2014-2015 оны шинэ хичээлийн жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ үед Боловсрол, шинжлэх ухааны яам бага ангийн буюу нэгээс тавдугаар ангийн сургалтын хөтөлбөрийг бүрэн шинэчлэхээр болжээ. Шинэчилсэн хөтөлбөрийг нийслэлийн 40 сургуульд бүтэн жилийн хугацаанд туршиж, үр дүн нь нааштай гарсан тул энэ жилээс орон даяар хэрэгжүүлэхээр болсон аж. Багшийн заах арга, хүүхдэд өгөх үнэлгээ, багшийн ажлын үнэлгээ, сурах бичиг, хичээлийн явц гээд бүх л зүйлийг шинэчилсэн байна. Энэ нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол үзүүлнэ хэмээн хөтөлбөрийг шинэчилсэн эрдэмтэн, багш нар үзэж байгаа юм. Үүний бэлтгэл ажил болгож Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс 30 мянга гаруй багшид сургалт явуулсан ба хөдөө орон нутагт сургалт үргэлжилсээр байгаа юм байна. Ийнхүү энэ намар бага ангийн хүүхдүүд өмнөхөөс тэс өөр сургалтын шинэ орчинд суралцах болж байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочинзочинpkxnyзочинзочзочининзочин (August 11, 2014 2:05:35 pm )
мөн ч их туршилт хийх юм даа энэ туршилт үр дүнтэй байг
1 Comment