Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн тээврийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаж эхэлсэн байна.
Энэхүү шалгалтад авто үйчилгээ эрхлэгчид буюу агрегат засвар, кузов засвар, Тос тосолгоо, авто угаалга, сэлбэг худалдаа, авто гоёл чимэглэл, дугуй засвар, авто худалдаа, авто зогсоол эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамрагдаж байгаа юм байна.
Шалгалтаар, авто үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулаагүй, Онцгой байдлын галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах, хог тээврийн, тохижилт цэвэрлэгээний гэрээ хийгээгүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрч эхэлсэн бөгөөд одоогоор зөрчилтэй байсан 43 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах аж.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.