Өнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 9-нд “П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг”-ийн сувилагч бүсгүйн амь насанд хүрэх гэсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал хэрэг гарсан өдрийн өглөөний 07:40 цагийн үед тус эмнэлэг рүү гаднаас хутга, заазуур барьсан нэгэн залуу орж ирсэн гэнэ. Улмаар шууд таван давхарт байрлах “Уушиг судлалын тасаг” руу явж орон ажлаа хийгээд зогсож байсан 29 настай Б гэх сувилагч бүсгүй болон түүнийг хамгаалахаар ирсэн залуугийн хүзүүн тус газар хутгалж хүнд гэмтээжээ.
Харин хутга барин улангасан дайрч байгаа залууг хүмүүс газар унагаан, хутгыг нь булааж авч чадсан бөгөөд цагдаагийнхан шуурхай ирж түүнийг авч явжээ.
Хутганд өртсөн хохирогч эмэгтэй Б ГССҮТ-д маш хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин сувилагч эмэгтэйг хамгаалах гэж байгаад хутганд өртсөн залуу Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хутга барин хүний аминд хүрэхээр завдсан энэхүү шалтгаан нь гэмт хэрэг үйлдсэн залуу ээжийгээ тус эмнэлгийн уушигны тасагт хэвтүүлнэ хэмээн авчирчээ. Гэтэл сувилагч бүсгүй Б “Ор байхгүй.Одоогоор хэвтүүлэх боломжгүй байна” гэх хариулт өгсөн юм байна. Үүнд нь бухимдсан өнөөх залуу өдөржин эмнэлэг дээр хэл ам хийж, өвчтөнүүдийн амгалан тайван байдал алдагдуулаад байсан тул сувилагч Б Баянгол дүүргийн цагдаагийнханд мэдэгдэж, түүнийг баривчлуулсан аж. Харин өнөөх залуу тэр өдөртөө суллагдаад, маргааш өглөө нь энэ аймшигт үйлдлээ хийсэн байна.
Ийнхүү тэрбээр ээжийг нь эмнэлэгт хэвтүүлээгүй, дээрээс нь өөрийг нь цагдаа дуудан бариулсанд өширхөн 29-хөн настай сувилагч бүсгүйн аминд хүрэхийг завджээ. Түүнийг БГД-ийн цагдаагийнхан саатуулан, шалгаж буй юм байна.
Хэдийгээр өш хонзонгийн сэдэлтэй хүний аминд хүрэхээр завдсан залуугийн буруу байж болох ч нөгөө талаас манай улсын эрүүл мэндийн салбарын хүнд суртал хэрээс хэтэрсэнд бухимдсан залуу ийм үйлдэл хийхэд хүргэсэн байж болох. Аль ч эмнэлэгийн эмч, сувилагч нар өвчтөн болон тэдний ар гэрийхэнтэй хүнд сурталтай, үл тоосон мэтээр харьцдаг нь нууц бишээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (August 11, 2014 1:56:00 pm )
ene zaluug bas buruutgah ch hetsvv yum da,uuraa barij chadaagui ni tvvnii buruu,ene bvgdiin tsaana emnelegiin ajilchidiin hvnd surtal,emnelgiin or hvreltseegui bgaagaas bolj bui hereg gedgiig deer suujj bga malnuud anhaaraldaa avmaar yum.emnelgeer uilchluuleh geed yavahad ch vneheer buhimdmaar bdag shde.
-
Монгол хүн (August 11, 2014 6:49:48 pm )
Хэдийгээр тэр залуу түмэн буруутай ч 3-Р ЭМЭНЭЛГИЙНХЭН НЭГИЙГ БОДОХ ЦАГ НЬ БОЛСОН ГЭЖ БОДМООР ЮМ ДАА ГЭЖ.
-
Anonymous (August 11, 2014 7:36:31 pm )
Ээждээ дэндүү хайртай хүн байна.ээжийнх нь бие ямар байгаа болоо.эмнэлэгт аврал эрээд л очихоор ор байхгүй ачааллаа дийлэхгүй байна гэхээр хэнд ч хэцүү.саяхан хог түүдэг хүн үзүүлэх гээд очиход хөөж гаргаад үүдэнд нь тусламж авач чадалгүй өнгөрсөн гэж байсан.арай түүнтэй төстэй зүйл болоод байгаам биш биз
-
Odko (August 11, 2014 8:28:14 pm )
Ulsiin emneleginheni hund surtal gj aimar. Hahuuli uguhgui l bol hudluhu baitsan ih zantai ymnuud
-
chimgee (August 11, 2014 9:14:33 pm )
eejiigee emlegt uzuulj emjuuleh gsn zaluugiin buru gj yu bhw unendee muusain hund surtaltai ymnuudiig ojood tsohiod awmaar sanagddag l ym tanil tal mungu tugrug bhgu bol emlegiin uuden deer uhej bsnj toohgui nowshnuud
-
Дарьсүрэн (August 11, 2014 10:14:06 pm )
Та нар эмч ээ гээд гүйхгүй байхыг чинь харна аа. Сувилагч залуу 2 хоёулаа буруугүй.. Энэнд төр засаг буруутай Хэрэгтэй хэрэггүй барилга барьж байхаар тэрийг эмнэлэг мөн сургууль цэцэрлэгийн зориулалттай баривал зөв болов уу?
-
Bolopmaa (August 12, 2014 12:41:35 am )
Tiimee manai emlegvvged xvnd cyptal vnexeep bga Gexdee ene zalyy eejee gecen caixan cetgel baigaach Uyp byximdalcaa bolj vvneecsh dop xvnd xezvv baidald opj bga ni vnexeep xapamcaltai Tiimeec zalyyshyydaa yypaa bapij tebshij cypaapaa
7 Comments