ ур чадвараа харуулах болом олгоно гэж найдаж байгаа” гэсэн байна. Багийн нөгөө нисгэгч Виталий Петров энэ улиралд ердөө таван оноог авсан ч түүнтэй “Рэно” ирэх улирлыг дуустал гэрээтэй. Тэгэхээр Петров багаас явна гэсэн ойлголт 2013 оныг хүртэл байхгүй. Харин нөгөө нисгэгч хэн байх талаар олон таамаглал байгаа бөгөөд тэдний нэг нь 2007 оны аварга Кими Райкконэн юм. Мөн багийн туршин нисгэгч Роман Грожан хамгийн магадлал өндөртэйд тооцогдож байгаа. Тэгэхээр Бруно Сеннагийн ирээдүй тун бүрхэг байгаа юм.

Score Studio

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car